Хойд тэнгисийн замыг тээврийн зориулалтаар ашиглах талаар Владивосток хотод болох Алс Дорнодын Эдийн засгийн форумын үеэр хэлэлцэнэ хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагч “Росконгресс” сэтгүүлчдэд мэдээллээ.
“Ялангуяа Оросоо Арктик руу чиглэсэн чингэлэг тээврийн том хөлөг онгоцны маршрутын талаар хэлэлцэнэ. Энэ асуудлаар “Маэрск” компанийн төлөөлөл танилцуулга хийнэ” “Маэрск” компани нь энэ оны есдүгээр сард Хойд тэнгисээр анхны хөлөг онгоцоо явуулахаар бэлтгэж байгаа. Тус компанийн Venta Maersk хөлөг онгоц Алс Дорнодоос Оросын компаниудын олборлосон хөлдөөсөн загасыг Владивосток хотоос Санкт-Петербург руу тээвэрлэнэ” хэмээн “Росконгресс” мэдээллээ.
Ингэснээр Venta Maersk хөлөг онгоц Хойд тэнгсийн замаар тээвэрлэл хийсэн анхны онгоц болох юм.
Алс Дорнодын дөрөв дэх удаагийн Эдийн засгийн форум ирэх есдүгээр сарын 11-13-нд Владивосток хотод болно.
Эх сурвалж: РИА НОВОСТИ