Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.03.16/ нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 120 гишүүн ирсэн байна. Хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн өвчтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байгаа ажээ. Тодруулбал, УИХ-ын О.Саранчулуун, Н.Алтанхуяг нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Тулга нар чөлөөтэй байгаа юм байна.
Өнгөрсөн 2025 онд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, С.Амарсайхан, Д.Батлут нар УИХ-ын чуулганы хурлаа хамгийн их тасалсан гишүүдээр тодорсон. Тодруулбал, 2025 онд УИХ-ын нэгдсэн чуулган ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталжээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.
УИХ-ын чуулган 75 өдөр хуралдсанаас, УИХ-ын Х.Баттулга чуулганы хуралдаа 12 удаа сууж, 22 удаа тасалсан бол бусад үед чөлөөтэй болон томилолттой байжээ. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуралдаа 19 удаа сууж 10 удаа тасалсан байна.
3,576.02






















































Нэргүй 2026-03-16 202.126.90.82
Худал Хоосон Үзэл сурталжсан Нийгэмтэй улсаа гэж……..ТӨР нь худ Попорно юууу ч хийхгүй АРД ИРГЭД нь өдөржин Сошиалд анхаарч Өөрөөсөө Бусдын Амьдралд Хошуу Дүрнэ Санаа Зовно…..Гоё Улс Шүү
Зочин 2026-03-16 192.82.92.42
Ес зуйгуй сайд нар Томилолт авч тэнэхээ больмоор юм!!!
Нэргүй 2026-03-16 66.181.182.237
Ажлаа хийдэггүй юмнуудийг хариуцлага тооцдог болох хэрэгтэй! ер нь жаахан эх орон ардтүмнийхээ төлөө ухамсар төлөвшсөн хүмүүс сонгодог болмоор юм