Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ? | News.MN

Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ?

Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ?

БНТУ-ын иргэнийг хулгайлсан тухай шуугиан амралт зугаалгын долдугаар сарыг донсолгосон билээ. Иргэдийн төдий л мэддэггүй байсан исламын шашинт турк багш нартай сургууль олны анхаарлын төвд оров. Энэ явдлаас өмнө ихэнх хүмүүс ийм сургууль байдаг эсэхийг ч мэддэггүй байсан биз. Харин одоо хууль ёсны засгийн газрынхаа эсрэг цэргийн эргэлт хийхэд хөрөнгө санхүүгээр тусалсан хүмүүс энэ сургуулийн нэрээр Монголд хорогдож байж болзошгүй байгааг мэдэв. Тусалсан хөрөнгө нь монгол хүүхдүүдийн эцэг эхээс л гарсан байж таарна. Өнгөрсөн жил л гэхэд Турк сургууль таван тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ.

Болсон үйл явдлыг нөгөө өнцгөөс нь авч үзвэл БНТУ Монгол Улсын харилцаа бүх түвшинд амжилттай хөгжиж байна. Энэ нь хоёр орны дээд удирдлага ойр ойрхон айлчилснаас харагдана. Харилцан визгүй зорчих болсноос хойш олон ч монголчууд Туркийг зорьж ажиллаж, амьдарч байна. Цаашилбал шууд нислэгийн тоог нэмэх, Монголд хөрөнгө оруулах гээд томоохон төслүүд яригдаж эхэлсэн. Туркийн хууль ёсны засгийн газартай ийнхүү харилцаа сайжрах нь хэнд чухам эрсдэлтэй байх талаар бодоод үзвэл нөгөө террорист ФЕТО бүлэглэлд л болов уу, лав Монголчуудад биш. Интернетээр судалбал ФЕТО нь зохион байгуулалттай, тусгай холбооны системтэй нууц байгууллага юм байна. Дэлхий даяар Туркчууд нөлөөллөө тэлэх зорилгоор байгуулсан ч одоогийн засгийн газрынхаа эсрэг АНУ-д орогносон Гулений удирдлагаар тэмцэж байгаа аж. Тэд цэргийн эргэлт хийхээр оролдож дүнд нь хэдэн мянган хүн амиа алджээ. Нөгөө хулгайлагдсан В.Акчай Монгол дахь ФЕТО-гийн дээрээсээ хоёр дахь хүн гэнэ. Энд ч гүн суурьшжээ дээ янз нь.

Монголд болсон хүн хулгайлах сценари нь шуугиан үүсгэх, улмаар хоёр орны харилцааг бусниулах зорилготой байсан юм биш биз. Хэрвээ тийм бол тэр хүмүүс зорилгодоо хүрчих шиг боллоо. Туркээс тусгай үүргийн онгоц байнга л ирдэг. Нэг ирсэн үеийг нь тааруулчихвал бүр ч үнэмшилтэй. Харин хулгайлагдсан хүн маань орой нь хаанаас ч юм инээгээд гараад ирсэн, би зүгээр та нар ФЕТО-гийн талд БНТУ-ын эсрэг байгаад баярлалаа ухааны юм яриад л. Нөгөө мундаг тагнуул, цагдаагийнхны толгойд энэ талаар ороо ч үгүй биз. Магадгүй бид янз бүрийн таамаг дэвшүүлж нэг нэгнээ буруутгана, аягүй бол улс төр болно. Ер нь ч тэр шинж уруугаа орлоо. Энэ юу болов гэдгийг таньж мэдэх чадалтай төрийн түшмэл байна уу. Улс шиг улс болж гадны нөлөөллийг эсэргүүцэх чадамж дархлаа бидэнд байна уу эсвэл хэн дуртай харь элэгтэн янз бүрийн акц хийж улсыг маань савлуулсаар байх уу.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-08-16 66.181.161.71

Сая харжээ байхад цэвэр монгол хvмvvс ислам шашинд орчихсон байж тун магадгvй байж болохоор vйлдэл гаргаад байна лээ!! Тэр онгоцны буудал дээр байгаа хvмvvсийг сайн хараад байгаарай!! Жоохон байж байгаад юу юугvй амиа золиослосонч яахав гээд унамаар байдалтай эрс шийдмэг зоригтой болцон хvмvvс олон харагдана лээ!! Исламын сургаал хvчтэй гэдэг. Манайхан ч менге л байхгvй бол тэгж муйхарлах нь ч хол шvvдээ!! Менге байгаагvй бол юу байсан байхав ?! гэж бодоод байгаам!!

Зочин 2017-08-16 66.181.180.109

Ямар ч үндэслэлгүй таамаг зүйлээ мэддэг юм шиг нэг талыг хэт барьж бичжээ.\n

Зочин 2017-08-16 103.229.120.134

ИРГЭНЭЭ ЯАХЫГАА ЭХ ОРОН, УЛС НЬ МЭДЭГ ЦААШАА

Зочин 2017-08-16 203.169.49.102

Manai ulsaas hulgailaal yavahiig n haraad l suuj bh mal u chi?

Зочин 2017-08-16 203.169.49.102

Би энд дурьдагдаад байгаа сургуульд ажилладаг жирийн багш байна. Энэ сургууль германы хөрөнгө оруулалттай сургууль болоод нэг жил болж байна. Танай тэр турк улстай ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй. Манай сургуулийнхан Монгол туркийн хамтын ажиллагаа сайн сайхан өрнөөд явж байгаад огт атаархаж муу юм бодохгүй байгаа, ер нь бол бидэнд огт хамаагүй асуудал. Хулгайлагдах шахсан турк өагшаа авч үлдсэн нь хүний эрхийг хамгаалсан, хуулиа хамгаалсан, улс орныхоо нэр төрийг хамгаалсан явдал гэдэгт итгэлтэй байдаг. Монгол туркийн хамтын ажиллагааг бусгиулж байгаа тал нь монгол улсын хууль, нэр төрийг үл хүндэтгэн хууль бусаар хүн хулгайлахыг оролдож, тэгээд бас үйлдэл дээрээ баригдчаад энэ балмад явдалдаа монголын төр засаг, одоо бүр хохирогч багшийг хүртэл буруутгахыг оролдож буй ТУРКИЙН эрх баригчид гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ төлбөртэй хөгийн юмыг нийтэлж байгаа нь танай сайтын нэр хүндийг унагаж байна гэдгийг эрх биш нэг өдөр ойлгох бизээ. Одоо бүр хүний мөнгөөр өөрсдийгөө доромжилж дорд үзэх болж, АРЧААГҮЙ юм бээ яасан!

Зочин 2017-08-16 66.181.161.127

Turkuud oorsdoo l oros, german, holland, amerik, siri, armeni, grek geed tsaash n durdval neleed olon ulstai oorsdoo l hariltsaagaa busniulsan. Odoo mqnai ulsiig dord uzej, huuliig, ner turiig maani ulandaa gishgej, mongol ulstai hariltsaagaa oorsdoo l busniullaa. Oorsdoo l buruutai.

zochin 2017-08-16 202.9.42.15

энэ хүнийг нь Туркэд өгөөд 2 орны харилцаагаа сайжруул. бусад орнууд шиг .

лалын лам 2017-08-16 202.9.40.255

хүүхдүүүдээ турк сургуульд оруулж манай шашинд элсэн ороорой. их мөнгөөр өөрийгээ золиослогч болчих ч юмуу хэн мэдлээ. манай алан хядах байгуулга ч тархи сайн угаана шүү

njutya 2017-08-16 202.9.40.255

зүгээр л энэ зальтай нөхрийг бариад өгчих

Зочин 2017-08-16 64.119.18.91

Erdogan hemeeh daranguilagchtai uzel bodloor zorson hun bolgoniig barivchilj horij bgaa. Ene daranguilagchid tuslaj, hun hulgailah ajillagaand oroltsson ni erh barigchdiin huuli bus ajillagaa. Henii ch horongiig hen negen daranguilagchiin shaardlagaar huraah erh bhgui.

zochin 2017-08-16 202.21.124.134

zahialgat niitlel bichij ulsaa muulj l baidag chi setguulj hvn mon uu. ard irgediig iim zuild uduun turhiraad tarhi tolgoig n sain ugaah ymdaa. manai uls hiih ystoigoo hiisen.

zochin 2017-08-16 202.131.231.154

Ene setgulchid gj humuus yum l bolvol zahialgat niitlel bichdeg bolj. Yu yugaa mdehgui ard irgediinhee tolgoig erguulehdee sain. Deerees ni heden turiin baiguullaguudaa l muulahdaa sain.

ardiin bodol 2017-08-16 124.158.76.40

Tarhi ugaaj taltsuulj baihaar arai unemshiltei medeeleltei bolson hoinoo um bichij suuval hen hend in heregtei um. huuli zurchsun uchraas l zohih arga hemjeeg avsan baij taaraa

Navchaad 2017-08-16 125.133.157.150

Chi zun bilgiin tulaand orvol yasan yum be mongoliin tsagdaa tagnuul chamaas dor baihuu

zochin 2017-08-16 65.49.68.200

Bid nariig evdrektsuul hagalduulah ni hend ashigtai ve? Turguudees bolj bid muudaltsaj baidag. Bid oorosdoo bodoltoi baih heregtei bna l da

Zochin 2017-08-16 112.72.11.118

Zuunii talin het davarsan umnuud manaid ymr ch hamaaralguuui iim terrorist humuusiig gargasan deer de

Zochin 2017-08-16 112.72.11.118

Zuunii talin het davarsan umnuud manaid ymr ch hamaaralguuui iim terrorist humuusiig gargasan deer de

Зочин 2017-08-16 202.131.242.254

Хүн хулгайлсан хэрэгтнүүд нь баригдсан. Туркын ЭСЯ-нд ажилдаг монгол ажилтнууд гэсэн. Хүн хүчээр хулгайлсан уу. Хулгайлсан. Энэ нь гэмт хэрэг мөн үү. Мөн. Хэн нэгэн захиалж, үүрэг даалгавар өгсөн үү. Өгсөн. Харин хэн даалгавар өгснийг яагаад нуугаад байна. Туркын ЭСЯ уу, эсвэл Туркын Тагнуулын байгууллага уу, эсвэл Монголын Тагнуул уу. Захиалагчаар энэ 3-аас өөр хувилбар байхгүй. Санаатай мэдэн будилж, тархи угаах гээд хэрэггүй. Навчаа гуай. Бид тэн эг биш.

Зочин 2017-08-16 66.181.166.24

Юу юуны тухгүй Турк сургуулийн захиралыг хамгаалаад нисэх буудал дээр жагсаад байсан багш ,оюутанууд ямар учиртай юм болдоо арай тэд гаднын шашин,терорист үйл ажиллагааныхан золиос болчих вий.Турк сургуульд хүүхэдүүдээ явуулдаг эцэг эхчүүд юмыг яыж мэдэхэв сонор сэрэмжтэй л байхгүй бол багаасаа тархиа угаалгаад хожим нь тун тусгүй үр дагавар авчирах вий дээ.

bold 2017-08-16 202.21.113.54

навчаа гуай юугаа ч ойлгоогүй байж юм бичихээ боль. Эхлээд судал\n

Амгаа 2017-08-16 27.123.214.106

Навч гэсэн сэтгүүлч сонсоо ч үгүй юм байна. Ер нь нийтлэлүүдийг бичсэн хүмүүсийг нэр уснаас нь гадна аль мэдээллийн байгууллагынх болохыг тавьдаг болмоор юм. Тэгэхгүй бол иймэрхүү тархи угаалт утгаа алдах нь.

Зочин 2017-08-16 66.181.187.230

Лалын террорист бүлгийн гишүүд сургуулиараа дамжуулан 1-рт монголчуудад лалын шашинаа сурталчилна, 2-рт шавь нараараа дамжуулан төрийн бүх салаа мөчрүүдэд хяналтаа тогтооно, 3-рт Фето бүлгээ санхүүжүүлнэ. Маш ашигтай ажиллаж байгаа биз. Тэднийг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй.

Зочин 2017-08-16 66.181.187.230

Лалын террорист бүлгийн гишүүд сургуулиараа дамжуулан 1-рт монголчуудад лалын шашинаа сурталчилна, 2-рт шавь нараараа дамжуулан төрийн бүх салаа мөчрүүдэд хяналтаа тогтооно, 3-рт Фето бүлгээ санхүүжүүлнэ. Маш ашигтай ажиллаж байгаа биз. Тэднийг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй.

жж 2017-08-16 122.201.22.165

Туркэд "цэргийн эргэл хийхэд...тусалсан...хүмүүс... Монголд хорогдож байж болзошгүй" юм уу, эсвэл тэд Монголд хоргодож байж болзошгүй юм уу. Хорогдож байна уу, хоргодож байна уу, тэд. Зөв бичихээ больжээ.

Зочин 2017-08-16 83.76.94.209

Ene setguulch jinhene YANHANII ZULBADAS bna daa

Мандах 2017-08-16 27.123.214.113

Тарих угааха болиоо мундаг мэдлэгтэй болж гэнэ чам муу сэтгүүлч Монгол оронд хар муу ховонцор тарааж хар хэл ам тараахаас өөр юу гийгүүлсийн Харин тэр хэдэн багш нар Монгол улсын боловсролын төвшинг нэг шат ахиулсан юм шүү

Тулга 2017-08-16 202.70.47.158

Энэ бол ЗИ-гийн хийсэн ажил. ЗИ эхлээд АНУ-д очиж, ОФШОР-ын асуудлыг шийдчихлээ гэж АТГ руу баахан дайрсан, дараа нь Туркд очсоны дараа энэ хэрэг мандсан, ойлгомжтой.

Зочин 2017-08-16 27.123.214.108

Лалын лаларуудтай хол байсан нь дээр.

navch setgulch? 2017-08-16 66.181.168.131

Navchaa, Turkiin elchin saidaas heden togrog avch eniig bichev?

Зочин 2017-08-16 202.72.245.204

ТЮРКТЭЙ МУУДАЛЦСАН БИШ ЭЭ ЖИЖИГХЭЭН СУЛТАНЦАР ЭРДААГАНЫ ТЕРРОРИСТ АЖИЛАГААГ ДЭМЖЭЭГҮЙ ЭСЭРГҮҮЦСЭН БИЕ ДААСАН УЛСЫН БОДЛОГО ЮМ ТАХЛАГДАХГҮЙ БОЛ ТЮРКҮҮД ХАРЬЦГАА ДАХИЖ БҮҮ ҮЗЭГД

Зочин 2017-08-16 43.242.243.34

Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ч ашиггүй, эрхэм сэтгүүлчээ. АНУ л ийм юм хийж байгаа гэсэн санаа цухалзаж байх шиг байна. Тэгвэл Турктэй муудалцсанаас АНУ яаж хожихыг бидэнд энгийн ойлгомжтой аргаар тайлбарлаж өгнө үү?

Зочин 2017-08-16 203.91.115.41

Туркийн мөнгө он гарсаар 40% !! унасан. 500 тэрбум долларын зээлээ яаж төлөх аргаа олохгүй яваа. Манайхантай ЭЗ харилцаа өргөжүүлэх боломжгүй л болов уу. Харин Туркын дотоод асуудалд бид маш нухацтай хандах хэрэгтэй.

Зочин 2017-08-16 122.201.22.44

Eр нь анхааралтай ажиглавал твитeрт манай улсыг задлан бутаргах зориулалттай байж болох хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж эвдрэлцүүлэх янз бүрийн бүдүүлэг үгтэй сэтгэгдэл үнэнийг гуйвуулж мушгисан мэдээллүүд зохион байгуулалттай гарах болсоны нилээд хэсэг нь Турк сургуулиас эхтэй гэж бодогдох боллоо сая тэр багш гээд байгаа хүний үйл явдлын үeд твитeр дээр бичигдсэн бүлэглэн бөөрөлхөж бөөнөөрөө дайрч байгаа бэлэн байсан зэргийг нь анхаарвал манайд нилээд гүн шигдэж өнгөт хувьсгал гаргахад бэлтгэгдсэн байна

Зочин 2017-08-16 66.181.176.109

энэ нийтлэл бас л тархи угаасан 1 талыг барисан захиалгат толборт эй болох нь харагдаж бна, манай улсад болсон явдлыг үнэнээр нь мэдээлчих тийм хэвлэл мэдээлэл бага байгаа нь харамсалтай, Сэтгуулчид бас л олон нийттэйгээ адилхан харангуй масс хэлбэртэй Монгол улсын гол ололт нь Ардчилал, хүний эрх юм шүүдээ.

Зочин 2017-08-16 202.179.25.50

Туркууд хүн хулгайлах оролдлого хийсэн. Тэгээд түүнийгээ монголын алба хийсэн мэтээр тайлбарлаж байгаа биз дээ. Энэ сэтгүүлч туркийн элчин сайдаас мөнгө авч ийм юм бичээд байна уу

РАВДАН 2017-08-16 66.181.160.88

НУС ЦЭГ ЭМЭЭН Ч ЯНХААН ГЭЖ ДУУДУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ. РАВДАН НЬ ТУРКҮҮДЭД ДУРГҮЙ. ТЭД БОЛ 2 НҮҮРТЭЙ. ОДООХОНДОО Ч ЯАХ ВЭ? ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧИЙН ГАРЫН АЯСААР НАМИРЧУУГААМ. УДАХГҮЙ ШИНЭ ВИЗАНТИЙН НУТАГ БОЛОХ ГЭЖУУГААМ.

Зочин 2017-08-16 103.229.121.209

наад мусульманаа өгч явуул

Ловор 2017-08-16 27.123.214.106

Америкчууд л хийсэн.Тэд л ингэж чадна.Тэдний гар хөл Монголд лав үеэр бэлтгэгдсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж