Хэрэг гарах үед үүрэг гүйцэтгэж байсан төрийн тусгайгийханд хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Хэрэг гарах үед үүрэг гүйцэтгэж байсан төрийн тусгайгийханд хариуцлага тооцжээ

Хэрэг гарах үед үүрэг гүйцэтгэж байсан төрийн тусгайгийханд хариуцлага тооцжээ

Өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсан билээ. ОдоогоорТөрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, вагоны ослын хариуцлагыг салбарын удирдлагууд, тус яамны газрын дарга нарт хүлээлгэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Тэгвэл төрийн байгууллагад хүн амины хэрэг гарч байхад төрийн тусгай хамгаалалтад гарч байсан албан хаагч үүргээ хангалтгүй биелүүлсэн  гэх шүүмжлэлд өртөөд байсан. Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ. Харин орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж