Тоон дээр буурсан инфляц, лангуун дээр өссөн үнэ

Тоон дээр буурсан инфляц, лангуун дээр өссөн үнэ

Тоон дээр буурсан инфляц, лангуун дээр өссөн үнэ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляц 6.5 хувь болж буурсан үзүүлэлт гарчээ. Статистикийн хувьд инфляц багассан мэт харагдаж байгаа ч иргэдийн өдөр тутмын амьдралд энэ өөрчлөлт төдийлөн мэдрэгдэхгүй хэвээр байна. Учир нь зах, дэлгүүр дээрх өргөн хэрэглээний бараа, ялангуяа хүнсний үнэ буураагүй байгаа юм.

Тухайлбал, өрхийн зардлын хамгийн том хэсгийг эзэлдэг хоол хүнсний үнэ 12.3 хувиар өссөн нь нийт инфляцын дундаж үзүүлэлтээс бараг хоёр дахин өндөр байна. Өөрөөр хэлбэл инфляц буурсан гэж байгаа ч иргэдийн хувьд "хоолны үнэ" өндөр хэвээр байна.

Мөн зарим үйлчилгээний үнэ ч нэлээд өссөн байна. Үүнд:

  • Боловсролын үйлчилгээ – 12.8 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол – 10.6 хувь
  • Хувцас, гутал – 6.5 хувь
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ – 6.2 хувь

Эдгээр нь дундаж инфляцад багтдаг ч иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг зардлууд юм. Нөгөө талд орлогын өсөлт инфляцтай зэрэгцэж чадахгүй байвал хүмүүсийн худалдан авах чадвар буурсаар байх нь ойлгомжтой. Цалин өсөхгүй байхад хүнс, үйлчилгээний үнэ нэмэгдэх нь өрхийн санхүүд илүү дарамт учруулж байна.

Тиймээс инфляц буурсан гэх статистик нь эдийн засгийн тодорхой эерэг дохио байж болох ч энэ нь иргэдийн амьдрал шууд сайжирсан гэсэн үг биш юм. Хүнсний үнийн өсөлт, өрхийн хэрэглээний бүтэц, орлогын өсөлтийн хурд зэрэг хүчин зүйлсийг хамтад нь авч үзэж байж инфляцийн бодит нөлөөг ойлгох боломжтой.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор болон Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үеэр инфляцыг бууруулах, үнийн хөөрөгдлийг барих чиглэлээр 16 багц арга хэмжээг судалж, УИХ-ын тогтоол болгохоор ажиллаж байгааг дурдсан юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж байгаа аж.

Тэрбээр “Хэрэв бид үүнд дорвитой арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдрал улам хүндэрнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Монголбанк гол үүрэгтэй. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой уялдаж ажиллах ёстой” гэдгийг хэлж байв.

Харин Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Мөнгөний хатуу бодлогыг жил орчим хугацаанд хэрэгжүүлсэн ч инфляц өндөр хэвээр байна. Тиймээс бид инфляцын суурь шалтгаануудыг нарийвчлан судалж байгаа. Сүүлийн 10 гаруй жил хуримтлагдсан асуудлууд дээр ч дүн шинжилгээ хийж байна. Цаашид 4-5 жилийн хугацаанд эдгээр асуудлыг шийдэх стратеги төлөвлөгөө боловсруулж, Төв банк илүү цомхон, ухаалаг ажиллах чиглэлд анхаарна” гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-03-17 66.181.187.96

МАН мафиууд ер бүхий л зүйлийг худал хуурмаг Монголчуудын толгойг угаах системтэй технологтой, бүхэл бүтэн худал хуурмаг мэдээлэл тараадаг байгуулгуутай юм аа!! Аймшигтай МАН мафиуудын дэглэм!!

Avatar

Эрднээ 2026-03-17 202.126.88.165

ҮСХ гэдэг энэ газар эрх баригчидийн хүссэн тоог л нэг их юм судалсан юм шиг хэлдэг. Эрх баригчидад л хэрэгтэй байгууллага, татан буулгавал таарах газардаа.

Avatar

Нэргүй 2026-03-17 202.55.188.92

малчидад үхтэл нь халамж тараагаад үнийн өсөлтийн гааруулаад байдаг махны үнийн өсөлт жилийн 20%тэгээр бусад барааны үнэ өсөөгүйч мах сүүний үнэ эдийн засгыг сүйрүүлж байдаг

Avatar

сонгогч 2026-03-17 202.9.46.227

КОВИДООР ДАЛИМДУУЛАН, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХЭД ДАХИН НЭМСЭН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ИРГЭДИЙГ ШУЛЖ, МӨЛЖИЖ, МӨЛХҮҮЛЖ БАЙНА. БАРИЛГЫН ХХК-НЫ МАФИЙН ҮНИЙГ ЯАХ ВЭ? ТӨР ЗАСАГ АА………..

Avatar

зочин 2026-03-17 202.21.108.23

олон оронд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийүний үнийг төрөөс тогтоож өгдөг. гэтэл манайд зах зээл гэж худлаа ярьсаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт замбараагаа алдлаа. монголчуудын гол нэрийн бүтээгдэхүүний болсон махаа 32000 төгрөгөөр худалдан авч байна. махны үнэ инфляцид хамгийн их нөлөөлдөг. статистикийн мэдээлэл худлаа яаж ч бодсон 6,5 хувьтай инфляци гэж байхгүй 10-11 дотор л цохиж яваа

Avatar

Нэргүй 2026-03-17 202.55.188.92

соц Оросууд үнээ хямд барьсаар сүйрсэн үйлдвэрлэлийн зардал нь өссөн лангууны үнэ хэвээрээ тэгээд хомсдол дараа нь бүр алга болсон гэхдээ арын хаалга танил талын шат дамжлагаар л олддог болсон

Avatar

Нэргүй 2026-03-17 103.212.118.56

Засгаас бага орлоготой иргэдийн хүнсний хэрэгцээг үнийн хувьд зохицуулж хангах үүрэг Үндсэн хуульд бий. ЗЗ зээл өндөр хөгжсөн орнууд мөн стратегийн хүнс гэж ард түмний гол хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийг ЗГ барьдаг жишээ бол Японд цагаан будааны үнэ юм. ЗЗ гэж шуурдаг нь баячууд зонхилсон УИХ, ЗГ-ийн явуулга. Орост ноднин өндөгний үнэ өслөө гэхэд ЗГ нь шуурхай арга хэмжээ авч Турк, Азербайджанаас импортолж тогтворжуулсан. Үнэ өссөн хүнсний бүтээгдэхүүнийг импортлох эрх УИХ-д биш ЗГ-т байх ёстой

Avatar

Нэргүй 2026-03-17 124.158.123.242

Монголд инфляци, бүх юмны хөөрөгдсөн үнэ хоёр огт хамааралгүй, нэг оронтой тоонд барина гэж амлаад инфляци нь улам буураад "сайхан" байх юм. Монголын онцлог дарга нарын хүсэлээр болоод сайхан …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж