Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож эхэллээ. Ингэснээр иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газартай холбоотой үйлчилгээг цахимаар нээлттэй, ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас шалтгаалсан үйлчилгээний хоцрогдол арилах юм байна.
Мөн системийг нэвтрүүлснээр иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварыг цахимаар төлөх, хянах боломжтойгоос гадна нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай шууд холбогдох боломж бүрдэнэ.
Уг төслийг 2019 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж дуусгах юм байна. Гэрээт ажлын хүрээнд олон ажил хийх юм байна. Тухайлбал, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
Р.Ренчиндулам