Төсвийн мөнгөөр туйлсан сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцно уу!

Төсвийн мөнгөөр туйлсан сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцно уу!

Төсвийн мөнгөөр туйлсан сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцно уу!

Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд мачийтлаа зүтгэж, өөрсдөөсөө харамлан байж, татвар төлдөг ч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дүүргийнхээ төсвөөр "тоглож" гаршжээ.

Гаршжээ гэж тодотгохын учир нь Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллээр сайд Э.Бат-Амгалан жил бүр дүүргийн төсвөөс 850 сая төгрөг  Ахмадын хороо руугаа шилжүүлж, сар шинийн золголт хийдэг аж.

Жил бүр гэхээр нэг удаагийн үйлдэл биш болж таарч буй. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Э.Бат-Амгалан цагаан сараар “Жанжин” клубт баахан хүмүүс хүлээж аваад золгоод байна лээ.  Хувийнхаа мөнгийг зарцуулбал ч болно л доо. Гэтэл Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлж байгаад золголт хийгээд байгаа нь ариун явдал уу. Энэ асуудлыг өөрийгөө хуулийн илд сэлэм гээд яриад байдаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шалгаач ээ.

Жил бүр Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлээд тэрүүгээрээ Э.Бат-Амгалан гуай бэлэг сэлт өгөөд байж болдог юм уу.

Баянзүрх дүүрэг ядуу байна гээд гадаа жагсаж байгаа нөхдүүд ичээч. Та нарт бүгдэд чинь 30 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна лээ шүү дээ.

Би овог нэртэй нь гаргаад хэлж чадна. Тэр мөнгөө “Оптү” гэж компанийн барьсан барилга руу урьдчилгаа болгож төлөөд Э.Бат-Амгалан даргынхаа барилгын компанийн борлуулалтыг дэмжсэн. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. "Оптү" гэж компани Улаанхуаранд дахин төлөвлөлтийн газрыг авч орон сууц барьсан. Тэр "Оптү" компани нь Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичсэн компани” гэв.  Үнэндээ ч “Оптү” компани түүнийх.

Орон сууцны дэмжлэг нэрээр дүүргийн төсвөөс 720 сая төгрөгийг "Оптү" компани руу шилжүүлсэн болж таарав. Үндсэндээ сайд Э.Бат-Амгалан  дүүргийн 1.5  тэрбум төгрөгөөр ийн дургисан болж таарч байна.

Дүүргийн төсвийн мөнгийг хувьдаа ашиглан цадиггүй аашлахад нэгдүгээрт, Нийслэлийн МАН-ын хорооны дарга гэх сэтэр нь, дээр нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд гэх давхар дээл нь их том халхавч болдог тухай ойр тойрныхон нь “шивнэлдэх” нь бий.  Хуучин Баянзүрх дүүрэгт ажиллаж байсан тул төсвийн мөнгийг ямар арга замаар гулгуулахаа ч сайн мэддэг бололтой.  Гэхдээ нэг сайд нь дүүргийн төсвийн мөнгөнөөс 850 сая төгрөг гаргуулж сар шинийн нэг удаагийн золголтод зарцуулаад байвал дүүрэг яаж асуудлаа шийдэх билээ. Дээр нь дүүргийн төсвөөс хороо, дүүргийнхэндээ тус бүр 30 сая төгрөг байрны урьдчилгаа хэлбэрээр шилжүүлж, “Оптү” компаниа дэмжсэн нь үнэн бол бас л хууль зөрчсөн үйлдэл.

Наанадаж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, цаанадаж албан тушаалаа ашиглан төрийн албан хаагчдыг авлигадсан үйлдэл болж байгаа.  Ийм нөхцөлд дүүргийн төсвийг хэчнээн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд нэмэргүй, намчдын гарын салаагаар л ороод элсэнд ус асгасан мэт үр дүнгүй хуваарилалт болно.

Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх ам тангараг өргөсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, илд нь болж ажиллах амлалт өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд нар энэ асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй, хуулийн байгууллагад өгч шалгуулан хариуцлага тооцох ёстой. Хамар дор нь төсвийн хулгай эргэлдэж байхад танхимын сайд, нэг тойргийн гишүүн гээд өршөөвөл жинхэнэ гутамшиг л болно.  Шулуухандаа хаацайлалгүй хуулийн байгууллагаар шалгуулаад ир ээ гээд албан тушаалаас нь чөлөөлчихвөл танхимынх нь нэр хүндэд л хэрэгтэй л дээ.

Дээр нь сайд Э.Бат-Амгалангийн хувьд ийм асуудалд нэр холбогдчихоод байж, нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлэх, бүр намаас нь түдгэлзүүлэх жагсаалтад багтах нөхөр Баянзүрх дүүргийн МАН-ын хороог даргалаад байна гэж хэлж ч болно.

Хууль тогтоох дээд байгууллага хулгайч орогнодог газар биш гэж МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал та хэлсэн. Ингэж хэлээд нэр бүхий хэдэн гишүүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Хяналтын хороондоо гаргасан. Одоо араас нь УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн асуудлыг оруулахгүй бол шударга ёсны хэмжүүр тань шалаар нэг унах нь байна шүү.

Ер нь тэгээд дүүргийн төсвөөр тоглож байгаа мэдээллээр тогтохгүй олон асуудал өнгөрсөн хугацаанд ч хөндөгдөж ирлээ. Тухайлбал,  “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нартай холбогдох асуудлыг хөндөж тавиад удаж байна.

Жишээ татвал,  “Зэс эрдэнийн хувь” компаниас алдагдсан 30 тэрбум төгрөг Э.Бат-Амгалан сайдын хүргэн дүүгийн “Nova nest town” хаус хотхонтой холбоотой байж болзошгүй асуудал ч яригдах боллоо. Хуулийн байгууллагын хувьд ч энэ мэт асуудлыг шалгаж, мухарлах их ажил хүлээж байна даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-14 103.229.120.55

МАН МАнгарчуудад болохгүй зүйл гэж бхгүй. Төсвөөр тоглоно. Төрөөр тоглоно. Хүмүүсийн хувьцааг хулгайлна. Хахуулиар СААД болно. Бүгд болно.

Avatar

Нэргүй 2026-03-14 103.212.119.174

Энэ олигарх холбогдохгүй зүйл бхгүйн бишүү

Avatar

иргэн 2026-03-14 59.153.115.222

Занданшатар сайдаа Энэ Батамгалангаа зайлуулаач Та энэ нөхрөөс болж нэр их хүндээ алдаж байна. Эртхэн энэ хэрүүлд нь цэг татаач
Нийслэлчүүд Нямбаатрынхаа ажлыг дэмжиж байгааг та харж мэдрэж байгаа юу Ерөнхий сайдаа

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.187.65

1-рт хотын даргыг иргэд сонгодог байх нь зүйтэй. 2-рт Хүүк-н долоогч Бат-Амгалангаас Нямбаатар нь хамаагүй илүү шүү.

Avatar

Нэргүй 2026-03-14 103.57.95.17

зайлуул

Avatar

Нэргүй 2026-03-14 202.126.90.82

Монголчууд дэндүү жаргалтай бнааа, Ажил Хөдөлмөр хийдэг, Зөв шудрага юмны төлөө тэмцэх бус Худлаа Тэмцэгч, Худлаа Эх Орончидоор дүүрлээээ

Avatar

сонгогч 2026-03-14 202.9.47.38

Бат-Амгалан гэх энэ хүн цагаандаа гарна гэгч болж….бас хотын дарга болно гээд зүүдлээд яваа гэл үү?…Нийслэл хотоо ийм хогийн амьтны гарт өгчихөөд нийслэлчүүд юу бодож суух болж байна?….хотоос хол хөндий байлгамаар амьтан бна шүү…..

Avatar

Нэргүй 2026-03-14 202.9.40.183

МАН-ын нэрийг ганц гутааж байгаа хүн бол Бат-Амгалан гэх энэ хүн байна. Гэтэл ямар шалгуураар сайд болдог байнаа. Одоо тэр нөхөр Нямбаатарыг золигт гаргахаа бодоод сууж байгаа даа. Б.Энхбаяр ч гэсэн Нямбаатарыг АН-ын зарим хүмүүстэй нийлж огцруулах юм бодчихсон байгаа. Луйварчид шударга бус хүмүүс Нямбаатарт их дургүй байх юмдаа.

Avatar

Нэргүй 2026-03-14 103.57.95.212

БатАмгалан гэж нэг бүтэхгүй дампуу гар байнаа

Avatar

gadni U -ylcuun 2026-03-14 59.153.113.168

gadni CJNOC XUUX

Avatar

- ylcuin XT 2026-03-14 59.153.113.168

tivdeen galzyyr.

Avatar

baaxan dyyriaml CJN em, + COLOGEN ilyy; 2026-03-14 59.153.113.168

gadniglz Xylgaich gay+Holboltoor
Xylgain zorilgotoi tusul yabj irlee ulyydel,Haprasa Shaxaj?

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.178.25

ёстой нэг заваарсан юм бэ хэдэн арван жил цаг хугацааг идчихлээшд эд нар

Avatar

Зочин 2026-03-14 103.229.122.28

Огцруулах ч багдана. Хэдэн хороон дарга, хэсгийн ахлагч нар эзнээ хамгаалдаг ноход шиг л төрийн албаа эзэнгүй орхиод жагсаж байх шиг…Барилгын хөгжлийн төвийн шахаа нарч бас харагдсан…..Бүгдийг нь чөлөөл

Avatar

сонгогч 2026-03-14 202.9.47.38

төрийн албаныханыг жагсахыг хориглодог биш үү???

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.177.130

Бат-Амгаланг хараад байхад хэлж ярьж байгаа зүйлүүд бүгд нэг нахальный, овлигогүй нөхөр байгаа юм даа. Мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийж мэднэ дээ Хүк дарга энэ новшоо байдаг газар нь байлгахгүй бол их тэнэгтэнэ шүү. Өөрийн хамаарал бүхий хүмүүсийг бүгдийн албан тушаалд тавьчихсан авилга ашиг сонирхлын сүлжээг угсарч байна даа

Avatar

Зочин 2026-03-14 192.82.92.42

Нямбаатар гэгч мангарын захиалга, гэнэт л энэ залууг муулаад яачих юм!

Avatar

Нэргүй 2026-03-14 202.126.90.36

ene novshiig ard tumnii omno tsaazalbal taarna

Avatar

Нэргүй 2026-03-14 202.21.107.25

Нөгөа хуулийн сайд хаачив?

Avatar

Нэргүй 2026-03-14 103.212.116.145

Занданшатараа чи юу хийж юу харж юу сонсож бна…энэ хулгайчдаа арга хэмжээ аваач

Avatar

Нэргүй 2026-03-14 59.153.114.122

Занданшатар энэ хулгайчаа бушуу хөөж явуулахгүй юу хийгээд байлгаад байгаа юм бэ?? Эсвэл чи хаана, юу хийж байгаагаа мэдэхээ больчихоо юу???

Avatar

Нэргүй 2026-03-14 103.212.116.135

Оптү компани батамгалантай ямарч холбоогүй шүү манай захирал багадаа цагаан хуаранд нэг байрны хүүхдүүдүүд тоглож өслөө гэж ярьж байсан аас өөр ямарч холбоогүй юм шүү

Avatar

Зочин 2026-03-14 103.229.120.58

тагнуулд ажилд авна гэж хошгоруулсан энэ олон хүнээ эхнээс нь жинхнээссээ өөд нь татаж эхлэхх болоогүү юу

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.176.238

Энэ луйварчин их олон хулгай,луйварт холбогдсон тэгээд одоо намын халхавчин дор орох бас татвар төлөгчдийн мөнгөөр хүмүүсийг өөрийн талдаа элсүүлж өөрийгөө хамгаалуулах увайгүй үйл ажиллагаа хийж байна ш дээ хэрэв энэ хүнээ МАНынхан татаж авч хууль хяналтын байгууллагуудад өгөхгүй бол МАН бүр эргэлт буцалтгүй бузартжээ гэж харахаар бн,нөгөө Учрал даргынх нь хэлсэн МАН ард иргэддээ ирж байгаа нь энэ үү

Avatar

зочин 2026-03-14 66.181.189.81

Энэ ёстой үнэн бүдүүлэг, даварсан, цагаандаа гарсан хүн харагдаж бн

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.176.59

ДАВАРСАН ЛАЛАРЫГ ЭРГҮЛЭН ТАТ

Avatar

сонгогч 2026-03-14 202.9.47.38

Э.Бат-Амгалан гэдэг нөхөр чинь цагаандаа гарсан хулгайч байна шүү дээ…..хуулийнхан хаана юу хийж байна ЭНХБАЯР САЙД АА………

Avatar

Нэргүй 2026-03-14 103.57.95.237

Ховдынхон эр эмгүй ийм л хүмүүс

Avatar

CHADAHGUI BHOO.HARIUTSLAG 2026-03-14 66.181.161.222

IREH SONGUULIAR MAN NAM YALAGDAH ZAMAA ZASAADL BNDAA.

Avatar

Нэргүй 2026-03-14 66.181.191.66

Арай л хэтэрч байна даа. Хууль цаазгуй улс болжээ.

Avatar

Bugdiig ni shalga 2026-03-14 66.181.188.36

odoo tegeed zandka yug ni huleej baigaa yum. saidaas ni ogtsruulj shalgaj hoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж