Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
03-р сарын 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.
3,576.26





















































Холбоотой мэдээ