"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

"Охины минь үхэлд эмч нарын буруу байсан ч тэд өөрсдийгөө хаацайлсан"

Монгол Улс энх цагт идэр насны болоод бяцхан үрсээ алдсаар л. Саяхан буюу өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд  есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв хоног халуурч, улмаар нас барсан  харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч халуун бууруулах тариа хийж өгөөд дахин халуурвал лаа хийгээрэй гээд буцаажээ. Гэвч  хоёрдох өдрөөс буюу /2018.07.28/-ны өдөр охины биеийн байдал  муудсан тул хүүхдийн түргэн дуудтал ирээгүй гэнэ. Ингээд ажлын өдөр буюу даваа гаригт дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлжээ. Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн байдаг.

Тэгвэл өчигдөр /2018.08.16/ ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н.Уранжаргал болон Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулан вакцины талаар мэдээлэл өгөх үеэрээ “Есөн сартай хүүхэд вакцинаас болоод эндлээ гэсэн мэдээлэл цахим хэвлэлээр тараад байна. Тус хүүхэд вакцинаас болж биш, үжил өвчний шокын шалтгаанаас болж нас барсан. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаасаа өмнө үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан байх магадлалтай. Ийм учир эмгэг судлалын шинжилгээний хариуг 17-ны өдөр эцсийн байдлаар гарсны дараа бид албан ёсны мэдэгдэл хийх болно’ хэмээн ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн н. Уранжаргал хэлэв.

Үжил өвчин нь хүүхдийг нярай үед тохиолдох халдвар. Хүүхдийн нярай үед эмгэг төрөгч бактери нь нүд, хүйс арьс ам хамрын хөндий зэргээр нэвтрэн орох учир  үжлийн үүсгэгч нь ямар ч бактери байж болох юм. Байгальд их тархсан бусад бактеритай харьцуулахад хүн, амьтан түүний амьдралын орчинд хувьсан амьдрах чадвар ихтэй бактери. Стафилококк нь олон антибиотикт зэрэг тэсвэрлэсэн байх бөгөөд raргаx хороос гадна бие махбодыг хэт мэдрэгжүүлдэг бодис ялгаруулдаг бактери юм. Стафилококк бол шороо тоосны хэсгүүдэд наалдан хатаж өөрийн хоруу чадлаа хадгалж чаддаг нь түүний тархалтын нэгэн, нөхцөл нь болно. Бактерийн хоруу чанар нь эмгэг төрөгчийн чадал хэмжээнээс нөлөөлнө гэж эмч мэргэжилтнүүд уг өвчний талаар тайлбарлажээ.

Талийгаач охины аав Н.Зориг  Эрүүл мэндийн яамны дээрх урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлж  “Охин маань үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан” гэв. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

Тэрбээр “Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Даваа гаригт шүүхийн дүгнэлтийг авах гээд очсон боловч гараагүй байсан. Уг нь 14 хоногийн дотор дүгнэлт нь гарна гэж хэлж байсан ч хойшлогдсон байсан.  Охин маань үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан. Хэрэв ямар нэгэн өвчинтэй байсан бол урьд нь  эмнэлэгт үзүүлж байх үеэр илрэх л  байсан. Хүүхдэд вакцин хийхээс өмнө харшилтай үгүй эсэхийг нь эмч нар асуух ёстой байтал асуугаагүй.  Ийм зүйл болсон талаар хороо, дүүргийн цагдаагийнхан ч мэдээгүй байсан. Саяхан 2-3 хоногийн өмнө ирж мэдээлэл авсан. Эмч нар өөрсдийгөө хаацайлж вакцинаас болоогүй гэж хадам ээжтэй уулзах үеэрээ хэлсэн байсан. Тухайн үед вакцин хийлгэсний дараа охин маань халуураад дуудлага  өгөхөд ирээгүй. Хүүхдийн дуудлагыг хүлээж авдаггүй юм билээ. “Та нар өөрсдөө халууныг нь буулгаад аргал” гээд өмнөөс бараг загнасан. Нэг дэх өдөр хорооны эмнэлэгт үзүүлэхэд  халууныг нь буулгах лаа, өвчин намдаагч эм бичиж өгсөн байсан. Тэгээд  гэртээ ирээд удаагүй охины бие  дахин муудлаа гээд эхнэр хэлэхэд нь би ажлаасаа чөлөө аваад дүүргийн эмнэлэг рүү шууд  очсон. Тухайн үед 10:00 цаг болж байсан. Өглөө нь хорооны эмнэлэгт  үзүүлэхэд зүгээр байна гээд лаа, эм бичиж өгөөд буцаасан байтал дүүргийн эмнэлэгт очиход  “Хүүхдээ ийм муу байхад нь  эмнэлэгт ирэхгүй, түргэн дуудахгүй юугаа хийж байсан юм” гэсэн. Гэтэл эхнэр бид хоёр вакцин хийлгэсний дараа халуурч эхэлсэн даруйд нь түргэн дуудсан ирээгүй. Бямба гаригт дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн эмч нь нэр, усаа бичээгүй зэрэг маш хайхрамжгүй хандсан. Очоод асуухаар ээлж нь солигдчихсон, бид нар мэдэхгүй гэж хэлсэн.  Шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл хийнэ” гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж