"Эдийн засгийн өсөлт дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломжгүй"

"Эдийн засгийн өсөлт дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломжгүй"

"Эдийн засгийн өсөлт дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломжгүй"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дунд хугацааны төлөв байдлын таамаглалаа өнөөдөр /2026.03.13/ танилцууллаа.


Тодруулбал, зөвлөлийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоод орчны нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлж болзошгүй эрсдэл, бодлогын анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тус таамаглалыг боловсруулахдаа гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, макро эдийн засгийн загварын таамаглалд үндэслэсэн байна. Гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй төдийгүй нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах гол хүчин зүйлс юм.

Мөн төсвийн тогтвортой байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, төсвийн зарлагын өндөр өсөлт нь төсвийн дунд хугацааны бодлогын хувьд анхаарах гол асуудлууд гэж зөвлөл үзэж байна.

Дотоод эдийн засгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан боловч энэ нь тодорхой хэмжээнд суурь түвшний нөлөөлөлтэй холбоотой бөгөөд дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал гэж дүгнэжээ. Иймд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзэж, төсвийн зарлагын өсөлтийг хэт нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс онцлов. Дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлогын чиглэлтэй уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг бодитой хэрэгжүүлэх, татварын болон ашигт малтмалын зэрэг томоохон эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг бодитой харгалзан үзэх шаардлагатай зэрэг зөвлөмжийг өгч байгаагаа танилцууллаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.4-т заасны дагуу Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэн ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-13 202.126.90.82

14 их мийгаа Төслүүд нь дашийн шог ууу

Avatar

Иргэн 2026-03-13 66.181.179.100

төр нь эдийн засагчдаа сонсдоггүй ч тэд ярьсаар л байдаг

Avatar

Нэргүй 2026-03-13 202.70.43.34

ТӨР, БИЗНИС 2-оо Салгах болсоон. Бизнис нь Төртэй сүлбэлдээд Бизнис шиг Бизнис байж чадаж бна уу үгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж