Португалын П.Бенто Өмнөд Солонгосын шигшээг удирдана | News.MN

Португалын П.Бенто Өмнөд Солонгосын шигшээг удирдана

Португалын П.Бенто Өмнөд Солонгосын шигшээг удирдана

Португалын П.Бенто Өмнөд Солонгосын шигшээг удирдана

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн баг дөнгөж саяхан шигшээ багийнхаа дасгалжуулагчаар 49 настай Португал мэргэжилтэн Пауло Бентог томилж буйгаа зарлалаа.  Португал мэргэжилтэн П.Бенто Өмнөд Солонгосын шигшээ багийг 2022 оны Катарын дэлхийн аварга хүртэл удирдахаар гэрээ хийсэн байна.

Шин Тэ-Ёны ажлыг хүлээн авч буй П.Бенто нутгийнхаа Спортинг клубээс дасгалжуулагчийн карьераа эхлүүлж байсан бөгөөд 2005-2009 он хүртэл Спортинг клубыг удирдаад 2010-2014 онд Португалын шигшээ багийг, 2016 онд Бразилын Крузейро клубыг, мөн ондоо Грекийн Олимпиакос багт ирсэн бөгөөд хамгийн сүүлд Хятадын Чончин Лифан клубт ажиллаж байсан.

Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Португал мэргэжилтний эхний сорилго нь ирэх сарын 7-нд хийх Коста-Рикагийн эсрэг нөхөрсөг тоглолт байх юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 202.9.42.13

Азийн аваргад удирдахгүйн байх даа сонин юм...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж