"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан" | News.MN

"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

Монгол Улс энх цагт идэр насны болоод бяцхан үрсээ алдсаар л. Саяхан буюу өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд  есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв хоног халуурч, улмаар нас барсан  харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч халуун бууруулах тариа хийж өгөөд дахин халуурвал лаа хийгээрэй гээд буцаажээ. Гэвч  хоёрдох өдрөөс буюу /2018.07.28/-ны өдөр охины биеийн байдал  муудсан тул хүүхдийн түргэн дуудтал ирээгүй гэнэ. Ингээд ажлын өдөр буюу даваа гаригт дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлжээ. Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн байдаг.

Тэгвэл өчигдөр /2018.08.16/ ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н.Уранжаргал болон Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулан вакцины талаар мэдээлэл өгөх үеэрээ “Есөн сартай хүүхэд вакцинаас болоод эндлээ гэсэн мэдээлэл цахим хэвлэлээр тараад байна. Тус хүүхэд вакцинаас болж биш, үжил өвчний шокын шалтгаанаас болж нас барсан. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаасаа өмнө үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан байх магадлалтай. Ийм учир эмгэг судлалын шинжилгээний хариуг 17-ны өдөр эцсийн байдлаар гарсны дараа бид албан ёсны мэдэгдэл хийх болно’ хэмээн ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н. Уранжаргал хэлэв.

Үжил өвчин нь хүүхдийг нярай үед тохиолдох халдвар. Хүүхдийн нярай үед эмгэг төрөгч бактери нь нүд, хүйс арьс ам хамрын хөндий зэргээр нэвтрэн орох учир  үжлийн үүсгэгч нь ямар ч бактери байж болох юм. Байгальд их тархсан бусад бактеритай харьцуулахад хүн, амьтан түүний амьдралын орчинд хувьсан амьдрах чадвар ихтэй бактери. Стафилококк нь олон антибиотикт зэрэг тэсвэрлэсэн байх бөгөөд raргаx хороос гадна бие махбодыг хэт мэдрэгжүүлдэг бодис ялгаруулдаг бактери юм. Стафилококк бол шороо тоосны хэсгүүдэд наалдан хатаж өөрийн хоруу чадлаа хадгалж чаддаг нь түүний тархалтын нэгэн, нөхцөл нь болно. Бактерийн хоруу чанар нь эмгэг төрөгчийн чадал хэмжээнээс нөлөөлнө гэж эмч мэргэжилтнүүд уг өвчний талаар тайлбарлажээ.

Талийгаач охины аав Н.Зориг  Эрүүл мэндийн яамны дээрх урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлж  “Охин маань үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан” гэв. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

Тэрбээр “Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Даваа гаригт шүүхийн дүгнэлтийг авах гээд очсон боловч гараагүй байсан. Уг нь 14 хоногийн дотор дүгнэлт нь гарна гэж хэлж байсан ч хойшлогдсон байсан.  Охин маань үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан. Хэрэв ямар нэгэн өвчинтэй байсан бол урьд нь  эмнэлэгт үзүүлж байх үеэр илрэх л  байсан. Хүүхдэд вакцин хийхээс өмнө харшилтай үгүй эсэхийг нь эмч нар асуух ёстой байтал асуугаагүй.  Ийм зүйл болсон талаар хороо, дүүргийн цагдаагийнхан ч мэдээгүй байсан. Саяхан 2-3 хоногийн өмнө ирж мэдээлэл авсан. Эмч нар өөрсдийгөө хаацайлж вакцинаас болоогүй гэж хадам ээжтэй уулзах үеэрээ хэлсэн байсан. Тухайн үед вакцин хийлгэсний дараа охин маань халуураад дуудлага  өгөхөд ирээгүй. Хүүхдийн дуудлагыг хүлээж авдаггүй юм билээ. “Та нар өөрсдөө халууныг нь буулгаад аргал” гээд өмнөөс бараг загнасан. Нэг дэх өдөр хорооны эмнэлэгт үзүүлэхэд  халууныг нь буулгах лаа, өвчин намдаагч эм бичиж өгсөн байсан. Тэгээд  гэртээ ирээд удаагүй охины бие  дахин муудлаа гээд эхнэр хэлэхэд нь би ажлаасаа чөлөө аваад дүүргийн эмнэлэг рүү шууд  очсон. Тухайн үед 10:00 цаг болж байсан. Өглөө нь хорооны эмнэлэгт  үзүүлэхэд зүгээр байна гээд лаа, эм бичиж өгөөд буцаасан байтал дүүргийн эмнэлэгт очиход  “Хүүхдээ ийм муу байхад нь  эмнэлэгт ирэхгүй, түргэн дуудахгүй юугаа хийж байсан юм” гэсэн. Гэтэл эхнэр бид хоёр вакцин хийлгэсний дараа халуурч эхэлсэн даруйд нь түргэн дуудсан ирээгүй. Бямба гаригт дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн эмч нь нэр, усаа бичээгүй зэрэг маш хайхрамжгүй хандсан. Очоод асуухаар ээлж нь солигдчихсон, бид нар мэдэхгүй гэж хэлсэн.  Шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл хийнэ” гэлээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-17 59.153.113.33

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагч асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй тэд хамаг л хар бор ажилыг нугалан илүү цаг их ажилладаг эмч нэртэй мэдлэг муутай их зантай хоосон толгойнууд эмчийн алдар нэрээр ард түмнээс авилгал аваад хүний өвчин зовлонгоор бизнес хийж баяжаад байгаа нь ард түмний нүдэн дээ ил тод байгаа шүү цалин бага юм бол тэр эмч нар юугаараа лёксус570 авч юугаараа хаусөнд амьдрахад байдаг юм бэ жишээ нь 3 эмнэлгийн мэдрэлийг мэс засал зүрхний мэс засал ерөнхий мэс заслын эмч наркоз өгдөг эмч нар хагалгаанд орсон өвчтөний ар гэрээс их хэмжээний мөнгө авдаг нь нууц биш одоо бүр давраад үнэ ханш тогтоосон байгаамдаа новшнууд улсын эмнэлгийн нэр эмчийн алдар нэрийг гутаасан энэ эмч нарыг нэр устай нь хэлж түмэнд зарлах хэрэгтэй

Зочин 2018-08-17 66.181.179.199

haramsaltai

Зочин 2018-08-17 66.181.179.199

emiin aptek gej barag hunsnii delguur shig end tendgui bas l emee ondor unetei zardag hamgiin gol ni emendee hyanalttai bh yostoi het biznes hooj bolohgui

Зочин 2018-08-17 66.181.179.199

sotsializmiin ued yamarch hun emchid uzuulehed chagnuuraar mash ih chagnaj uzdeg baisan odoo bol tegj uzdeg emch bhgui bolson zugeer l barag aman yaria gadnaas ni haraad l tiim shinjilgee og iim zurag avhuul geed biznes bolson eruul mendiin yamni said udirdlaguud uun deer anhaarah yostoi hunii ami shu de hariutslaggui bna

Зочин 2018-08-17 66.181.179.199

eruul mendiin salbar er ni ih hariutslagagui bga

Зочин 2018-08-17 66.181.179.199

eruul mendiin saidad hariutslaga tootsmoor yum

ХАРАМСАН ЭМГЭНЭЖ БАЙНА 2018-08-17 202.179.27.131

АНУСЫН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИУД 1990 ОНООС ДАРХЛААЖУУЛАЛТ НЭРИЙН ДООР НЯЛХ ҮРҮҮДЭД МААНЬ ЯМАР ХОР ШАХАЖ ИРСНИЙГ BOLOR INFO САЙТ ОЛОН УДАА БИЧСЭН УРЬДЧИЛАН САНУУЛСАН ШҮҮ ДЭЭ. БАРАГ 10 ЖИЛИЙН ӨМНӨӨС БИЧИЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД МИНЬ ЯДАЖ ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХӨӨ УНШААЧ УХААРААЧ ЭЭ. ЭНЭ ТУХАЙ БАРИМТ ӨЧНӨӨН БАЙДАГ. ӨНӨӨГИЙН АРДЧИЛСАН ХУВИЙН ТВ-ҮҮД БҮГД ХУЛХИ МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ......

Зочин 2018-08-17 103.26.193.88

Манай эцэг эхчүүд шууд өөрсдөө дур мэдэн хүүхэддээ төрөл бүрийн хоруу чанар ихтэй элдэв төрлийн эм, антибиотек ихээр уулгадаг, таридаг. Дандаа дам сургаар элдэв эмчилгээ хийгээд хүүхдээ хар нялхаас нь дархлааг нь үгүй болгож эмийн харшилтай эсвэл зүгээр байсан эрхтнийг нь гэмтээчихдэг. Ингээд л [Хориотой Үг] нөлөө ихтэй ч хэрэгтэй эмэндээ харшаад хүндрэл гаргачихдаг. Хүүхдийнхээ гарыг угаал[Хориотой Үг] ч чаддаггүй. Монголын хүн ам тэр чигтээ ((100%)) ямар нэг төрлийн бактер савханцар тээж явдаг. Иймээс хөөрхий бяцхан хүүхдүүд л эцэг эх болон бусдын бурууг үүрч явах юмдаа.

Зочин 2018-08-17 202.131.227.42

Manai emch nar setgel baihgui, medleg baihgui

asd 2018-08-17 66.181.160.24

etseg eh h oorsdoo buruutai erthen shinjelgee ene ter ogch baih n yaaasiin daraa olon yum yarij fc deeer eldeb hudlaaa yum bicheeed

Лхагва 2018-08-17 103.11.195.34

Хүүхдийн түргэн дуудлага өгөхөөр ирдэггүй. Утасны цаанаас одоо тэг, тийм эмийг тэд хуваагаад өг гэж хэлээд утсаа салгадаг. Өвчний шинж тэмдэгийг сонсоод тийм эм уугаарай гээд насанд хүрсэн хүн зөвлөж болмоор санагдах ч хүүхэд бол огт өөр шүү. Яагаад тэр нярай амьтныг ирээд үзэж болдоггүй юм бэ. 9-хөн сартай охины асуудлыг нарийн шалгах ёстой. \n

Zochin 2018-08-17 66.181.190.232

Манай эмнэлэг үнэхээр хайхрамжгүй байдаг манай хүү бас эхний вазцинаа хийлгээд өндөр халуураад бие нь сульдаад их совин ин болсо тухайн үед эмч нар зарим хүүхэд ингэж халуурдаг эсэргүүцэл сайн байна гээд лаа халууны эм өг гээд байсан нэг л эвгүй байхаар нь бээжин аваад яаралтай үзүүлэхэд эмчилгээ хийгээд дархлаа нь унадаг хүүхэд байна вакцин хийлгэж болохгүй гэж оношлогдсон бас антифитокьн төрлийн эмэнд харшилтай гэж гарсан одоо ч гэсэн вакцин хийлгэдэгүй элдэв эм тариа хийвэл өндөр халуураад сульдаад эхэлдэг урд оношлохдоо вакцинийг л гайхаад байсан шүү уучлаарай ер бол эмч нарыг харж сууснаас өөрсдөө л арга хэмжээ авсан нь дээр юм байна лээ танай хүүхэд урд нь өвчтэй байгаагүй байхаа вакцинаас болоод биед нь сөрөг урвал үүсээд дархлаа нь унаад зүрх нь зогссон байх тлвчоор хэлвэл магай хүүхдийг урд эмч нар нэг хоног дахийд халуурсан бол дааж гарахгүй байсан гээ байсан саармагжуулах эмчилгээнд орж байсан эмч нар буруугаа хүлээх ёстой дахиад хэн нэгэн хүүхэд хохирвол яана

Irgen 2018-08-17 150.129.141.147

Эмч нар бүгд адилхан хариуцлагагүй н үнэн шдээ.Тэгчээд юун цалин нэмэх вэ.мань мэт хувийн компаны ажилчдаас өндөр л цалинтай юм байна лээ шүү дээ.Тэр нийгмийн даатгалын тайланг нь шалгаад хараарай. Даварсан юмнууд.үдийн байгаам хойш бараг өрөөндөө байдаггүй тэгэж ингэж байгаад тарчдаг юм байна лээ.

Zochin 2018-08-17 43.242.243.135

Emch nararai dendej bgaa shuu,uneheer yamar ch hariutslaga gej alga,shud lomdulad uvdud dahiad ergeed ochihoor dutuu lombodchihoj gej bgaam ,yu gesen ug ve,huulia changa bolgomoor bna,hunii ami nasig ul tooj bn

Зочин 2018-08-17 203.91.114.244

манайд энэ түргэн, өрх, дүүрэг гээд бие биерүүгээ шиддэг юмаа л болимоор байна. Аль ч эмнэлэг яаралтай тусламж үзүүлдэг баймаар байна

Өсөхбаяр 2018-08-17 183.177.100.238

Эхлээд ХҮНЭЭ ДЭЭДЭЛСЭН зан харилцаа, үзүүлж буй үйлчилгээндээ анхаарал тавьж сур. Тэгчээд дараа нь цалин хангамжаа ярь. Ийм арчаагүй байдал гаргадаг байж цалин нэмэх тухай яриад ч хэрэггүй. Эмч нар цалин нэмүүлж яадаг юм. Харин тэр сувилагч, асрагч нарт бол нэмэх хэрэгтэй. \n

Иргэн 2018-08-17

Яаралтай тусламжийн газарт арга хэмжээ авч яаралтай эрүүгийн хэрэг үүсгэн шалга. Түргэн тусламж биш алуурын газар болсон. Саяхан осолд орсон залуу түргэн тусламж яаралтай ирээгүйгээс болсон. Яагаад хүүхдийн дуудлагад ирэхгүй бгаа юм? Хэн утас авчаад ирээгүй юм бэ? Нэр усыг нь зурагтай нь тавь

Зочин 2018-08-17 64.62.232.58

Mash xaramsaltai

Zochin 2018-08-17 183.177.98.82

Emch nar uneheer hariutslaga muutai ni unen. Mergejliin yos zuigui humuus shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж