АНУ Туркт хориг гаргаснаас болж Лира мөнгөн дэвсгэртийн ханш унаж, эдийн засгийн хямралд орж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт /2018.08.15/ ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган АНУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд нэмэгдэл татвар ногдуулах тогтоолд гарын үсэг зурсан. Мөн ерөнхийлөгч Эрдоган ард иргэддээ хандаж АНУ-ын бараа бүтээгдэхүүнүүдээс татгалзах уриалга гаргасан нь биеллээ олж байна. Туркийн ард иргэд Эрдоганы гаргасан уриалгыг дэмжиж Iphone болон АНУ-ыг тодорхойлох бусад бараа бүтээгдэхүүнүүдийг эсэргүүцсэн, устган сүйтгэж буй видео бичлэгүүд интернетэд байршуулжээ.
Доорх бичлэгт Турк улсын далбаа дор үл мэдэгдэх залуус өөрсдийн хэрэглэж байсан Iphone утсыг устгаж байгаа нь
בעקבות הקריאה מצד ארדואן: סרטון של טורקים מרסקים אייפון pic.twitter.com/ICwogMKN6E
— Amichai Stein (@AmichaiStein1) August 16, 2018
“Ноён. Трамп та өөрийгөө хэн гэж бодоо вэ, Биднийг айлган сүрдүүлж болно. Өөрийнхөө хийж чадах бүхнийг хий. Гэхдээ эцсийн эцэст бидний хөх инээдийг л хүргэх болно” гэж лантуу барьсан эрэгтэй хэлсэн бөгөөд тэрбээр залуусаас Iphone утсыг нь авч газар тавин лантуугаар цохихоосоо өмнө “Эрдоганы тушаалаар энэ Iphone-уудад юу тохиолдохыг одоо харж ав!” хэмээн хэлж лантуугаар цохисон байна.
אוקיי, לא רק אייפון: הנה אזרח טורקי שמביע מחאה נגד מוצר הדגל מארצות הברית: Coca Colapic.twitter.com/32ByVw8Ntf
— Amichai Stein (@AmichaiStein1) August 16, 2018
Бас нэгэн видео бичлэгт нэгэн хүү Кока Кола ундааг жорлон руу цутгаж байгаа үйлдлээ твиттерт байршуулжээ. Мөн уурлаж хилэгнэсэн зарим Туркийн иргэд хуурамч ам.долларын дэвсгэрт урж байгаагаар эсэргүүцлээ илэрхийлсэн аж. “CBS” сайтын мэдээлснээр Туркийн ихэнх иргэд болж байгаа эдийн засгийн хямралд АНУ-ыг буруутай гэдгийг мэдээлсэн бол зарим нь Эрдоганы болчимгүй үйлдлээс болж хямрал эхэлсэн талаар байр суурь, санал бодлоо илэрхийлсэн байна.
Г. Батмандах
Эх сурвалж: CBS