"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

"Засварын ажлыг долоо хоногт багтааж, халуун усаар хангах үүрэг өгсөн"

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хэрэглээний халуун усыг хэсэгчлэн тасалдаг. Харин энэ жил Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хэрэглээний халуун усыг тавдугаар сарын сүүлээр тасалсан ч одоог болтол холбоогүй байгаа. Төлөвлөгөөний дагуу тус хэсгийн халуун ус долдугаар сарын 20-нд ирэх байсан ч наймдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.

Товлосон хугацаа өнгөрсөн ч халуун ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажил төлөвлөгөөндөө багтахгүй байгаа ч манай зүгээс гүйцэтгэгч компаниудыг шахан ажиллаж байна. Мөн манайх гүйцэтгэгч компаниудад долоо хоногийн дотор хэрэглээний халуун усыг холбох үүрэг өгч байгаа. Гэвч яг долоо хоногийн дараа халуун ус ирнэ гэж хэлж чадахгүй нь. Учир нь энэ ажил зөвхөн манайхаас шалтгаалдаггүй” гэлээ.  Баянзүрх болон Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах ажил 80 орчим хувьтай багаа аж.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж