"Ойрхи Дорнодын нөхцөл газрын тосны үнийг 30 хувиар өсгөсөн"

"Ойрхи Дорнодын нөхцөл газрын тосны үнийг 30 хувиар өсгөсөн"

"Ойрхи Дорнодын нөхцөл газрын тосны үнийг 30 хувиар өсгөсөн"

 Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр /2026.03.13/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Уг хурлаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/АҮЭБЯ/-ны дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл өгөв.


АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин:

-Аж, үйлдвэр эрдэс баялгийн яам дээр 30 гаруй дүрэм журам мөрдөгдөж байна. Эдгээр дүрэм, журмыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Тухайлбал, эдийн засгийн  өгөөжтэй байх, хүний эрхийн зөрчилгүй байх тал дээр анхаарч судалгаа хийж 15 болгож багасгахаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Мөн үнийн зөвлөл хурлаа хийж ААН байгууллагуудад, шатахууны үнэ болон хангалтыг тогтвортой байлгах зөвлөмж хүргүүлсэн. Стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах хууль бий. Энэ хүрээнд өнөө жил 480 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн шатахуун хадгалах сав барья гэж байгаа юм. Улмаар шатахуун хадгалах сав барих боломжтой банк, ААН-үүдтэй уулзаад байна.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй Аж, ахуй нэгж шатахуун хадгалах сав барих хүсэлтээ ирүүлээд байгаа. Банкуудын тухайд өөрсдийн эх үүсвэрээр буюу 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах боломжтой гэдгээ хэлсэн.

Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбогдуулаад газрын тосны үнэ 30 орчим хувиар өсөөд байна. Хоёрдугаар сарын 28-нд ОХУ-д захиалгаа өгсөн. Тодруулбал, 40 мянган тонн АИ-92, 130-аад мянган тонн дизель түлш авахаар болсон, энэ нь нэмэгдэл үнээр ирсэн. Гэхдээ ААН-үүдэд ойрын арав хоногт үнээ тогтвортой байлгах хүсэлт тавиад байна. Ингээд энэ сарын 26, 27-ний үеэр Үнийн зөвлөлөө хуралдуулж, хэдий хэр хэлбэлзэл гарахыг тооцоолно. ОХУ-тай энгийн 92 бензин дээр тогтворжуулах гэрээг гурван жилээр байгуулсан байсан хугацаа энэ онд дууссан. Тиймээс дахин нэг жилээр буюу 2026 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаад байна. Гэрээн дээр 30-аас дээш хувийн хэлбэлзэл үүсвэл аль нэг талын санаачилгаар үнэд өөрчлөлт оруулна гэж заасан байгаа. Гэхдээ Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал гайгүй болбол үнэ өөрчлөгдөхгүй. Энгийн АИ-92 2590-2700 төгрөгийн үнэтэй хэвээрээ мөрдөгдөнө” гэлээ.

Өнөөдрийн байдлаар АИ-92 энгийн 40 хоног, АИ-95 71 хоног, онгоцны түлш 24 хоног, дизель түлш 27 хоног, шингэрүүлсэн шатах хий 34 хоногийн нөөцтэй байна. Ирэх сарын 15 хүртэл шатахууны хангалттай нөөцтэй байгаа гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.183.47

Үнэ тогтвортой байх эсэх нь манайхаас огт хамаарахгүй дэд сайд аа, худлаа ам гарч болохгүй

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.176.238

Та нар ОХУд айлчлаад шатахуунаа хэдэн жилийн турш тогтвортой үнээр тогтвортой нийлүүлэхээр боллоо гээд хэдхэн сарын өмнө ярьж байсан чинь бас худал байсан уу

Avatar

зочин 2026-03-13 66.181.184.214

Юун тогтвортой үнэ,Дэлхий даяар нефт хийн үнэ эрс өслөө,Манайд нийлүүлэх үнэ өсч л таараа, Ардчилагч гэх барууны тавиул бүлэг этгээд хоёр хөрш гүрнийг байнга үзэн ядна ,Дайрч доромжлоно Дайсагнана Хоёр хөрш харин ч их тэвчиж байна, Манай ихэнх иргэд хоёр хөрштэй тогтоосон уламжлалт найрсаг хэвийн харилцааг хадгалах бэхжүүлэхийн төлөө байдаг гэдгийг тэд мэднэ,Бусдад дайсагнах нь ямар аюултайг ойрх дорнотод гарсан явдал харууллаа, Гэтэл манай зарим этгээд хоёр хөршид дайсагнаад мал царайлаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж