Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно

Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно

“Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар,  “Цацрах эгшиг” ТББ-тай  хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something’s Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм.

“Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулж, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон. Тус тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок  урсгалын шинэ залуу 8 хамтлагууд, урилгаар “Моханик” хамтлаг оролцсон юм.

Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж