МҮОХ-г удирддаг Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нар улирав

МҮОХ-г удирддаг Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нар улирав

МҮОХ-г удирддаг Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нар улирав
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган энэ долоо хоногт болжээ. Тус чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон аж.
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.
Г.Ерөөлбат дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдох магадлал өндөр байсан ч гэнэтхэн нэрээ татжээ. Харин тэрбээр гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болов.
  • 1. Г.Ерөөлбат (Монголын гимнастикийн холбоо – 118 санал)
  • 2. Я.Содбаатар (Монголын чөлөөт бөхийн холбоо – 93 санал)
  • 3. Д.Болормаа (Монголын тэшүүрийн холбоо – 92 санал)
  • 4. Л.Мягмаржав (Монголын дугуйт тэшүүрийн холбоо – 87 санал)
  • 5. Ц.Сандуй (Монголын триатлоны холбоо – 85 санал)
  • 6. Д.Энхтөр (Монголын дугуйн холбоо – 84 санал)
  • 7. П.Буяндэлгэр (Монголын чөлөөт бөхийн холбоо – 70) саналаар тус тус сонгогдлоо.
МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.178.252

Энэ Баттүшиг Олимпын асуудлаар гадаад явах бүртээ Имартынхаа барааг цуглуулдаг

Avatar

Зочин 2026-03-14 103.212.119.89

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг. СОДБААТАР ч юу чив дээ! Ханадаггүй шуналтай хүн юм аа!!! Бусаддаа боломж олгооч!! ПИЗДААК АА!!!

Avatar

Иргэн 2026-03-14 66.181.179.100

Бадарууган зодоонч бас их шуналтай хүн байх нь Баттүшиг бол удам дамжсан хулгайч

Avatar

Зочин 2026-03-14 202.126.88.103

Бадар-Ууган л хэцүү, маш тааруухан ажиллаж байгаа гэхэд болохоор боловсрол, чадамж ч маш муу, зөвхөн олимпын аварга сэтрээр ажил хийхгүй л дээ

Avatar

Нэргүй 2026-03-14 103.212.116.135

Хаа сайгүй МАНАН мафи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж