Х.Баделхан сайд лагийн үнэр эрс буурсныг сайшаав

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Х.Баделхан сайд лагийн үнэр эрс буурсныг сайшаав

Х.Баделхан сайд лагийн үнэр эрс буурсныг сайшаав

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэн тэргүүний зорилт бол төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцлийг хангах явдал байсан юм. Үүний мөрөөр Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Өнөөдөр /2018.08.16/ Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламж дээр ажиллав.

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарах ажлыг Монгол эрдэмтэний гарган авсан гумины бодисыг ашиглан, 3000 тн орчим гумины бордоог шүршин цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож үнэр дарах арга хэмжээг авч ажилласан байгаа гэдгийг салбарын сайддаа танилцуулжээ. Түүнчлэн  лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил зэргийг тус тус хийж гүйцэтгэж байгаа аж. 

 Лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж компостлон  температурыг өсгөх, илүүдэл усны түвшинг хянан илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5000 м3 лагийг картнаас суллан компостлон, 600 шуудай бордоог үйлдвэрлэн савлаад байгаа талаар тайлагнаад байна.

Сайд Х.Баделхан лагийн үнэр эрс буурсаныг сайшааж, дараа дараагийн шат, арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багассан талаарх чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, энэ талаархи үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгч байх талаар даалгажээ.

 Шинэ цэвэрлэх байгууламжийг  БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байх талаар дурдлаа. 

Э.ЖОНОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж