Энэ долоо хоногт: Дэлхий дахинд болсон онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт: Дэлхий дахинд болсон онцлох үйл явдал

Энэ долоо хоногт: Дэлхий дахинд болсон онцлох үйл явдал

Энэ долоо хоногт дэлхий дахинд сонирхолтой мөн харамсалтай олон үйл явдлууд болж өнгөрчээ. Тэрхүү үйл явдлын онцгой агшныг гэрэл зурагт хэрхэн буулгасныг ‘The Guardian’ онцолжээ.

Лондон, Их Британи

Осол болсноос болж Парламентын ордны зам руу автомашин, явган зорчигч, дугуйтай зорчигч аль алиныг нь орохыг хориглосон байв. Гэтэл нэг дугуйтай зорчигч цагдаагийн хажуугаар өнгөрч буй агшин.

дели хот, энэтхэг

Энэтхэгийн ерөнхийлөгч Нарендра Моди тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Улаан Цайзад ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ сурагчидтай уулзжээ. Энэтхэг улсын тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 15-нд тохиодог байна.

Женова, Итали 

Өнгөрсөн мягмар гаригийн үд дунд Италийн Женова хотын Моранди хурдны замын гүүр агуулахын байрууд болон төмөр зам дээр нуран унасан юм. Гүүр нурснаас болж 39 хүн амь үрэгдсэн гэж Италийн засаг захиргаа мэдээлжээ.

Лондон, Их Британи

Вестминстерийн католик сүмийн гадаа олон гутал дунд алхаж буй сүмийн гишүүн эмэгтэй. Өрж тавьсан эдгээр өрөөсөн гутлууд нь тэдний өрнүүлж буй хөдөлгөөний нэг хэсэг аж. Ирэх сард НҮБ-ын ерөнхий ассэмблейн ээлжит чуулган болно. Цагаач, дүрвэгчдийг дэмжин туслах олон улсын гэрээ хэлэлцээр батлахыг уриалсан утга агуулгатай аж.

Токио, Япон

Япон улс дэлхийн II-р дайнд ялагдсаны 73 жилийн ойн өдөр /2018.08.15/ тохиосон. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон юм. Ясукуни сүмийн гадаа хүмүүс амиа алдсан цэргүүдийг хүндэтгэн энхийн цагаан тагтаа нисгэж буй нь.

Бээжин, Хятад

Роботын технологийн олон улсын бага хурлын үеэр Германы Festo компани робот хиймэл сарьсан багваахай бүтээснээ үзүүлж байгаа нь.

Леон, Никарагуа

Ариун Мэриг хүндэтгэх өдрийн үеэр салют цацруулдаг toro encuetado-г барин гүйж буй эрэгтэй.

Газни, Афганистан

Афганистаны Газнид бослого гарч Афган гэр бүл орон гэрээ орхин дүрвэж буй нь. 

Валлетта, Мальта

Дүрвэгчид гараараа даллаж байна. Энэ долоо хоногт  тэнгист хэсэг хэсгээрээ хөвж явсан дүрвэгчдийг SOS Mediterranee хүмүүнлэгийн байгууллагын Aquarius хөлөг онгоц дүрвэгчдийг  Валлетта хотын Сенгли боомтод аваачжээ.

Анталья, Турк

Чиралы далайн эрэг дээрх бяцхан яст мэлхийнүүд далайн түрлэг рүү урагшилж байгаа нь. Тэдний шинэ аялал ийнхүү эхэлж байна.

Будапешт, Унгар

Сигет наадам жил бүр Сигет аралд болдог. Наадмын  сүүлийн өдөр K гүүрээр дамжин гэр рүүгээ харихаар явж буй хүмүүс.

Корсика, Франц

Петрето-Биккизано тосгоны ойролцоо Тараво хөндий. Аянга цахилгаан цахиж буй гэрэл зураг.

Эх сурвалж: The Guardian

T. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж