Арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Япон улсын Кагошима мужид орших Күчиноэрабү-жима арлын суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Учир нь уг арал дээр орших Шиндаке галт уул дэлбэрч болзошгүй хэмээн Японы цаг уурын хүрээлэнгээс  анхааруулжээ.

Күчиноэрабү-жима арал дээр нийт 105 оршин суугчтай бөгөөд Кагошима мужийн эрх баригчид усан онгоц болон нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь Японы цаг уурын хүрээлэнгээс далайд орших аралд газар хөдлөлт мэдрэгдсэн даруйд онц байдал зарлажээ. Арлын Шиндаке галт уул хэзээ мөдгүй дэлбэрэхийг судлаачид тогтоосон байна. Галт уул дэлбэрэхэд  байж болох байгалийн хийн манан болон ойролцоох гурван километрийн радиустай газарт чулуу унаж болзошгүйг анхааруулсан аж.

Урьд нь Шиндаке галт уул 2015 оны тавдугаар сард дэлбэрч байсан бөгөөд арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж: Asahi, NHK
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж