Мкларен Ф.Алонсог К.Сайнзаар орлуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Мкларен Ф.Алонсог К.Сайнзаар орлуулна

Мкларен Ф.Алонсог К.Сайнзаар орлуулна

Энэ улирал дуусгаад зодог тайлж буй формула-1 уралдааны дэлхийн хошой аварга Испанийн Ф.Алонсог орлох хүнийг МкЛарен баг олсон байна. Тэрээр Рено багийн 23 настай Испани нисгэгч К.Сайнзыг багтаа авч буйгаа зарлалаа. Энэ жил дөрөв дэх улиралдаа формула-1 уралдаанд хүч сорьж буй Испани нисгэгч К.Сайнз МкЛарен багтай нэгдэж буйгаа “хүүхэд насны мөрөөдөл” хэмээн ярьсан байна.

Испани залуу К.Сайнз 2015 онд Торо Россо багаас карьераа эхлүүлж байсан бол өнгөрсөн жил улирлын дундуур Рено багтай нэгдэж байсан. Формула-1 дэх эхний улиралдаа 18 оноо авч байсан бол 2016 онд 46 оноо, өнгөрсөн улиралд 54 оноо авч эхний 10-т багтаж байсан бол энэ улиралд 30 оноотой 11-р байранд бичигдэж байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж