ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна | News.MN

ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг  шалгаж байна.  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ нь Засгийн газрын 2017 оны 10 дугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагчид, албан тушгаалтнуудтай холбоотой иргэдээс гомдол мэдээлэл багагүй ирэх болсон, онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг ЗТХЯ-нд гарсан зэрэгтэй мөн холбоотой юм.

Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянах юм.

Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан  шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх, ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хйиж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох  хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах юм. Улмаар төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх талаар ажилласан байдал, удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн яамдын удирдлагууд, ажилтнуудад танилцуулах юм. Мөн ЗГХЭГ-ын удирдлагууд болон Ерөнхий сайдад танилцуулж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх юм. Шалгалтын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17

Төрийн албаны тухай хууль, бусад журам дүрмээ мөрдөж ажиллаач

Avatar

Зочин 2018-08-17

Өөрсдийнхөө гар хөл бологсдыг ямар ч шалгуургүйгээр албн тушаалд тавьчихаад яаж юуг нь хэн хэрхэн шалгаж ямар үр дүн гаргах вэ дээ. Шударга ажилладаг зарим нэгнийг өдөр шөнөгүй хавчсаар зайлуулж дөнгөсөн. Баахан нам дзагаж далдаганасан ажлаа мэдэхгүй нөхдүүд төрийн албанд томилогдож , төрд итгэх ард түмний итгэл хоосорлоо.

Avatar

Зочин 2018-08-17 202.126.89.8

Энэ шалгалтаас ямар нэг үр дүн гарахгүй зүгээр л цаг нөхцөөж бгаа

Avatar

Зочин 2018-08-17 202.179.26.132

МАН-Засаг аваад түр орлон гүйцэтгэгч нараа томилоод 2 жил гаруй хугацаа өнгөрөөж байна. Яагаад шалгаруулалтаа зохион байгуулаад жинхэнэ дарга нараа томилж ажиллуулж чадахгүй байна вэ .32:32 -ИЙН БҮЛГИЙНХЭН хагаралдаж хэрэлдээд чадахгүй байгаа гэж ярилцах юм билээ. Орон нутагт ч ялгаагүй цүнхээ бариулж сонгуульд дагуулж явсан бацаанууддаа төрийн албанаас бэлэглэх гээд булаацалдаад өдийн хүрч байгаа бололтой. Энэ шалгалтын үр дүн гэж юу байх билээ..32:32 -ИЙН БҮЛГИЙНХЭН захиалаад л үлдэнэ.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.185.38

ok

Avatar

Зочин 2018-08-17 66.181.185.38

sain shalgah heregtei yamar neg zorchiltei toriin alban haagch nariig hatuu arga hemjee avch baij hoishid sahilga deg jural yos zui saijrah baih bas yamd agentlagiin adilhan ijil ajil uurgiin davhardliig ch arilgamaar

Avatar

Зочин 2018-08-17 66.181.185.38

shalgalt ur duntei bh yostoi jishee ni 2019 onii tosov heleltsehiin omno yamd agentlagiin ajil uurgiin davhardliig arilgaj zardal hemneh bolomjiig sudlaj 2019 onii 1-r sariin negnees zarim yamd agentlag shine buttseer ajillaj bolno sh de jishee ni sangiin yamnii sanhuugiin hyanaltiig mergejliin hyanaltiin gazart ni shiljuulmeer huuchin tend l baisan sh de, toriin omchiin bodlogo zahitsuulaltiin gazriin sanhuugiin hyanaltiig bas mergejliin hyanaltiin sanhuugiin hyanaltad ni hamt negtgemeer ene olon sanhuugiin shalgaltiin davhardal ni yag ijil yum bna lee geed l toriin omchit bolon ulsiin baiguullaguudiin humuus ni tegj yariad baihiin tegvel nileed zardal hemneh bh shu

Avatar

Irgen 2018-08-17 202.126.89.34

Төрийн байгууллагаар дүүрэн байгаа үүрэг гүйцэтгэгч нараа цэвэрлэчих тэгүүл ажил хийлээ гэж үзэж болох юм

Avatar

Зочин 2018-08-17 150.129.142.112

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Avatar

зочин 2018-08-17 121.101.177.71

Босоо удирдлагаар бүх зүйлийг нэг удаа шалгаж нягтлаад сайхан болчихгүй л байх. Шат шатандаа төрийн албан хаагч, удирдах түвшний хүн ёс суртахуун, боловсрол, харилцааны соёлоор ямар байх ёстойг бүрэн ухаармаар байна. Адаглаад сайн байна уу гэхэд дуугардаг мэндэлдэг болмоор байгаа юм. Бага зүйлээс л том алхам, амжилт гарна. Их олон зүйл тоочоод, тооны араас хөөцөлдөж, бүх яам тамгын газар хамруулж нөгөө пулемат шиг шүршээд байгаа онодоггүй шиг л зүйл болно биз дээ. Гэтэл онилж байгаад буудсан гар буу байгаа онох нь дамжиггүй шүү дээ.Тиймээс долоо хэмжиж нэг хэмж гэсэн ардын сайхан үгийг эрх баригч төрийн эрхэм түшээд минь тунгаан бодох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2018-08-17 64.119.20.62

Наадах шоугаа ажил хэрэг болгохгүй бол асуудал болж өнгөрсний дараа гэнэт ухаан орж дүвчигнэсэн явдал болно доо. Ард түмнээс мэдээлэл сонсох утас ажиллуулж түүний мөрөөр ажиллавал бараг үр дүнтэй байх.Өөрсдөө өөрсдийгөө шалгаж барах уу?\n \n\n

Avatar

Зочин 2018-08-17 216.162.47.68

Төрийн албаны боловсон хүчнүүдийн сул сэлбэлт яаралтай хийх хэрэгтэй. Боловсролтой мэдлэгтэй сэтгэлээрээ ажиллах хүсэл тэмүүлэлтэй залуучууд ирээдүйдээ итгэлгүй болоод цаана чинь гадагш тэмүүлж шавааралдацгааж байна

Avatar

Зочин 2018-08-17 66.181.167.194

Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Avatar

zochin 2018-08-17 202.9.42.14

Магистр байхдаа сонгон шалгаруулалтгүйгээр СУИС-д ирж , ШУ- ны докторыг мөргөж хууль зөрчсөнөөс эхлээд өнөөг хүртэл маапаан ихтэй байгаа СУИС- ийн захирал Сонинтогосыг халах ёстой. СУИС-р дүүрэн сонгон шалгаруулалтгүйгээр орсон, их сургуулийн сургалтын А үсэг мэдэхгүй дарга нар байна. Сургууль дээр нь хэд хэдэн хүн амь үрэгдсэн ноцтой баримт байгаа шүү.!!! хөрөнгө мөнгө идэж уусан асуудал ч бас байгаа. Бүгд хөдөлгөөнгүй нотлох баримттай. Ийм хүн төрийн өмчийн их сургуулийг удирдах ёс зүйн эрхгүй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-08-17 202.70.34.78

ene huniig neg l hun oroldood end tend yum bicheed baidag, dahiad l nugoo amitan nugoo hudlaa mataasaa bichjee, yamar ineedtei amitan be. chinii huugdson chinii medeh SUIS unoodor yamar mundag surguuli bolson, yamar humuus bagshildag, yamar mundag humuus tugsoj garch baigaag mongol dayaraa mende. SUIS-iin zahirlyn alban tushaald cham shig haranhui, mataach, ataach hooson hoolny sav ochdoggui yum. Sonintogos bol mundag udirdagch, hun bolgon medne. Chi odoo icheechee ingej yavahaasaa, ner ustaigaa zarluulmaar baigaa yumuu hahahah

Avatar

ҮНЭН 2018-08-17 66.181.177.83

ИНЕГ-аар өтгөн МАН-АН суунаглаж сая болсон бүтцийн өөрчлөлтөөр 2 намынхан мөнгөөрөө уралдан дарга болцгоосон. Бармены хамар, эрүүг хугалдаг Бямбасүрэн дарга нь нисэхийн Хаан болж, Ё.Эрдэнэбат,Мөнхсүрэн нар нь Газрын дарга болж, мөнгөө хийлгэдэг МИ-гийн аягачин авгай Нямсүрэнг газрын даргаар, тендерчин Батхишиг, Хоролбат нарыг ерөнхий менежерээр, УИХ-ын гишүүнд Чингис хаан ОУНБ-ын төрийн хүндэтгэлийн танхимд агсан тавьсан Гүенг /Бямбасүрэнгийн дүү Батсүх гээд МИАТ.ХК-ийн хэлтсийн дарга бас цуг агсагнасан байдаг/ харуулын албаны даргаар тус тус тушаал дэвшүүлжээ. \nХүн алдаг МАХбалын мөнгийг нь нисэхээс хийж өгдөг бух Ганболд, Баасандагва хоёрыг бас хэлтсийн дарга болгосон. Үүнийг ҮНЭН гэдгийг яамныхан болоод нисэхийнхэн цөм батлана. \nЕсөн шид нь бүрдсэн “МӨНГӨ”-ний газар бол ИНЕГ – МИАТ.ХК мөн болно . Бодит дүр төрх ийм л байна. МОНГОЛЧУУД аа!!! Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, эрхэлсэн сайд Занданшатар аа ???\n

Avatar

Зочин 2018-08-17 59.153.113.215

Төрийн албанд 3 дахь жилдээ ажиллаж байгаа "үүрэг гүйцэтгэгч"-ийнхээ тоог гаргаж хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-17 202.131.245.243

АНус намынх уу?

Avatar

Зочин 2018-08-17 202.9.40.178

ШАЛГАЛТЫН ҮР ДҮН ГЭЖ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ , ХАРЖ Л БАЙЯ

Avatar

Зочин 2018-08-17 202.9.40.93

Ингэж ажил зохиосон нэр хэмээхгүй ээ...

Avatar

Зочин 2018-08-17 202.179.25.139

Яг шалгаж харагдаач

Avatar

1212 2018-08-17 182.160.3.140

Занданшатар идээгүй уугаагүй гэвэл худлаа байх аа ДЭЭРХ хэд маань тэгээд хэн нь ч хэнийгээ гэлтгүй Хэнээрээ туг тахих вэ гээд л хөөцөлдөөд Одоо үед халах нэгэндээ бүх буруугаа үүрүүлээд туг тахичихдаг болсон Шалгалтаар ирэгсдэд "туг тахих" нөхрөө бүх хэрэгт буруутай гээд л бусдын хэргийг ч үүрүүлээд дарга захирал нь танилцуулаад л байдаг болсон юм билээ

Avatar

Od 2018-08-17 182.160.34.88

Estoi ner todii. Nirgesen hoino hashigarav! ...

Avatar

Зочин 2018-08-17 61.72.220.67

Сайн шлагах хэрэгтэй. Амжилт

Avatar

r 2018-08-17 103.11.194.34

нэр төдий юм [Хориотой Үг].

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж