Ньюс хөтөч: Ардчилалд ардчилагчид хэрэгтэй чуулган болно

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ардчилалд ардчилагчид хэрэгтэй чуулган болно

Ньюс хөтөч: Ардчилалд ардчилагчид хэрэгтэй чуулган болно

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 17

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд эхлэх ‘Монгол сурвалж бичгийн өв’ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сурвалжлах, энэ чиглэлээр судалгаа хийдэг гадаад дотоодын эрдэмтдээс ярилцлага авах хүсэлтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, сонирхогч номын садан нөхдийг урьж байна. ​​​​​​

  • Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааны хэлбэр уулзалт Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

10.00

  • Нийслэлийн иргэний танхимд /Хүүхэд залуучуудын соёлын төв/ Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ болно.Холбоо барих утас 90119120

12.00

  • MN хэвлэл мэдээлллийн төвд Шүүх болон Авлигатай тэмцэх газрын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00

  • Улаанбаатар хотноо “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвээр Монгол-Германы XVI Чуулган Шангри-ла зочид буудалд болно.

16.30

  • ‘Хааны эзэнт гүрэн’ үзэсгэлэнгийн каталоги номын нээлт, музейн тоног төхөөрөмжийг Монголын мэргэжлийн байгууллагуудад хандивлах ёслолын ажиллагаа Монголын Үндэсний музейд болно
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж