Сурагчдаа "барьцаалсан" багш нар | News.MN

Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоног үлджээ.  Номхон морио унахгүй ч номтой цүнхээ үүрээд, ээждээ үнсүүлээд, аавдаа хөтлүүлээд сургуульдаа явахаар хүүхэд багачууд дор дороо л бэлтгэн, догдлон хүлээж сууна. Харамсалтай нь тэдний догдлон хүлээсэн есдүгээр сарын 3-нд тэд хичээлдээ явж чадахгүй нь. Учир нь багш нар нь өөдөөс нь “Та нарын хичээл хамаагүй ээ, бидний цалин л  чухал байна” гээд хэлчихлээ. Өчигдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос есдүгээр сарын 1-нд ажил хаях болсон талаар мэдэгдэв.  Товчхондоо, тэдний мэдэгдэл хичээлийн шинэ жилээ хүлээж буй хүүхэд залуусын өнцгөөс харвал цагаа олоогүй шантааж байлаа.

Цөөн хэлбэл билэг, олон хэлбэл улиг гэгчээр “Цалингаа нэм” гэсэн багш нарын тэмцэл утгаа алдаж, харин ч эсрэгээрээ хүүхэд багачуудыг барьцаалсан увайгүй үйлдэл болж харагдаж байна. Ялангуяа “цалингаа нэм” гэх шаардлагынхаа тайлбар болгож хэлдэг “бид зээлтэй” гэдэг үг бүр ч тэнэг сонсогддог болсон. Ингэхэд Монголд зээлгүй хүн хэн байгаа юм бэ, үнэндээ байрны, цалингийн, хэрэглээний зээлгүй хүн хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь дээр ч биз.

“Би багш хүн. Кино үзээд зөндөө их уйллаа” гэдэг шиг эсрэгээрээ багш нарт гомдох, цаашлаад эгдүүцэх үе  зөндөө гардаг.  Сурагчдаа ялгаварлана, ажилдаа ялархана.  Ялангуяа улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд ажилдаа ял мэт ханддаг, хүчээр энэ ажлыг хийлгэж буй мэт авирлаж, аашилдаг нь ч худлаа биш л дээ.   Мэдээж, олон хүн сайтай, муутай болохоор сайн багш ч биш, ажилдаа  тааруухан нь ч байдаг.

Уг нь тэднийг хэн ч албадан ажиллуулаагүй, илүү цалинтай, илүү боломжтой сонголт хийх эрх нь ч багш нарт нээлттэй юм. Өнөөдрийн хувьд нөгөө нарт ертөнцийн нандин сайхан алба ял болжээ гэлтэй харагддаг нь худлаа биш л дээ. Жилийн жилд, Засгийн газар болгонд багш нар тавьдаг, шантаажилдаг нэг  асуудал байдаг. Тэр нь “Цалин нэм”.  Гэтэл боловсролын салбарт багшид, сурагчид ч хамаатай олон асуудал гардаг. Тэр болгонд багш нар таг чиг л сууцгаадаг нь гэм биш зан болсон. Хүүхдийн сурч боловсрох эрхээс эхлээд сургууль цэцэрлэгийн орчин дахь хүчирхийллийн асуудлын талаар, нэг ангид 50, 60-уулаа хичээллэж байгаа хүүхдүүдийнхээ талаар багш нар нэг ч удаа ярьж, хөндөж байсангүй.

Зүй нь тэд “цалингаа нэм” гэж ажил хаяхаасаа өмнө ачааллаа багасгах, анги танхимын орчноо сайжруулах, адаглаад л хичээлийн сургалтын хөтөлбөрт нь шаардагддаг орчин үеийн техник, технологийг бүрдүүлэх талаар ганц үг дуугардаггүй.  Сурагчийн нь сэтгэл санаа ямар байгааг, ар гэрт нь ямар асуудал үүссэнийг асуудаг, зөвлөдөг, сурагчидтайгаа тулж харилцдаг багш нар одоо байгаа юу.

Яагаад сурагч нь хичээлээ таслаад яагаад сурагчийнх нь зан авир өөрчлөгдөөд байгааг анзаардаг багш бий юу. Багш бол сурагчийн хамгийн найдвартай найз байх ёстой. Сурагч эцэг эхээсээ илүү багшийнхаа үгийг сонсдог шүү дээ.

Үнэндээ, багш, эмч нарын цалинг нэмлээ гэхэд дагаад үнийн хөөрөгдөл, инфляцийн савалгаа үүснэ. Төр нэг гараараа өгсөн нэмэгдэл нь багшийн нөгөө халааснаас үнийн хөөрөгдөл болоод явна.  Эргээд багш нарын цалин үнэгүйднэ, эдийн засаг хямарна. Түүнээс төгрөг үйлдвэрлээд, цалин нэмэх шиг амархан асуудал хаана байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-17 103.212.118.241

үнэн үнэн,

Avatar

Зочин 2018-08-17 202.9.42.18

багш нар дан хөдөөниихөн

Avatar

Зочин 2018-08-17 124.158.126.215

Багш нарын хувьд сайн муугаар ярих олон юм байгаа. Яалт ч үгүй боловсролын салбар эмнэлгийн салбарын асар муу зохион байгуулалттай байгаагийн жишээ. Манайхан найр наадамд хэдэн саяар нь гаргахдаа мөнгөтэй болчихдог ш дээ. Тэгэхээр уг нь гаргах юман дээрээ гаргах л хэрэгтэй ер нь бол…
Багш нарын хувьд амралтын хугацаанд ажил хаяж болохгүй гэсэн заалт хууль байдаг учраас хичээл эхлэх үед ажил хаяж байгаа нь энэ

Avatar

Зочин 2018-08-17 150.129.143.195

хувьсах өөрчлөгдөхийн эхлэл байх аа. төрийн бүтэц өөрчлөгдөнө. 2024 он ойрхон.

Avatar

Зочин 2018-08-17 64.119.26.20

Манайх ч оросын ливёрпүлийг дэмждэг мундаг сайдтай боловсрол спортын сайдтай салбар шүү дээ.хэхэхэ.

Avatar

Зочин 2018-08-17 103.57.93.184

Ёстой цагаа оловоо, очиж очиж хүүхдүүдийнхээ баяр хөөр болон тэсч ядан хүлээдэг 9-р сарын 1-ээр барьцаалаад байхдаа яах вэ дээ. Ийм хүмүүс хүүхдийг хайрлаж, хүүхдийн дотоод ертөнц рүү нэвтэрч чадах уу?! Гэхдээ бүх багш ийм биш байх. Үүнийг зохион байгуулж турхирч байгаа хүмүүс л…

Avatar

Зочин 2018-08-17 66.181.176.254

Та нарыг хэн ч багш бол гэж хүчлээгүй. Өөрсдийх нь толгойны хэмжээ тэр болохоор тэрэндээ таарсан сургуулиа аваад багш болсон. Хичээлээ ч олигтой зааж чадахгүй байж. Дургүй бол үйлчлэгч хийл дээ. Ажилгүй банш нар зөндөө биздээ халаач

Avatar

Зочин 2018-08-17 66.181.176.254

Та нарыг хэн ч багш бол гэж хүчлээгүй. Өөрсдийх нь толгойны хэмжээ тэр болохоор тэрэндээ таарсан сургуулиа аваад багш болсон. Хичээлээ ч олигтой зааж чадахгүй байж. Дургүй бол үйлчлэгч хийл дээ. Ажилгүй банш нар зөндөө биздээ халаач

Avatar

Bat 2018-08-17 174.198.5.118

Ajil bol deer dor baigaa ar ger amidral ahui hetsyy sh dee

Avatar

Багш нар биднээс юугаараа илүү юм? 2018-08-17 202.179.27.248

ЦАЛИН БАГАТАЙ БАГА АНГИЙН БАГШ НАРААС ХҮҮХДҮҮДИЙГ ҮРГЭЛЖ БАРЬЦААЛЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС АХИУХАН ЗУЛГААЧИХ ГЭДЭГ БУСАД БАГШ НАР ЯЛГААТАЙ

Avatar

Зочин 2018-08-17 182.160.2.178

эхлээд боловсролын сайдынхаа боловсролыг дээшлуулэх хэрэгтэй ш дээ. боловсролгуй хун юугаа мэдэж багш нартай ярих юм бэ. туунийг дамжаанд суулгадаг юм уу, яадаг юм, ямар ч байсан энэ тал дээр нэг арга хэмжээ авхгуй бол багш нарын асуудал шийдэгдэхгуй нь тодорхой бна.

Avatar

Зочин 2018-08-17 203.91.115.39

Юу ч гэхэв дээ. Төр хэт данхайж ул дампуурах нь ойртож байгаагийн шинж.

Avatar

Бага ангийн багш нар өөр. 2018-08-17 202.179.27.248

Их ачаалалтай бага ангийн багш нарын цалинг нэмж дунд ангийн багш нартай адил болгох хэрэгтэй.

Avatar

зочин 2018-08-17 202.9.42.15

Минии хүү онцсайн сурдаг. Сургуулиа төлөөлөөд олимпиадад оролцдог. Тэр багш болох хүсэлтэй… Гэхдээ бид хүүгээ өвөөгийн нь тэтгэвэрээс бага цалинтай ажилд оруулмааргүй байна. Түүний ирээдүйг бодоод л. Багш болсонд орвол уурхайн жолооч болвол ирээдүй нь 5 дахин гэрэлтэй. Тэнд өрсөлдсөн нь дээр. Сурагчаасаа ядуу, сул дорой багшийг яагаад хүүхэд хүндлэнэ гэж … Харин Би өөрийн багш нараасаа одоо болтол айдаг, хүндэлдэг. Тэд нар надаас илүү байсан учраас. Миний ахмад үеийнхэн тийм л учраас Монголд ардчилсан хувьсгалыг даруухан эхлүүлсэн гэж би бодож байдаг юм. Ирээдүйг бол бодохоос ч айж байна.

Avatar

Зочин 2018-08-17 103.26.195.156

Энэ багш нарын тус дэмийг хүртэж байгаагүй юм шиг аяглаж үзэн ядаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм.Олигиархуудад дарлуулж тэдний уран үгэнд хууртаж татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж цүнх баригчдаар төрийн алба дүүүрч хэрэггүй орон тоо бүтэц бий болгож тэгээд өндөр цалин авч байгаа явдлыг юу гэж үзэж бна.Жишээ нь дэд сайдууд газар болгоны олон орлогч дарга нар байх ёстой юу.Үүнд л эгдүүцэж дуугараач.Хэдэн муусайн багш сайндаа талхныхаа мөнгийг таван төгрөгөөр нэмээд өгөөч гэж өчүүхэн жаахан зүйл л гуйж бгаа.

Avatar

Зочин 2018-08-17 202.179.27.248

Багш нар татвар төлөгчдийн мөнгөнөөс бусдаас яагаад үргэлж, хүүхдүүд барьцаалж илүү зулгаацгаах гэж зүтгэдэг юм?

Avatar

иргэн 2018-08-17 32.97.110.58

ОУВС сая ирээд цалин нэмэхийг зөвшөөрөөгүй. Хүүе, тархины тураалтануудаа, энэ жил ОУВС-аас зээл авч та нарын цалин, тэтгэвэр, халамжийн тодорхой хэсгийг олгож байгааг ойлгож байна уу? Монгол улс нэг ч долларын өр төлөөгүй. Зөвхөн нэг өрийг нөгөө өрөөр сольж байгаагаа Хүрлээ сайд их ажил хийж байгаа мэт шоудаж байгаа. Авилгачидаа, нэн даруй цэцэрлэгүүдийг менежементийн хувьчлалд оруул. Төлбөртэй болго. Эмнэлэг, эмч нарыг төсвөөс санхүүжүүлдэгийг зогсоо.Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүл. Бүх нийтийн үнэгүй 12 жилийн боловсролоос татгалз. Ахлах ангийг төлбөртэй болго. Оюутнуудад үзүүлдэг тоо томшгүй халамжаа зогсоо. Та нар ч чадахгүй л дээ. Хэрвээ монгол үндэстний ирээдүйн төлөө дээрхи арга хэмжээнүүдийг авах юм бол энэ доор орилолдон оцгонолдож байгаа тархины тураалтанууд та нарыг сонгож хулгай хийх боломж олгохгүй гэж айгаад.

Avatar

Зочин 2018-08-17 172.58.136.23

Tsogzolmaagiin zahialgaar yadruuhan niitlel negiig jerhes niiteljee. Bagsh nar haana ch hurehgui tsalin nertei hedhen tsaasaar hund hariutslagatai ajil hiij baina shuu

Avatar

зочин 2018-08-17 59.153.112.131

Багш нарын 100%
зөв

Avatar

888 2018-08-17 182.160.4.48

Багш нарын тэмцэл бол боловролын чанарын төлөөх тэмцэл Багшийн цалинг нэмэх болоход л бөөн шантааж Харин бүх төрд гарагсдынхаа цалинг нэг шинжиж дүгнэлт хэлбэл Чи юу гэж хэлэх вэ Ж .Эрхэс Би бол "Уул уурхайгаас төрийн сэнтийд залрагчдад өгч байгаа ил авилга" гэж хэлнэ Төрд гарагсад маань цалингаа бууруулж хэмнэгдсэнээр нь сургууль барьж хэдэн хүүхдүүдэд эрхийг нь эдлүүлээч гэж л хэлэх байна

Avatar

888 аа 2018-08-17 150.129.143.195

тэр 76 ба дагагчид тэгэх зүрх соёл байхгүй.: шууд заазалж өөрчлөх эрх бидэнд бий.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.161.120

Bagsh nariin 90% orkuud bolson bna lee.

Avatar

иргэн 2018-08-17 32.97.110.58

ОУВС сая ирээд цалин нэмэхийг зөвшөөрөөгүй. Хүүе, тархины тураалтануудаа, энэ жил ОУВС-аас зээл авч та нарын цалин, тэтгэвэр, халамжийн тодорхой хэсгийг олгож байгааг ойлгож байна уу? Монгол ул нэг ч долларын өр төлөөгүй. Зөвхөн нэг өрийг нөгөө өрөө сольж байгаагаа Хүрлээ сайд их ажил хийж байгаа мэт шоудаж байгаа. Авилгачидаа, нэн даруй цэцэрлэгүүдийг менежементийн хувьчлалд оруул. Төлбөртэй болго. Эмнэлэг, эмч нарыг төсвөөс санхүүжүүлдэгийг зогсоо.Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүл. Бүх нийтийн үнэгүй 12 жилийн боловсролоос татгалз. Ахлах ангийг төлбөртэй болго. Оюутнуудад үзүүлдэг тоо томшгүй халамжаа зогсоо. Та нар ч чадахгүй л дээ. Хэрвээ монгол үндэстний ирээдүйн төлөө дээрхи арга хэмжээнүүдийг авах юм бол энэ доор орилолдон оцгонолдож байгаа тархины тураалтанууд та нарыг сонгож хулгай хийх боломж олгохгүй гэж айгаад.

Avatar

Зочин 2018-08-17 202.9.41.152

Myy liveral nobsh oyu tolgoin gereeg yanzalchixad xyts

Avatar

иргэн 2018-08-17 32.97.110.58

Согтуу Баяр тархины тураалтан чамд амласан 1.5 сая төгрөгөө өгөх гэж ОюуТолгойн гэрээг яаран Монголд ашиггүйгээр байгуулсан. Монголчууд тархины тураал өвчнөөсөө ангижирч байж л хөгжинө.

Avatar

иргэн 2018-08-17 32.97.110.58

Тархины тураалт чи liberal гэдэг үгийнхээ утгыг ч мэддэггүй юм байна.

Avatar

Muugii 2018-08-17 202.55.188.42

Tsalingaa nemvvleh ni zowoo. Setgvvlch ta buruu bodoj ba.

Avatar

dem 2018-08-17 66.181.161.30

demjll

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Сэтгүүлч багшийн ажлыг их л мэддэг дүр эсгэн төр засаг зайдалсан авилгач, хулгайчдын захиалгаар энэ нийтлэл нэртэй хараалаа сараачсан байна. Шанд нь хулгайчдаас ахиухан мөнгө салгаж чадсан уу ЭРХЭСЭЭ. Уул нь төр зайдалсан луйварчид багахан цавчаа хийгээд, багш нартаа дөмөгхөн цалин өг гэж бичсэн бол чамайг дэмжмээр байлаа, багш нарын цалинг нэмэн хэрэгтэй, үгүй бол ажилаа хая, багш нарыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-08-17 64.119.21.132

Yamar mal setguulch ve? Chinii uzel bodol bidend hamaagvi medeelliig tentsvertei hurge daldaga p***a mini

Avatar

Zochin 2018-08-17 66.181.161.66

Teneg erhesee ene chini temtsliin arga, sain zasaglaltai baisan bol u gej ingeh ve de b**s doloogchoo

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.210

Ланд200 зөвхөн Таванбогд компаниар 2018 оны 1 сард 150 ширхэг зарагддаг. Урдын жилүүдэд дунджаар 50 ширхэг Ланд200 1 сард дунджаар зарагддаг бсан юм билээ. Эдийн засаг тэгтлээ 3 дахин нэмэгдэхээр сайжарсан гэж үү?! Нийт борлуулалтын 3/2 нь зээлээр зарагддаг. Машин тэргэнд гар татдаггүй бүүр өндөр хүүтэй зээлээр машин авдаг мөртлөө эрүүл мэнд, боловсролоосоо мөнгө харамладаг [Хориотой Үг] үндэстэн бэ?!

Avatar

Багшийн бодит үнэнг дэмжигч 2018-08-17 27.123.214.103

Ганцхан ээлжийн амралт ийм их зөрүүтэй байхад , багш нар дэндэж байна шүү. Та нар дээрээс нь 7 хоногт их сайндаа 19-21 цагийн хичээл заадаг шүү дээ. Тэр зааж байгаа 19-21 цаг нь 60 минут биш , 40 минутыг 1 цаг хичээл орсон гэж тооцоно. Төр засаг , сайд нь энэ талаар хатуухан хэлээд , ажил хаяж байгаа багш нарыг бүгдийг нь ажлаас нь халж , оронд нь ажил хайж байгаа багш нарыг ажилд аваач

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Ажил хайж байгаа багш нар нь чам шиг [Хориотой Үг] малнууд л байгааш дээ, хэ хэ хэ

Avatar

Багшийн тухай бодит үнэн. 2018-08-17 27.123.214.103

Багш нар жил бүр зуны дэлгэр цагт бүтэн 2 сарын турш бүрэн цалинтай амарна. Суоагчдын улирлын амралтаар хааяа нэг сургууль дээрээ очсон болчихоод 14, 7 хоног гэх мэт цалинтай амарчихна. Гэтэл бусад байгууллагын ажилчид , байгууллагынхаа гаргасан хуваарийн дагуу өвөл , хавар , намар ч бай , өөрөө сонгох эрхгүй 15 хоногийн л ээлжийн амралт амарна. Энэ 2 ын хооронд их ялгаа байгаа биз. Харин цалингууд нь бол ижилхэн шахам 500.000 хавиас л эхэлнэ.

Avatar

УЛС ТӨРЧ ШАНТААЖЧИД 2018-08-17 202.179.26.6

АЖИЛ ХАЯГ ХАЯГ.БҮГДИЙГ НЬ ХАЛААД ӨӨР ХҮМҮҮС АВ.ХАНГАЛТТАЙ АЖИЛГҮЙ БАГШ НАР БАЙНА.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.210

Би хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд явуулдаг. Нэг ангид дунджаар 25 хүүхэд бдаг. Энэ бол нэг багшид ноогдох хамгийн боломжийн ачаалал. Хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. Хүүхэд бүрээ нэг бүрчлэн мэдэж таньж нээх боломжтой. Мэдээж багшийн цалин төрийн сургуулиас хавьгүй дээр гэхдээ сургуулийн захиргаанаасаа овоо дарамттай бдаг юм билээ. Анги танхим цэвэрхэн саруулхан тохилог. Нөгөө лабораторийн төхөөрмжүүдийг шилэн хоргоны цаанаас харах бус яг биечлэн гардаж ажилдаг. 2-р ээлж гэж бхгүй. Уул нь байхад буруудах юм бхгүй. Төлбөр нь ч буурах бсан байх. Улсын сургуулийн ангидаа 50-60 хүүхэдтэй сургууль сурдаг хүүхдүүдийн олонхийг хараад харамсах сэтгэл төрдөг. Хайран цаг хугацаа дэмий үрээд бгаам шиг санагддаг. 10 жил монгол хэл үзчээд өргөдлөө бичиж чадахгүй төгсөнө шүү дээ. 10 жил математик заалгаад ердөө 4 үйлдэлтэй тоо л үсрээд бодно шд ээ. Би үнэтэй машингүй байж болно, хүүхдүүд маань үнэхээр сайн сургуульд сурж чадаж бвал болоо гэж боддог.

Avatar

Зочин 2018-08-17 64.119.17.176

Монгол хэлний хувьд үсгийн дүрэм гэгчээр. буруу бичдэг нь онц, зөв бичдэг нь муу авдаг юм чинь яаж монгол хэлний боловсрол сайн байх юм бэ? Үндэсний бичигээ оросуудтай нийлж өөрснөө хаячихаад одоо тэрий нь хятадууд "манай өвөр монголчууд монгол бичигтэй болохоор манай улсын бичиг" гэж байгаа …:

Avatar

Зочин 2018-08-17 66.181.191.157

Энэ асуудлыг шийдэхэд маш амархан, энэ жил багш мэргэжилтэн монголын 100 гаруй их дээд сургуульд хэдэн хүн төгссөн,одоо ажил хаях гээд байгаа хэдэн багш байна тэднийг бүгдийг ажлаас нь халж эн э жил төгссөн хүмүүсийг ажилуул, бас өнгөрсөн жил түүний урьд жил төгссөн ажил олдохгүй байгаа бүх хүнийг ажилуул тэгээд л болоо. Ер нь яагаад ийм амархан асуудлыг шийдэж чадахгүй байгааг ойлгохгүй юм.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.210

Хохохо. Ийм амархан бсан юм уу? Дагалдан багшаар ажлуулж туршлага суулгах хэрэгтэй биш үү? Сургууль төгсөөд шууд болчдог бсан юм уу тээ?! Ингэж амархан гэж үздэг учраас чам шиг гаруудыг бэлддэг боловсролын систем болсон юм болуу?!

Avatar

Bim 2018-08-17 71.17.46.171

Bagsh nariin zuv

Avatar

Zochin 2018-08-17 122.201.21.19

Hetsuu baigaag chin oilgoj baina, gehdee hicheel ehlehed haydag chin ikh muuhai amia bodson sonsogdoj baina,zun tsuglaad ZG-t heleh ugee helj temtslee hiihgui yasan yumbe

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.210

Сурагчдаар түрүү барьж төр засаг энэнээс илүү олон жил амиа бодлоошдээ

Avatar

Цалин нэм 2018-08-17 103.26.194.56

багш нараа дэмжиж бн

Avatar

Зочин 2018-08-17 202.179.26.6

Гуц.Багш нар бусдаас юугаараа илүү юм?

Avatar

Зочин 2018-08-17 112.72.11.121

Улсын мөнгө цусалсан дарга нарын захиалгат бичвэр байна шүү…цалин нэмэх гэхээр булхайг нь ухаад ирнэ гээд самуурч хэдэн халтар юм сэтгүүлч гэх баагийдаа өгөөд ядарч яваа ажилчин ангиа дайсан мэтээр харуулах шахав…жинхэнэ дайсанууд нь уул нь өөрсдөө юм л даа.

Avatar

Зочин 2018-08-17 112.72.11.121

Улсын мөнгө цусалсан дарга нарын захиалгат бичвэр байна шүү…цалин нэмэх гэхээр булхайг нь ухаад ирнэ гээд самуурч хэдэн халтар юм сэтгүүлч гэх баагийдаа өгөөд ядарч яваа ажилчин ангиа дайсан мэтээр харуулах шахав…жинхэнэ дайсанууд нь уул нь өөрсдөө юм л даа.

Avatar

Зочин 2018-08-17 103.26.195.156

Цалинг нь нэмээд өгчихөд яагаад болохгүй гэж.Би лав хүүхдийнхээ багшийг хараад өрөвддөг.Өмссөн зүүсэн нь сайнгүй.40 гаран хүүхэдтэй өдөржин зууралдана.Үнэхээр сайн багш.Ар гэр амьдралаа яаж зохицуулдаг бол гэж хаяа бодож өрөвддөг л юм.Ийм багш олон бий дээ.

Avatar

Зочин 2018-08-17 202.179.26.6

Тэгвэл чи өөрийнхөө халааснаас шантаажчин тэдэнд мөнгөө өг л дөө.Татвар төлөгчдийн мөнгө эзэнгүй гэсэн үг биш гэдгийг ойлгож ав.

Avatar

Зочин 2018-08-17 202.72.245.204

ИЙМ АРЧААГҮЙ АРГААР ИРГЭД СУРАГЧДЫГ БАГШ НАРЫН ЭСРЭГ ТУРХИРАХАА ЭНЭ ЗАСАГ ЯАМ БОЛЬ 60 ТЭРБУМЫНХАН БАГШЫН ЦАЛИНГ МЯНГА ДАХИН НЭМЭХЭЭР МӨНГИЙГ ХУЛГ АЙЛСНЫГ БУЦААЖ АВЦГААЯ

Avatar

Зочин 2018-08-17 182.160.0.96

багш нараа барьцаалсан засгийн газар ажиллаж байгаа уед монголд боловсролтой хун буй болохгуй нь тодорхой. эхлээд боловсролын сайдынхаа боловсролыг дээшлуулэх хэрэгтэй ш дээ. тэр цагт багш нараа барьцаалах гэмт хэрэг гарахгуй болно. Багш нарыг барьцаалж шантажлана гэдэг бол зувхонд монголд байдаг хунд гэмт хэрэг юм ш дээ.

Avatar

Үнэнийг өгүүлэгч 2018-08-17 66.181.161.10

Багш, эмч 2-г цаанаа муулчихаад нүүрэн дээр нь долоочих гээд л эичлүүлээд, эрдэм ном заалгаж хүний хөдөлмөрийг сорогч зомби нар борооны дараах мөөг шиг олон байдаг болжээ.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.161.10

…. Эрхэс гэгч …

Avatar

Зочин 2018-08-17 66.181.161.10

Газрын гаваас гарч ирсэн агсан Эрхэс багш нарын зовлонг мэдэхгүй ээ. Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа эцэг эх сурагчид болон ухаант хүн бүр багшийн цалин, хөдөлмөр 2- н харьцааг мэдэж байгаа. Дундаждаа ордог амьдралтай нэг айлын гэрийн үйлчлэгчээс бага цалин авдаг ш дэ. Багшаар заалгасан хүн л багшийн зовлонг мэднэ. Энэ тэндээс гарч ирж байгаа хий үзэгдлүүд яаж хүний тэр дундаа багшийн зовлонг мэдэх билээ.

Avatar

иргэн 2018-08-17 202.179.25.114

багш л санаатай юм бол сүрдүүлэг хийдэгээ зогсоох хэрэгтэй Одоогийн байдлаар ган зуд, уёны үерээс шалтгаалаад ямар их хохирол учирч байна тэнд хөрөнгө оруулалт туслалцаа хэдэн тэрбумаар шаардлагатай байна. Энэ их хохиролын хажуугаар ажил хаяна цалин гээд байхдаа санаа нь зовдоггүй юм болов уу, Ядаж цаг үеэ мэдэр ээ багш нар аа эмч нар аа

Avatar

tenegee 2018-08-17 103.10.23.215

ene naadmiin umnu shulaach bankuudad 500 terbumiig uguhuur bolsoniig medsen uu chi, zasag bankuudad mungu zugeer l tatvar tuluchiin munguur ugchihluu. ted tsalin nemj boloh l baisan. Elentsegiin chini hohirol baragduulah…

Avatar

Зочин 2018-08-17 103.229.178.10

боловсрол, эрүүл мэнд – ийн үйлчилгээг үнэгүйдүүлхээ л больчих. Төрөөс үнэгүй үйлчилгээ нэртэй мөнгө иддэг салбаруудаа хувьд гаргах хэрэгтэй. хэтэрхий их үнэ төлбөргүй чанаргүй зүйлс байна. үр хүүхдээ сургахын тулд эцэг эхчүүд ч гэсэн хөдөлмөрлөөд тэрнийхээ үр дүнг хүүхдүүдээсээ нэхэх хэрэгтэй. та нар яагаад сурахгүй байна. багш чинь яаж байна. тэгээд тэр мундаг сайнуудад нь өндөр төлбөрөөр сургах нь сургаад хэр таарууд нь багахан төлбөрөөр сургах нь сургаад явах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2018-08-17 150.129.141.80

Худадагдсаг сэтгуулчээ чи бол нэг у терчеес ярилцлага авсан болоод саяр нь олно. Наад багш чинь бол сар зутгэж байж 500 мянгыг олно, энэ яаж амьдрах вэ? Наад тер чинь замын ачаалал гээд 9-1 ныг дураараа еерчилж бхад чи юу дугараваа. Наад хумуус чинь чиний хуухдийн телее енеедер ажил хаяж бна

Avatar

Зочин 2018-08-17 27.123.214.113

Одоо бүх багш нартай боловсролын яам хөдөлмөрийн гэрээгээ цуцлах шаардлага үүслээ. Учир нь тэд одоогийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажиллах хүсэлгүй байна. Иймээс шинээр гэрээ байгуул. Одоогийн нөхцлөөр ажиллах хүсэлтэй нь гэрээгээ дахин байгуул. Хүсэлгүй нь өөр ажил хайх болждээ. Энэ бол зах зээлийн зарчим.

Avatar

Зочин 2018-08-17 27.123.214.113

Уучлаарай . Багш нараа. Багш та нарыг бүгдээрээ ийм хүнцэлүүд гэж бодохгүй байна. Учир нь багш нар шиг жилд 3-4 сар цалинтай амардаг албан хаагч бий юу ? Багш нар шиг олон төрлийн нэмэгдэл авдаг албан хаагч хнд вэ ? Ангийн хүүхдүүд, төгсөгчидөөс ,тэдний эцэг эхээс янз бүрийн шалтаг шалтгаанаар элдэв хандив , бэлэг, шагнал авдаг хүмүүс бол багш нар шүү. Үндсэн хуулиар олгогдсон хүүхдийн сурах эрхийг хааж боогдуулах, барьцаалах эрх багш нарт байхгүй. Зээлтэй л гэх юм. Та зээлийг өарийнхөө хүслээр сонгож эд хөрөнгө худалдаж аваад өөртөө л зориулсан шүү.Өнөөдөр багш та нарын олгосон боловсрол дэлхийн боловсролын хаана байгааг бодсон уу??? Яасан ир [Хориотой Үг] хувиа бодсон хүн цэлүүд вэ ?

Avatar

zochin 2018-08-17 66.181.186.177

Erkhes zuv bichjee. Manai khamgiin tom emgenel bolovsroliin unalt shuu… Unuudriin bagsh yu zaaj bn aa. Toogoo bodoj chadakh u.. MGL khelee medekh u… Unekheer ergelzeetei… Bi ach zeegiinkhee khicheeliig uzeed l bukhniig oilgoj bui. Unuudriin turiin alba… uunees ulbaatai…

Avatar

Зочин 2018-08-17 66.181.166.24

Ээ чайваасдаа манай багш нар хүүхэдүүдийнхээ төлөө сэтгэл байсан бол одоо хичээл ороход биш хавар сургуулийн амралт эхлэнгүүт амралт.зугаагаарай дэнчин тавиад жагсаад өлсөөд тэмцэх байсан юм.Бидний үеийн багш нар шавь нарынхаа төлөө цөхрөнгөө бартал гүйдэг байсан одооны багш нар хар амиа бодсон, сурлага муутай хүүхдийн эцэг юмуу эхээр сурагчдийн эцэг эхийн зөвлөлийн дарга тавиад тэр хүүхдийнхээ дүнг өргүүлэхийн тулд багшид тал засч эцэг эхчүүдээс мөнгө цуглуулж бэлэг бэлддэг хүнтэй , авилгач,[Хориотой Үг] ,олгиорхуудын эсрэг тэмцэж буй нь цагийн аяс,цаг хугацаагаач мэдэрдэггүй түүний зохион байгуулж буй тор хорооныхон улс төрийн ашиг хонжоо хайсан нь тэмцэх цаг үеээс нь илт харгдаж байгаа нь мөн ч богинохон бодолтой байна даа.Уул нь хавар сургууль тараад амралт,баяр,зугаагаа,амьдралаараа дэнчин тавиад тэмцсэн бол мань мэтэч нэгдээд тэмцэх байлаа

Avatar

Зочин 2018-08-17 64.119.27.172

Цалин нэмэхээр үгийн хөөрөгдөл болно,урамшууллыг нь ахиухан өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-17 64.119.16.188

Багшийн ажил хүнд. Үнэхээр хүнд. Хийж үзсэн миний хувьд сүүлдээ халшраад, бас цалин нь лизингийн элдэв төлбөрт хаана нь ч хүрэхгүй болохоор ажлаасаа гарч байсан. Олон ч шавь хойноос утасдаж элдэв юм асуудаг байсан. Программ хангамжаар олон залуус АНУ д гарсан. 3 хүүхэд тэнд улсын сургуульд үнэгүй явдаг. Сар бүр витамин өгнө, дүүргийнхээ эмнэлэг дээр үнэгүй оношилгоо хийлгэнэ. Номын сан, хэвлэх төхөөрөмж РС гээд бүх юм улсынх үнэгүй. Сургууль нь сургалт маш сайн, үдээс хойш элдэв сэкц дугуйланд явна. Тэрэнд нь сардаа 75 доллар л төлдөг. Үүнд хоол бүх юм нь багтана. Автобус нь гэрт нь хүргэж өгч, авна. Монгол хүүхэд шал өөр юм байна лээ. Шавь нар намайг татаж, би чинь одоо сурсан мэдснээ Монголдоо биш харийн АНУ д зориулж явна. Сардаа нэлээн юм авна. Гэхдээ бид эх орондоо жил бүр ирж орон нутгийн үнэхээрийн хүнд амьдралтай 15 гэр бүлд тусалж байхаар зориод л явж байна. 1 хүүхдийг АНУ д сургахаар визийг нь гаргуулаад явах гэж байна даа. Нэмэх л хэрэгтэй. Гэхдээ нэмээд байх төсөв юу л бол. НАМ, ЖАЛГЫН үзлээсээ бид татгалзаж чадвал ч амархан даа. Ирээд шууд мэдэрсэн зүйл гэвэл энэ хоёр. Монголчууд гадаадад цахиур хагалж явдаг, гэтэл энд дарга сайд нь нэгнээ харгислаж зодоод алж байдаг. Багш нараа би тууштай дэмжинээ. Ялангуяа 10 жилийн багш нар маш их ачаалалтай. Хичээлээс гадна тэд сургуулийн олон нийтийн ажилд зүтгэнэ, бүр орой ирээд дэвтэр засна, дүн тавина. Хэцүү шүү. 180 000 төрийн албан хаагч татвар төлөгчдөөр тэжээлгэж байна. Гэтэл 3 сая гаранхан хүн амтай улс. Европын улсууд бүхнийг цахимжуулсан, АНУ ч ялгаагүй. Бүх юмаа л гэрээсээ нэт ашиглан амжуулж байна. 36 сая хүн амтай улсад 8 хан мянган албан хаагч үйлчилдэг. Ялгаа их байна шүү.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Сэтгүүлч багшийн ажлыг их л мэддэг дүр эсгэн төр засаг зайдалсан авилгач, хулгайчдын захиалгаар энэ нийтлэл нэртэй хараалаа сараачсан байна. Шанд нь хулгайчдаас ахиухан мөнгө салгаж чадсан уу ЭРХЭСЭЭ. Уул нь төр зайдалсан луйварчид багахан цавчаа хийгээд, багш нартаа дөмөгхөн цалин өг гэж бичсэн бол чамайг дэмжмээр байлаа, багш нарын цалинг нэмэн хэрэгтэй, үгүй бол ажилаа хая, багш нарыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Сэтгүүлч багшийн ажлыг их л мэддэг дүр эсгэн төр засаг зайдалсан авилгач, хулгайчдын захиалгаар энэ нийтлэл нэртэй хараалаа сараачсан байна. Шанд нь хулгайчдаас ахиухан мөнгө салгаж чадсан уу ЭРХЭСЭЭ. Уул нь төр зайдалсан луйварчид багахан цавчаа хийгээд, багш нартаа дөмөгхөн цалин өг гэж бичсэн бол чамайг дэмжмээр байлаа, багш нарын цалинг нэмэн хэрэгтэй, үгүй бол ажилаа хая, багш нарыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-08-17 43.228.129.229

Zailuulaach dee, bidnii etseg eh l lav iim bagsh nar baigaagui, odoonii zarim bagsh nar nertei huudeer dalailgaj ar ger daramtladag novshuud, gudamjnii jagsagch, shantaajchin, TBB-d bieee unelegchid

Avatar

зочин 2018-08-17 103.50.206.40

багш нарын түр хороо гэж өөрийгөө дэвийлгэсэн МАХНамын шантаажийн хэдэн нөхдүүд боливол таарна

Avatar

Зочин 2018-08-17 202.21.106.105

Цогзолмаа буруутай

Avatar

Suren 2018-08-17 66.181.184.171

Ehleed ajlaa chanartai hiiye huuhduudteigee chin setgeleesee ajil harin ch bagsh nar del sup orlogo ihtei

Avatar

Зочин 2018-08-17 27.123.214.119

Bagshiin tsaling has emchiin tsaling nem

Avatar

Зочин 2018-08-17 66.181.177.55

400000 myang 170$ or amidarch uzeed daraa ni um yaritsgaa humuusee

Avatar

Сайдад 2018-08-17 202.9.42.8

Ажил хаясан багш нарыг ажлаас нь халаачээ. Ажил хайсан багш нар мянга мянгаараа байна.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Сэтгүүлч багшийн ажлыг их л мэддэг дүр эсгэн төр засаг зайдалсан авилгач, хулгайчдын захиалгаар энэ нийтлэл нэртэй хараалаа сараачсан байна. Шанд нь хулгайчдаас ахиухан мөнгө салгаж чадсан уу ЭРХЭСЭЭ. Уул нь төр зайдалсан луйварчид багахан цавчаа хийгээд, багш нартаа дөмөгхөн цалин өг гэж бичсэн бол чамайг дэмжмээр байлаа, багш нарын цалинг нэмэн хэрэгтэй, үгүй бол ажилаа хая, багш нарыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-08-17 202.131.245.243

Багш нар ажлаа сайн хийж яг чадаж байгаа юу?

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Сэтгүүлч багшийн ажлыг их л мэддэг дүр эсгэн төр засаг зайдалсан авилгач, хулгайчдын захиалгаар энэ нийтлэл нэртэй хараалаа сараачсан байна. Шанд нь хулгайчдаас ахиухан мөнгө салгаж чадсан уу ЭРХЭСЭЭ. Уул нь төр зайдалсан луйварчид багахан цавчаа хийгээд, багш нартаа дөмөгхөн цалин өг гэж бичсэн бол чамайг дэмжмээр байлаа, багш нарын цалинг нэмэн хэрэгтэй, үгүй бол ажилаа хая, багш нарыг дэмжиж байна.

Avatar

mgl 2018-08-17 202.9.42.17

Төр засаг ажлаа хийж чадахгүй байна. Тэд ажил хаяахаас өөр аргагүй болсон. Хэрэв ийм бага цалинтай, дээр ийм их ачаалалтай байвал боловсролын чанар бүр л муу болно. Их сургууль төгссөн инженерийн чадвар муу байгаа нь дунд сургууль төгсөгчидийн чанар муу байгаатай бас л холбоотой.

Avatar

ЗОЧИН 2018-08-17 202.70.44.178

ЕР НЬ БОЛ МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ АВЧ, ҮНЭЛГЭЭ ТОГТООН СИСТЕМТЭЙ НЭМЭХ НЬ ЗӨВ. ЧАДВАРТАЙ ЧАДВАРГҮЙ МАШ ОЛОН БАГШ НАР БИЙ. ТИЙМЭЭС ЧАДАЖ БАЙГАА НЬ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ЧАДАХГҮЙ НЬ ЦААШЛААД ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ГЭХ МЭТЭЭР ЯВНА БАЙХ ГЭЖ БОДОХ ЮМ. 9.1 НИЙГ БЯЦХАН ҮРСҮҮД МААНЬ ХУРУУ ДАРАН ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ БАГШ НАР БАС БОДОХ Л ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2018-08-17 59.153.112.52

Цалингаа нэмээчээ

Avatar

uxna 2018-08-17 66.181.161.30

xvvxded ouynl xorongo oruulj bga bagshln.
mongllgneml

Avatar

gochoo 2018-08-17 66.181.161.30

demjll

Avatar

Зочин 2018-08-17 202.72.245.204

ХА ХА БАГШ СУРАГЧДЫН ХООРОНД ЯС ХАЯЖ БАЙГАА САНААТАЙ ӨЧҮҮХЭН ОРОЛДЛОГО УУ ТЭГЭЭД БАГШ НАР ТУРЖ ҮХ ҮҮ ЭСВЭЛ ХАМАГ МӨНГИЙГ НЬ ХУЛ ГАЙЛСАН 60 ТЭРБУМЫНХНЫ ХӨРӨНГИЫГ ХУРААЖ ЦАЛИН НЭМЭХ ҮҮ

Avatar

Tөгөлдөр 2018-08-17 66.181.160.5

Шантаажны хэдэн хүмүүс улс төрийн захиалгаар АН аас мөнгө авсан хэдэн нөхдүүд монголын нийт багш нарын нэр төрийг гутааж байна.АН ын захиалга биш бол тэд өнгөрсөн тэдний эрх барьж байх үед тэмцэх нь яасым.Одоо багш нар ажил хаявал засгийн газар хөдөлмөрийн хуулинд заагдсан эрхээ эдэлж бүх ажлын байрыг хааж локаут зарлах хэрэгтэй .Тэгээд сонгон шалгаруулалт явуулж ажилгүй байгаа чадвартай багш нарыг ажиллуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

"сонгон шалгаруулалт явуулж ажилгүй байгаа чадвартай багш нарыг ажиллуулах хэрэгтэй" гэнээ, хэ хэ хэ чадвартай багш ажилгүй байхуу? Хоосон улс төр ярьсан малаа.

Avatar

Gosha 2018-08-17 66.181.161.41

Битгий улс төржүүлж хуцаад бай нам энд ямар хамаатай юм бэ

Avatar

ЗОЧИН 2018-08-17 64.119.26.231

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭНЧЛЭН ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРЧ ГЭГЭЭРСЭН ГЭХ БОЛ БАГШ , ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД НЭМЭЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж