Шинзо Абе БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Шинзо Абе БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна

Шинзо Абе БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна

БНХАУ болон Япон улсын эрх баригчид ирэх аравдугаар сард уулзахаар төлөвлөж байна. Тодруулбал, Хятадын дарга Си Жиньпин болон Японы ерөнхий сайд Шинзо Абе нарын уулзалтыг хоёр талын Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн олон улсын хэвлэлүүд бичиж эхэллээ. Учир нь энэ өдөр Япон-Хятадын хооронд энхтайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойн өдөр тохиох бөгөөд хоёр орны хамтын харилцааг бэлгэдэж олон арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байгаа ажээ.

Гэхдээ үүнээс өмнө есдүгээр сарын 20-ноос өмнө Японы засгийн эрхийг барьж буй Либерал ардчилсан нам намын даргаа сонгон тодруулах ёстой. 2017 онд Японы Либерал ардчилсан нам хоёр удаа улиран сонгогдсон хүнийг нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн заалтыг халсан бөгөөд Шинзо Абе намын даргаар гурав дах удаагаа дахин сонгогдох магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж