О.Эрдэнэцогт MVP улирлаа аварч чадах уу?

О.Эрдэнэцогт MVP улирлаа аварч чадах уу?

О.Эрдэнэцогт MVP улирлаа аварч чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн плей-оффын эхний шатны тоглолтууд бараг л дуусч байна. Одоогоор ганц цуврал дуусаагүй байгаа нь BCH Knights болон Хаан Шонхорууд багуудын учраа. Цувралыг 3-2 гэсэн харьцаатай Хаан Шонхорууд тэргүүлж буй.

Цувралын зургаа дахь тоглолт маргааш/2026.03.15/ 16:10 цагаас эхэлнэ.

Цувралын тэргүүллийг авах тун чухал өнгөрсөн тав дахь тоглолтод BCH Knights баг хангалтгүй тоглож, өрсөлдөгчөө үнэхээр дийлсэнгүй. Шинэ ивээн тэтгэгч, дүр төрхтэй болсон Шонхорууд тэднийг нуман тулгуурт оруулав.

Энэ улирлын "Шилдэг зургаа дахь тоглогч" А.Батхуяг BCH Knights багаас Хаан Шонхорууд багт зээлээр тоглож байгаа бөгөөд үндсэн гэрээтэй багаа үнэхээр л "шийтгэж" байна. Түүнд "BCH Knights" баг боломж олгоогүй, сүүлийн улирлуудад дандаа зээлээр явуулж байсан. Гэтэл одоо А.Батхуягийг зогсоож дийлэхгүй явна. Цувралын сүүлийн тоглолтод л гэхэд тэрбээр 19 оноо, зургаан ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт толилуулав.

Нөгөө талд хүссэн, хүлээсэн шагналаа гардсан О.Эрдэнэцогтын "MVP" улирал дэндүү эрт дуусахад ойртлоо. Шонхоруудыг цувралын тэргүүллийг авна гэж олон хүн бодоогүй. Гэтэл гэнэтийн бэлэг барьж чадав. Угтаа BCH Knights-ийн цаасан дээрх бүрэлдэхүүнийг харахад хүчирхэг боловч дасгалжуулагч нь бүрэн, дүүрэн ашиглаж чадахгүй байна гэлтэй.

Улирлын өмнө багтаа авчирсан өнгөрсөн оны "Шилдэг залуу тоглогч" М.Чинхутаг, "TLG" багийн онооны гол найруулагч Б.Ган-Эрдэнэ, Эйпсийн шилдэг тамирчдын нэг байсан Н.Ганбаатар гээд ашиглахгүй байгаа хожлын түлхүүрүүд олон бий.

Ямартай ч BCH Knights-ийг маргаашийн тоглолтод хожиж, цувралын харьцааг тэнцүүлнэ гэж итгэж буй хүн олон. Хэрэв Шонхорууд хожвол цуврал өндөрлөж, О.Эрдэнэцогтын гайхалтай улирал нэгдүгээр шатнаас түүх болж үлдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-14 202.9.40.243

соцлзмын үед цэдэнбал даргын хөгжүүлж бүтээсн хүчрхг ажлыг хужааманжууд урвуулж ашглцн ийм аюултай.

Avatar

Нэргүй 2026-03-14 202.9.40.243

соцлзмын үед оросууд монголыг 21 хот 360 хот тосгн саа хувааж хөгжүүлсн тэр үед хужааманжууд баснамтөрд шурглцн бсн болхоорсум нтр манжлснхужаа нэрээ амжтлтаы шаацн тэгээд одо дийлддгүй хужаболиулдгийнзохиолоо урвуула ашглцн болхоор дийлдшгүы болчоод бн тэгээд ингж урвуулцн х***а манж систм болгоод урвуулцнийг яааж болиул тэгээдмнголыг бүгдийг халхгэснманжхужаа зохиол зохимолүндсээр нэрлжхалхгэснхужаа манж систмийг айхтх саын суртлх ухуулга хийсн. хүчрхг ажлыг урвуулх ийм аюултай.

Avatar

Нэргүй 2026-03-14 202.9.40.243

соцлзмын үед оросууд монголыг 21 хот 360 хот тосгн саа хувааж хөгжүүлсн тэр үед хужааманжууд баснамтөрд шурглцн бсн болхоорсум нтр манжлснхужаа нэрээ амжтлтаы шаацн тэгээд одо дийлддгүй хужааманж зохиолоо урвуула ашглцн болхоор дийлдшгүы болчоод бн тэгээд ингж урвуулцн х***а манж систм болгоод урвуулцнийг яааж болиулх уу тэгээдмнголыг бүгдийг халхгэснманжхужаа зохиол зохимолүндсээр нэрлжхалхгэснхужаа манж систмийг айхтх саын суртлх ухуулга хийсн. хүчрхг ажлыг урвуулх ийм аюултай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж