Францын алдарт RENAULT брэнд Монголд | News.MN

Францын алдарт RENAULT брэнд Монголд

Францын алдарт RENAULT брэнд Монголд

Францын алдарт RENAULT брэнд Монголд

Өнөөдөр  Моннис Моторс компанийн “Ниссан төв” дээр Монголд анхны Рено брэндийн автомашиныг эзэнд нь хүлээлгэн өгөх ёслол болов. Тус компани нь энэ онд 118 жилийн түүхтэй, францын алдарт Рено корпорацийн албан ёсны дистрибьютер болсон.

Монголд Рено орж ирснээр манай автомашины зах зээлд шинэ хуудас нээгдэж байна гэж дүгнэж болно. Учир нь Рено брэндийн автомашинууд нь өртөг бага, баталгаат чанартай, ОХУ-д угсрагдсан бөгөөд Оросын хүйтэн цаг агаар, бартаа ихтэй замд тохируулан сайжруулсан нь манай орны нөхцөлд ашиглахад нэн тохиромжтой. Тухайлбал, илүү багтаамжтай аккуммулятор, өндөр хүчин чадалтай стартер, генератортой, резинен эд ангиуд нь хүйтэнд тэсвэртэй бүтээгдсэн.

Суудлын Логан, Сандеро загварууд нь 33-37 сая төгрөг, дунд гарын жийп Каптюр, Дастер загварууд нь 47-54 сая төгрөгийн үнэтэй байгаа нь Монголд байхгүй хямдхан үнэ юм. Өөрөөр хэлбэл буруу талдаа рультэй, хуучин машины үнэтэй бараг дүйх үнэтэй гэсэн үг. Рено корпораци нь автомашинууддаа 3 жил буюу 100 мянган километрийн баталгаа өгч, Моннис Моторс нь сэлбэг хангамж, засвар үйлчилгээг хариуцан ажиллах юм.

“Рено-Ниссан” гэсэн альянс 1999 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос дэлхийд хамгийн олон автомашин үйлдвэрлэгч болж Тоёота, Фольксваген, Женерал Моторс зэрэг акулуудын өмнө гишгэх болсон байна.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж