Үрэгдэгсдийн тоо хоёр хүнээр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Үрэгдэгсдийн тоо хоёр хүнээр нэмэгдэв

Өнгөрсөн пүрэв гаригт Владикавказын төв захын гол хаалганы хавьд гарсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өсч байна.
Владикавказын эмнэлэгт шархадсан 100 хүн байгаа бөгөөд тэдний 10 хүн ухаан ороогүй байгаа ажээ. Хамгийн хүнд байгаа 11 хүнийг Онцгой байдлын яамны онгоцоор Москвад авчирсан байна.
Есдүгээр сарын 9-ны аллагаар хүнд шарх авсан байсан  эрэгтэй, эмэгтэй хоёр өнгөрсөн шөнө шархаа даалгүй нас барлаа. Аллага үйлдэгчийн хамт ийнхүү 18 хүн амиа алдаад байгаа ажээ.
“Сэхээн амьдруулах тасагт эрэгтэй, эмэгтэй хоёр нас барлаа. Эмч нар бүхий л боломжоор ажилласан боловч тэднийг аварч чадсангүй” гэж эрх баригчид мэдээлэв. Нас барсан эрэгтэй нь 79 настай байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж