‘Crazy Rich Asians кино’ нээлтээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

‘Crazy Rich Asians кино’ нээлтээ хийжээ

‘Crazy Rich Asians кино’ нээлтээ хийжээ

Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан ‘’Галзуу баян Азиуд’’ буюу ‘Crazy Rich Asians’ номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино дэлхий даяар нээлтээ лхагва гаригт  хийлээ. Гол дүрд Констанс Вү, Хенри Голдинг, Жемма Чан, Авквафина, Лиса Лю гэх мэтчилэн бүгд ази америкчууд тоглосон аж.  

Киноны үйл явдалд Америкт төрсөн Хятад эдийн засагч мэргэжилтэй эмэгтэй Рэйчел Чу ба түүний царайлаг найз залуу Ник Янг нар Сингапурт найзынхаа хуримд уригдсанаар адал явдал эхэлдэг. Рэйчел Сингапурт ирээд найз залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэдсэнээр үйл явдал үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж