"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн" | News.MN

"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хэрэглээний халуун усыг хэсэгчлэн тасалдаг. Харин энэ жил Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хэрэглээний халуун усыг тавдугаар сарын сүүлээр тасалсан ч одоог болтол холбоогүй байгаа. Төлөвлөгөөний дагуу тус хэсгийн халуун ус долдугаар сарын 20-нд ирэх байсан ч наймдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.

Товлосон хугацаа өнгөрсөн ч халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажил төлөвлөгөөндөө багтахгүй байгаа ч манай зүгээс гүйцэтгэгч компаниудыг шахан ажиллаж байна. Мөн манайх гүйцэтгэгч компаниудад долоо хоногийн дотор хэрэглээний халуун усыг холбох үүрэг өгч байгаа. Гэвч яг долоо хоногийн дараа халуун ус ирнэ гэж хэлж чадахгүй нь. Учир нь энэ ажил зөвхөн манайхаас шалтгаалдаггүй” гэлээ.  Баянзүрх болон Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах ажил 80 орчим хувьтай багаа аж.

Р.Ренчиндулам

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 150.129.143.195

үүрэг өгөхөөс өөрийг мэддэгүй [Хориотой Үг] тэнэг сайдаа. нөгөө 20мынган хувьсагч бас нөлөөлдөг гэдгийг сана_

Avatar

Зочин 2018-08-17 66.181.178.61

Оффицерийн ордоны зүүн талыг жил бүрийн зун нүх ухаж трубаг нь солихын. Тийм чанар муутай жил бүр сольдог төмөр байдаг юм бол чанаргүй шахаа хийлгэсэн даргатай хариуцлага тооцмоор байна. Өөр шалтгаантай юм бол уялдаа холбоогүй ажиллдаг албан тушаалтануудтай хариуцлага тооцмоор байна. Үргэлж ухсэн нүхний хажуугаар унах шахаж айж явах хэцүү байна.

Avatar

Зочин 2018-08-17 103.229.120.134

Зөвшөөрсөн трассыг зөрчиж бусдын эзэмшлийн талбай дундуур хулгайгаар шугам татаад “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани нь хүлээгээд авчихсан, газар эзэмшигчдэд гай болоод байх юм даа н о в ш нууд чинь

Avatar

Зочин 2018-08-17 202.9.42.12

Тендерийг юм өгдөг биш ажил хийдэг хүмүүст өгвөл ажил хугцаандаа дуусна.

Avatar

Зочин 2018-08-17 122.201.26.172

хариуцлагагүй компаниудыг дахиж тендерт оруулахгүй /шалгаруулахгүй/ байвал таарна

Avatar

ганаа 2018-08-17 66.181.182.106

Энэ дулааны шугам сүлжээ гэж ёстой завхарсан дампуу газар байнаа, Зуны 7 сард хүний хөл хөдөлгөөн бага үед засвараа хийхгүй байж одоо хичээл сургууль орох болохоор энд тэндгүй баахан нүх ухаж замын бөглөрөл үүсгэж хүмүүсийг бухимдуулж байх юм, ямар ч менежментгүй хоцрогдсон аргаар удирдах юм, арга хэмжээ тооцмоор байна шүү дээ

Avatar

иргэн 2018-08-17 66.181.165.88

Төлөвлөсөн хугацаандаа хийдэггүй, 7 хоног хийнэ гэж сонин дээр нийтэлсэн боловч 23 хонож байж халуун ус өгсөн. Арай арай дэндүү

Avatar

Зочин 2018-08-17 66.181.185.233

21 р зууны нийслэл гээд байгаа халуун усыг нь өгдөггүй мөнч бүдүүлэг албан хаагчид шүү

Avatar

zochin 2018-08-17

ulaanhuaran ofitser haviar baahan nvh uhsan baidaltai ajil hiij bga hvn haragdahgvi baij l bn, uul ni 5 sard haluun us tasarsan, harin ene nvhnvvdiig naadmiin daraa uhaj ehelsen dee. 5, 6r sard ymar ch ajil hiigdeegvi

Avatar

Zochib 2018-08-17 122.201.21.39

Haluu usa uguuche yamr ajilni urgashldgvi ym be arai dendej bna

Avatar

zochin 2018-08-17 103.229.120.5

haluun usaa ogoochee booj uhlee arai denduu yumaa. boroo zogsood uchnoon l honoloo sh dee yagaad ajil ni uragshildaggui yum be.

Avatar

зочин 2018-08-17 27.123.212.141

Ажил хийх хугацаандаа бүх зүйлийг төлөвлөх хэрэгтэй ш дээ.Одоо бүгд л цаг агаар луу буруугаа чихдэг болж дээ.Зун бороо орж л таараа .Бороотой үед ажиллана гэж бодож тооцоолох хэрэгтэй.Хэдэн дарга нарын юу ч чаддаггүй,ямар ч чадваргүй,багаж хэрэгсэлгүй компаниуд л байгаа ш дээ.тэгээд хариуцлаг хүлээх болохоор мэддэг хүн байхгүй.Бид мэдэхгүй гэнэ.

Avatar

Зочин 2018-08-17 202.131.236.250

Ажил нь урагшаа явж өгөхгүй л байгаа ш дээ. Өглөө ажилд явахад овооролдсон олон хүн ажил эхлүүлж байдаг. Орой ажил тараад ирэхээр нөгөө ажил нь яг л хэвэндээ байгаад байхын. Шахаж шаардаад хурдхан хийлгэхгүй бол энэ хэвэндээ бол энэ намар ашиглалтанд орохгүй ээ.

Avatar

Зочин 2018-08-17 59.153.112.52

Тэгээд л худлаа шалтаг хэлдэг юм шалгалтын сургаар бүгд гарч ирээд л бусад үед юу ч хийхгүй байгаа ш дээ яг үнэндээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж