Газ дэлбэрсний улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ | News.MN

Газ дэлбэрсний улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Газ дэлбэрсний улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ

Газ дэлбэрсний улмаас нэг хүүхэд,  гурван хүн түлэгджээ

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр /2018.08.16/ 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын гурван өрөө байранд оршин суугч 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн  шалгаж байгаа аж.

Э.Бурам

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 150.129.143.195

баллон өөрөө барагтай бол дэлбэрэхгүй. ашиглалтын горим журмаа зөрчиж хийг ихээр алдуулж байгаад гал өгч дээ. тэгээд л пис хийлгэж өөрөө хохирчээ.

Avatar

Зочин 2018-08-17 202.21.106.115

Газны компани борлуулалтаа бодож баллонтой газыг орон сууц гэр хороололд шахаж болохгүй. шүү.Тэгвэл л гай аюул болно шүү.Борлуулагч нартаа сайн анхааруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.176.158

Э.Бурам.Товч бөгөөд тодорхой бичжээ. Чи шүү.

Avatar

b 2018-08-17 66.181.168.8

газ хэрэглэхэд юуг анхаарах ёстойг сайн сурталчлах хэрэгтэй, ядахдаа л дууссан газаа хаяхдаа савыг нь цоолж хаях хэрэгтэй, юунаас болж дэлбэрэв гэдгийг бас бичвэл хүмүүс хойшид анхаарах болно, буруу хэрэглээнээс л болж дэлбэрээд байна, зөв хэрэглэж сурах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2018-08-17 202.9.40.49

Oron suutsnd gas hereglehiig horigloh yostoi. Tegehgui bol busdiin ed hurungiig ene meteer suitgeh ni heterlee, uursdiin ed hurungu, ami nasaa hairlahgui yum gehed busdiin ami nasiig bodoltsoh YOSTOI

Avatar

Зочин 2018-08-17 150.129.143.195

нөгөө шүтээд байдаг хөгжилтэй оронд чинь хийгээр хоол ундаа аялуулж хотоороо утаагүй амь зууж байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж