2026 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ удаагийн хаврын чуулган улс төрийн хүрээнд үүсээд буй олон асуудалд цэг тавихаас гадна дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх учиртай.
2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗУРАГ
Энэ хаврын чуулганы хамгийн чухал асуудлын нэг бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгууль ямар журмаар явах, хэн өрсөлдөж болох, болохгүй, дараагийн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, ард түмнээс сонгох уу гээд олон асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Хуулиараа УИХ сонгууль болохоос нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах учиртай. Тиймээс энэ хаврын чуулганаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу, шинээр хэлэлцэх үү, ямар журмаар зохион байгуулах зэрэг асуудлыг энэ хаврын чуулган тодорхой болгоно.
Одоогийн нөхцөлд УИХ-д суудалтай таван нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Ингэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шаардлага хангасан нэр дэвшигчийг дэвшүүлж, ард түмний санал хураалтаар сонгодог зохицуулалттай. Гэвч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санаархал үе үеийн парламентын үед байсаар ирсэн учраас 2021 оны сонгуулийн дараа ч У.Хүрэлсүхийг сонгогдоход ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч боллоо хэмээж байв. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход нэгхэн жилийн хугацаа үлдсэн байхад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зохицуулалт хийгдээгүй байгаа бөгөөд энэ хаврын чуулганаар энэ асуудалд цэг тавих учиртай. Нөгөөтэйгүүр, улс төрд өрнөж буй үйл явцаас харвал эрх баригч МАН дотор Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн улс төр өрнөж байна. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвших сонирхолтой улс төр хийж байгаа гэж нэг хэсэг нь үзэж буй бол Ерөнхийлөгч үүнийг одоогоор үгүйсгэж буй. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгууль болоод бусад хуульд өөрчлөлт оруулбал одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвших боломжтой болно. Харин эдгээр өөрчлөлтийг улс төрийн өрнөлөөс болж хийж чадахгүй бол УИХ-д суудалтай таван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзол хангасан нэр дэвшигчид өрсөлдөж, ард түмнээс санал авах боломжтой.
Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцад өөрчлөлт оруулах саналаа УИХ-д хүргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ саналтай уялдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой хуулийн төсөл боловсруулагдах эсвэл боловсруулагдсан байх боломжтой. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудын нэг бол яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хууль эрх зүйн орчин.
ПАРЛАМЕНТ БАРЬЦААЛАГДАХ УУ, БАРЬЦАА АХИУЛАХ УУ?
Хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх бас нэгэн чухал асуудал бол УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүдэд ёс зүй, хариуцлага тооцож, эгүүлэн татах хуулийн төсөл хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэгдэхээр өргөн баригдсан. Энэ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд орхоосоо өмнө улс төрийн талцал үүсгээд эхэлсэн. Ялангуяа эрх баригч МАН дотор болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын дунд. Энэ хуулиар парламентыг барьцаалж, бүрэн эрхээ дахин сунгах санаархалтай байгаа гэж намын гишүүд, дүү нар нь хэлж, ярьж байгаа бол Ерөнхийлөгч өөрөө үүнийг үгүйсгээд буй. Гэвч чуулганы хэлэлцүүлгийн явцад үйл явц, өрнөл хэрхэхийг харах л үлдлээ.
Ямар ч гэсэн энэ хаврын чуулган олон асуудалд цэг тавьж, бас олон улс төрийн эсэргүүцэл, жагсаал, цуглаантай нүүр тулах нь ээ.
3,576.02





















































Нэргүй 2026-03-16 43.242.242.59
Монголчууд улс төржсөөр байгаад хөгжил нь бүр зогсонги байдалд орсон. Эдийн засагч Р.Даваадорж гэдэг хүн хэлэхдээ " Одоогийн Африк тивийн бүр орон хөгжлөөрөө Монгол улсыг гүйцэж түрүүлсэн байна" гэсэн. Саяхан л манай орноос хөгжлөөрөө дорой Африк тивийн улс хэдэн арваараа байсан. Монголчууд ингэж л дампуурч байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол иргэд нь хоорондоо нам болж талцаж муудалцахгүй урагш хараад хөгжих юм байна. Цөөхөн хүнтэй улсад парламентын засаглал хэрэггүй.
Нэргүй 2026-03-16 202.179.11.230
Парламентаас сонгодог болбол энэ балай хагарал үүрд алга болно. Гэтэл энэ ажлыг МАНАН огт хийхгүй юм.
Нэргүй 2026-03-16 203.23.49.220
Их хуралд олонхийн суудал авсан нам Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргаа томилж, сонгож таарах нь. Нэг талаар учир дутагдалтай буюу хяналтгүй төр болохоор.