Үерийн далан, суваг барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Үерийн далан, суваг барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Үерийн далан, суваг барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Орхон аймгийн хувьд энэ жил 130,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржихаар тооцоо гарч, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд малчид 8000 тн байгалийн хадлан бэлтгэхээс Баян-Өндөр сумын малчид 3000 тн, Жаргалант сумын малчид 5000 тн хадлан бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн энэ онд 4505,0 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 7266,4 гад тариалалт хийгдэж, тариалалтын ажлын явц 94,7 хувьтай хийгдсэн байна. Үүнээс тэжээлийн ургамал 13 тн буюу улаанбуудай 6039,9 тн, төмс 3701,3 тн, хүнсний ногоо, 3704,6 тн, тэжээл 183,3 тн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарч, эрт ургацын ногооны түүвэр хураалт эхлээд байгаа хэмээн танилцуулсан юм.

Энэ үеэр аймгийн удирдлагаас, Улсын Онцгой комисст Баян-өндөр, Жаргалант сумын хил залгаа аймаг, сумдад өвөлждөг малчдад төрийн болон хүн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, туулах чадвартай машиныг олгох, гэр хороололд шинээр барихаар төлөвлөсөн 33,7 км үерийн далан суваг барихад шаардагдах 22,3 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр наймдугаар сарыг дуустал үе, үе хүчтэй бороо орж, байгалийн үзэгдэл тохиолдохоор байгаа нь хадлан, тэжээл бэлтгэх ажилд хүндрэл учруулж, өвлийн улирлын эрсдэлийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Иймд өвөлжилтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг урьдчилан төлөвлөж сайтар хангах, аймаг, сумын удирдлага, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас малын хашаа саравч, худаг, уст цэгийг засварлах, тохижуулах, цаг агаар хүндэрсэн үед хэрэглэх өвс, тэжээл, дулаан хувцас, хоол хүнс, түлшний нөөц бүрдүүлэх арга хэмжээг удирдлагаар хангаж, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангуулах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гарган, зураглалд оруулах, сум дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж