Зеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн

Зеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн

Зеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Ням гаригт /2026.03.15/ мэдээлэл хийхдээ "АНУ, Орос, Украины гурван талт хэлэлцээний дараагийн үе шатанд бэлэн. Гагцхүү АНУ, ОХУ хоёрыг хаана, хэзээ гэдэг дээрээ зөвшилцөхийг нь л хүлээж байна" гэжээ.

АНУ гурван талт хэлэлцээг зохион байгуулахаар ажиллаж байсан ч Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болоод хойшлуулсан билээ. Уг хэлэлцээнд АНУ Стив Виткофф, Жаред Кушнер нарын төлөөлөгчөө илгээхээр төлөвлөсөн бол ОХУ төлөөлөгч илгээхээс татгалзаад буй.

Зеленский хэлэхдээ "Бид америкчуудын хариуг хүлээж байна. Тэд уулзах байршлаа өөрчлөх нь үү, оросууд зөвшөөрөх нь үү. Бид бол ямар ч санаачлагад хаалт тавиагүй. Гурван талт уулзалт болоосой л гэж хүсч байна" гэжээ.

Ойрхи Дорнодод мөргөлдөөн дэгдсэнээр олон улсын анхаарал үндсэндээ Украинаас холдсон. Ираны дайн Украинд зориулагдсан нөөцийг шавхах өндөр эрсдэлтэйг Зеленский анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахдаа Украинд АНУ-ын "Patriot" системийн оронд Европын "SAMP/T" системийг ашиглах боломжтой эсэх талаар ярилцсан байна. Хэрвээ өөр ямар нэг боломжит хувилбар байгаа бол Украин нэн тэргүүнд туршихад бэлэн гэдгийг мөн илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-03-16 66.181.160.107

Зеленскигийн үед л Оросууд муугаач нэг үзэж байна даа… ха ха..

Avatar

- ylcuin ; 2026-03-16 59.153.113.168

demjdeg kapitalist4 juld shuidex

Avatar

Нэргүй 2026-03-16 103.168.34.198

Украйнд өгөх нөөц барагдсан үтэр цагаан тугаа өргөөд бууж өг

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.182.237

өгөр еврейг устгажчихаж чаддаггүй юм байх дхх

Avatar

зочин 2026-03-16 66.181.184.214

Зеленский улс орноо сүйрүүлэв Үйлдвэрлэл үйлчилгээ нийгмийн хангамж юу ч үгүй, төсвөө бүрдүүлэх чадваргүй, баруунаас өгсөн доллар евро дээр л арай ядан тогтож байна Хуучин Украин оросын харилцаа ямар сайхан байлаа Иргэд ямар амгалан тайван амьдарч бай, вОрос орныг устгах барууны түрэмгий хүчинтэй үгсэн хуйвалдаж хариуг нь хатуу амсаж байна, Одоо фронт дээр байлдах залуус нь үндсэндээ дуусч бүр хүндэрч байна Ард иргэдээ 5 жил зовоолоо Аргаа барж байна, Үүнээс бусад орон сургамж авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж