АМ-С: Ашиг олохоос илүү хүмүүст хүрсэн уран бүтээл хийхийг зорьдог | News.MN

АМ-С: Ашиг олохоос илүү хүмүүст хүрсэн уран бүтээл хийхийг зорьдог

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

АМ-С: Ашиг олохоос илүү хүмүүст хүрсэн уран бүтээл хийхийг зорьдог

АМ-С: Ашиг олохоос илүү хүмүүст хүрсэн уран бүтээл хийхийг зорьдог

’25 дугаар суваг’ телевизээс зохион байгуулдаг “Making the band” шоуны ялагчдаас бүрдсэн “Mixx” хамтлаг тарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ.Тэдэн дундаас хамгийн амжилттай яваа нэгэн  бол  АМ-С буюу Г.Энх-Амар. Тэрбээр бие даан уран бүтээлээ хийгээд хоёр жил болж буй. Энэ хугацаанд ‘Jenesequa” нэртэй анхны цомгоо гаргасан. Ингээд түүнтэй сүүлийн үеийн уран бүтээл болон  хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.


-Сүүлийн үеийн сонин сайхан юу байна даа. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өвөл гуравдугаар сард анхны цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээл хийгээгүй. Одоогоор  шинэ  уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна. Ерөнхийдөө клипний зураг авалт л  үлдээд байгаа.

‘Making the band’ шоунаас төрөн гарсан хамтлаг тарсан ч бие даасан уран бүтээл хийж, соло карьер тань амжилттай яваа. Эргээд бодоход хамтлагт дуулах, бие даан уран бүтээл туурвихын ялгаа нь юундаа байна вэ?

-Бие даан уран бүтээл хийхдээ бусдаас хараат бус өөрийнхөө хийхийг хүссэн, хэлэхийг хүссэн үг, гаргахыг хүссэн ая, клипээ  хүмүүст  хүргэдгээрээ илүү давуу талтай юм болов уу. Харин хамтлагт байхад цаанаасаа дууны үг, бадаг хуваарилалт, хувцас зэрэг бэлэн байдаг байсан.

-Залуу уран бүтээлчдийн хувьд тулгардаг асуудлын нэг бол санхүүгийн асуудал. Ялангуяа залуу уран бүтээлчдийн хувьд илүү их хүндрэлтэй байдаг байх?

-‘Жи Мобайл’ компанитай нэг жилийн гэрээтэй байсан. Компанийн зүгээс клип хийхэд тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлдэг байсан. Гэрээний хугацаа саяхан дууссан. Мэдээж мөнгө төгрөг санхүүгийн бэрхшээл хүн бүрт  тулгардаг. Гэхдээ нэгэнт л ажлаа эхлүүлсэн бол ямар ч бэрхшээл гарсан зохицуулах л хэрэгтэй. Түүнээс гадна уран бүтээл хийх явцад бэрхшээл  тулгарлаа гэхэд туслах олон найз нөхөд байдаг.

-Хүмүүс дуучдыг их ашигтай ажилладаг гэж боддог шүү дээ?

-Мэдээж олонд танигдсан дуучид дор хаяж арав гаруй жил уран бүтээл туурвиж олон жил хөдөлмөрлөсний эцэст  үр шимээ хүртдэг. Харин би бол залуу уран бүтээлч. Өөрийн карьеэрээ эхлүүлээд хоёр жил болж байна. Ашиг ольё гэхээсээ илүү  намайг сонсдог хүмүүст зориулж  уран бүтээлээ хийхийг зорьдог. Дуртай зүйлээ хийх надад ч сайхан байдаг. Мэдээж мөнгө санхүүгийн  асуудал уран бүтээлч гэлтгүй хүн бүрт л тулгардаг асуудлуудын нэг.  Гэхдээ би ямар ч  цаг үед  чанартай уран бүтээл хийхийг зорьдог . 

-Клипний зураг авалт, өнгө төрх их онцгой санагддаг?

-Дууны үг бол өөрөөс минь гардаг. Клипний хувьд манай Siente /Тэмка/ найз маань хийдэг. Зарим сонсогч нар сайн мэдэх байх. Өөрөө тусдаа хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжилттай яваа. Би хувьдаа  найзыгаа их дэмждэг.  Дууны аяыг манай man on the moon гээд хөгжмийн продюсер найз маань хийдэг. Сүүлийн үед олон уран бүтээлчдийн бүтээл дээр ажиллаж байгаа авьяаслаг залуу бий. Бид клипний өнгө төрх шийдэл зэргийг ярилцаж байгаад клипээ хийдэг.

-Ингэхэд өөрийнхөө стилль имижийг хэрхэн бүрдүүлдэг вэ? 

-Шууд дуурайж хувцаслахаасаа илүү биед эвтэйхэн хувцсаа сонгож өмсдөг. Яаж хувцаславал бусдаас содон харагдах  бол гэж их боддог шүү. Ер нь содон байх гоё. /инээв/

-СУИС-ыг 2017 онд жүжигчний мэргэжлээр төгссөн гэсэн. Кинонд тоглох санал ирж байна уу?

-Би багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Харин дуулна гэж бодож ч байгаагүй. Амьдрал баялаг гэдэг шиг гэнэтийн зүйл надад тохиолдсон.  ‘Mixx’ хамтлаг тарахад  ганцаараа уран бүтээл хиймээр, яагаад ч юм намайг сонсох хүмүүс байгаа юм шиг санагддаг байсан. Энэ сонголт маань ч алдаагүй харин ч оносон гэж боддог. Сургуулиа төгссөнөөс хойш кинонд тоглох гурван санал ирсэн.Тэр дундаас заримынх нь  зохиол таалагдаагүй. Ганц киноны зохиол таалагдсан ч кино багийнханд хөрөнгө  мөнгөний асуудал тулгараад больсон. Миний хамгийн анхны тоглосон уран бүтээл бол  өнгөрсөн жил шинэ жилийн үеэр Монгол HD телевизээр  гарсан  ‘Гацуурхан 2’ кино.  Тус кинонд тоглосондоо их баярлаж явдаг.

‘Making the band’ шоунаас  өөртөө юу авч үлдсэн бэ?

-Би ‘Making the band’ шоунд орсондоо баярладаг. Тус шоунд ороогүй бол өдийд дуулаад явж байх эсэхээ мэдэхгүй л байна. Намайг задалж нээж өгсөн гэж боддог юм. Шоунд орохоосоо өмнө дуу дуулах, дуу хэрхэн бүтдэг зэргийг мэддэггүй байлаа. Шоуны  үед уран бүтээл  дээр ажиллах багахан ч болов туршлагатай болсон. Үнэнийг хэлэхэд тухайн үед өөрийгөө уран бүтээлч гэж боддоггүй байсан. Одоо бол өөр шүү.

Бидний Салсан шалтгааныг өөртөө үлдээе

-Ингэхэд найз бүсгүйтэй болсон уу?

-Болоогүй ээ.

-Тэгвэл  ямар охин таалагддаг вэ?

-Би эмэгтэй хүнийг ийм, тийм байгаасай гэж төсөөлдөггүй. Харин хувь хүн нь  ямар хүн байх бол  гэдэг  л сонирхол татдаг. 

-‘Anemone’ хамтлагийн Х.Жулдызтэй нэг хэсэг үерхсэн. Хүмүүс та хоёрыг тохирсон хос хэмээн ам сайтай байдаг байсан?

-Бид нэг жил үерхсэн. Миний буруугаас болж салсан юм шиг санагддаг. Салсан шалтгааныг өөртөө үлдээе.

-Тухайн үед эргэж нийлэх талаар та хоёрын хэн хэн нь оролдоогүй юу?

-Ер нь эргэж нийлэх шаардлага байхгүй. Миний хувьд нандин хүн байсан. Хамт байх ёстой байсан бол анхнаасаа өдийг хүртэл хамт явах байсан байлгүй дээ.

-Тэгвэл Х.Жулдызтэй хэрхэн танилцаж байв?

-Х.Жулдызтай анх танилцахаасаа өмнө нь  гадуур гурван удаа таарч байсан. Тэгээд зураг авалтад  хамт оролцоод албан ёсоор  танилцаж байсан. Бид хоёрын гэр нэг байрны наана цаана  байдаг болж таарсан. Зураг авалтын дараа гэр рүүгээ  хамт явахдаа олон зүйлс ярилцсан. Уг нь бид хоёр үерхэж байгаа гэдгээ  нууцалж байсан. Олонд мэдэгдэхгүйгээр бие биеэ хайрлахыг хүссэн гэх үү дээ. Тэгээд яагаад ч юм хүмүүс биднийг мэддэг болсон. 

-Тухайн үед гурван ч  клиптээ  найз охиноо тоглуулсан гээд шүүмжлэлд өртөж байл уу?

-Миний анхны уран бүтээл болох Habibi дууны клипт тоглох охин хайж эхлэхэд миний толгойнд Х.Жулдызаас өөр охин орж ирээгүй. Х.Жулдыз л яг тохирох юм шиг санагдсан. Клип хийх үед бид үерхэж эхлээд удаагүй байсан. Habibi дууны үргэлжлэл болох хоёр ч уран бүтээл хийгдсэн. Эдгээр клипүүд хоорондоо уялдаа  холбоотой учраас гол дүрийн эмэгтэйгээ өөр дүрээр солиогүй.

Одоо та хоёр жирийн найзууд уу?

-Сүртэй холбоотой байдаггүй ч гадуур тааарвал мэндлээд өнгөрдөг.  

-Үерхэл гэдгийг өөрийн үгээр тодорхойвол?

-Миний бодлоор гэрлэнэ гэж бодсон хүнээ таньж мэдэхийн тулд л үерхдэг. Түүнээс биш охин болгонтой үерхэнэ гэсэн үг биш. Үерхэл гэдэг нь гэрлэхийн өмнөх шат юм уу даа.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Мэдээж уран бүтээлүүдээ хийгээд явна. Нас залуу байгаа учраас дотроо байгаа хүсэл  эрмэлзлээ бодит болгох нь чухал. 

-Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?

-Бодол байгаа хэдий ч цаг нь болоогүй юм шиг санагддаг. Уран бүтээлүүдээ хийгээд магадгүй жилийн дараа жижигхэн хэмжээний тоглолт хийх байх. Сонсогчидтойгоо аль болох ойр байх хэрэгтэй шүү дээ.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 66.181.161.82

Үнхээр мундаг хүн шүүү ❤️❤️❤️

Avatar

zochin 2018-08-17 122.201.22.159

Amc mundag shvv amjilt

Avatar

Зочин 2018-08-17 150.129.143.195

чамд дуулах зохихгүй авъяс алга. хошин урлагийн бооёоог дагавал ам тосдож нэр олох байх шүүү.

Avatar

Танил 2018-08-17 122.201.19.166

Мундаг шүү. дахин давташгүй өнгө төрхөөрөө урлагийн тайзыг чимж яваарай.

Avatar

Зочин 2018-08-17 202.131.245.243

Эр юм уу? Эм юм уу?

Avatar

Зочин 2018-08-17 202.21.106.157

Ashig oldoggui nohduud urlagiin toloo gej hutsna. Ar geriinhen ni baidgaa barj bgaashd. Neg bol buh umaa denchin taviad odor shonogui zutge. esvel hiihgui orhi. hoyoriin hoorond zamiin dundaas butsdag nohduud urlagt oroh hereggui.

Avatar

Зочин 2018-08-17 66.181.178.23

amjilt

Avatar

zochin 2018-08-17 202.170.71.157

Mini duu duulahaas iluu jujigchin bolvol zuger bhaa. Duulna gedeg hooloinii donj, chadal material shaardana. Rap hiine gevel bas l getsuu shde odoogiin rapper uud BIg Gee, Tsetse bas nugu Thunder ch bilu teden shig goy ug l bichihgui bol getsuu shde.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж