NYU Анагаахын сургууль төлбөргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

NYU Анагаахын сургууль төлбөргүй болжээ

NYU Анагаахын сургууль төлбөргүй болжээ

АНУ-ын Нью Йоркийн Анагаах ухааны их сургууль энэ жилээс эхлэн оюутны сургалтын төлбөрийг чөлөөлөхөөр болсон тухай сургуулийн захиргаа мэдэгдлээ. Тус их сургуулийн жил бүр зохиогддог  ‘Цагаан халаттай ёслол’-ын үеэр шинээр элссэн оюутнуудаа хүлээн авах үеэрээ энэ тухай зарласан аж. Сургалтын төлбөр гэж санаа зоволгүй  оюутан бүр зөвхөн сурах, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах боломжтой болсон хэмээн захиргаа мэдэгджээ.

Эмчээр төгссөн оюутнууд ажил дээр гараад төлбөрөө эргүүлэн төлөх гэж санхүүгийн асуудалтай ихээхэн тулгардаг аж. Нью Йоркийн анагаахын их сургуулийн  захиргаа төлбөргүй болгоход сүүлийн арав гаруй жил хичээж ажилласан гэв. Оюутнууд одоо зөвхөн амьжиргааныхаа зардал, байр хоолныхоо мөнгийг өөрсдөө төлөх юм. Сургуулийн захиргаа жил бүр  55 мянган ам.доллар хүртэлх (43,000 фунт стерлинг) тэтгэлэг зарладаг байжээ.

Америкийн анагаах ухааны коллежуудын холбооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн онд нийт анагаахыг төгссөн оюутнуудын  75 хувь нь сургалтын өртэй төгсчээ. Дундаж өрийн төвшин 190 мянган ам.доллар байсан аж. Оюутнууд ихэвчлэн сургалтын зээлд хамрагдан ажилд орсны дараа эргүүлэн төлж барагдуулах ёстой байдаг нь ажил дээр гараад санхүүгийн хүндрэлтэй тулгарахад хүрдэг байна.

Анагаахын мэргэжлээр төгссөн хүмүүс төлбөрт санаа зоволгүй ажилласнаар эрүүл мэндийн салбарт оруулж буй маш том хөрөнгө оруулалт болохоос гадна салбарын хөгжилд чухал нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC 

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж