Хуульч, өмгөөлөгч Б.Гүнбилэг өчигдөр /2026.3.12/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан улстөрчид хооронд үүссэн маргаанд хууль хяналтын байгууллага шударга бусаар оролцож байгаа талаар мэдээлэв.
Тэрбээр, "Хувь улстөрч хоорондын асуудлаас гадна суурь тогтолцоонд нөлөөлөөд байгаа асуудлыг дурдмаар байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг үзсэн үзэгчид нэг зүйлийг ойлгож сонссон байх. Нийгэмд шударга ёс, гэм бурууг шударгаар шүүлгэж байгаа эсэх нь тодорхой бус өнгөрдөг. Улстөрчид сууж байгаад хэн нэгнийг яллалдаг. Энэхүү үйлдлээ нэр бүхий улстөрчид өөрсдөө дурдаж, хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар бас ам нээсэн. Уг асуудлын хүрээнд ямар дархлаа тогтох ёстой гэдэг асуудал үүсэж байна. Ард түмэн шүүхэд итгэх ёстой юм уу, үгүй юм уу. Улстөрчдийг шүүмжилсэн, үгүйсгэсэн тохиолдолд барьж, хорьдог жишиг тогтсон. Мөн сонгууль ойртохоор бусдыг хорьж сонгогчдын сонгох эрхэд шууд болон шууд бусаар халдаж сонголтгүй болгодог. Ийм байхад бид ардчилал, Үндсэн хууль яриад хэрэггүй.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг энэ асуудлаар дуугарах ёстой хүний нэг. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хууль бусаар томилсон нь үнэн.
Уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд мэдүүлэхээр хүлээж авахгүй, хав дарж өнгөрдөг. Сонсголын хуулиар ороогүй нь Б.Жаргалсайхан ганцхан биш. Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга бас ороогүй. Хуульд зааснаар улиран сонгогдож байгаа тохиолдолд сонсгол хийхгүй гэсэн боловч анх томилогдохдоо сонсголд ороогүй хүмүүст уг хууль, журам үйлчлэхгүй. Энэ хууль бус үйлдлийг дэлгэж ярих нэгэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг. “Улсын дээд шүүхийн хараат бус байдалд халдаж байна”, “бид бүхэн захиалгаар ийм үйлдэл хийх ёсгүй” гэх мэтээр ярих хэрэгтэй. Бүүр болохгүй бол дүр эсгэсэн мэдээлэл хийх ёстой. Одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны Ерөнхийлгөгчийн сонгуульд сонголтгүй болгож нэр дэвшигчдийг дэвшүүлсэн. Одоо бас уг үйлдлүүд нь дахин давтагдах магадлалтай байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлгийн үеэр Ардчилсан намаас С.Баярцогт Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэж хэлсэн. Түүний хэрэг одоо хаалттай учир дэлгэрэнгүй ярих боломжгүй.
Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд ийм зүйл байхгүй. Сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авдаг. Энэ тогтолцоо нь улс төрийн намын дарга нар, нарийн бичгийн дарга нар хэнийг хаана дэвшүүлэх асуудалд оролцож байгаа нь улстөрчдийг буртаг шавартай нь хамт дээш гаргаж байгаа үйлдэл юм. Прокурорын тухай хууль бол босоо тогтолцоотой хууль.
Ерөнхий прокурор цэргийн байгууллага шиг ажилладаг босоо тогтолцоотой учраас хэнийг ч хаана, ямар сонгуульд өрсөлдөх боломжийг хааж, хязгаарлаж, эрхийг нь бүрэн хааж чадна.
Та нар яагаад "бид хараат бус байдлаа алдаагүй хадгалж байгаа" гэх агууллагатай мэдэгдэл гаргаж чаддаггүй юм. Дүр эсгээд ч болов нэг мэдэгдэл гаргах хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт Прокурорын тухай хууль, Улс төрийн намын сонгуулийн хуулийг өөрчлөөд өг гэхээр нэг л их сэлэм эргүүлсэн поп гар байх юм. Цагаан сарын өмнө баахан хэрэг гаргаж ирээд ярьсан болоод өнгөрсөн. Улс төрийн намын зодооны завсарт бизнес эрхлэгчид хөл алдаж байна. Та нар үнэхээр зодолдохдоо хүрвэл хэдэн биенээ хийх газарт нь хийх хэрэгтэй. Хийж чадахгүй байж завсарт байгаа хэдэн хүнийг олон сар суулгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байна.
Үүнээс харахад иргэд төрд, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл алга болж байна. Авлигын хэргийг бий болгож байгаа Улс төрийн намын тухайн хуулиа бизнесийн бүлэглэлээс салгах хэрэгтэй" гэлээ.
3,569.17






















































Zochin 2026-03-13 92.77.202.83
ajliin chiilgesengui ! , tegechdee b** buuj ogoorei ! , ter muuchai olon luivarchdiig bugdiin ilruuleeree .
Нэргүй 2026-03-13 66.181.188.171
Яс горьдсон нохой шиг нөхөр
Нэргүй 2026-03-13 202.70.43.34
ТӨР, БИЗНИС 2-оо Салгах болсоон. Бизнис нь Төртэй сүлбэлдээд Бизнис шиг Бизнис байж чадаж бна уу үгүй юу
Нэргүй 2026-03-13 66.181.191.135
Одоо л мэдэж байгаа юм уу, зарим хүмүүс уйддаг юм уу яадаг юм.
дамиран 2026-03-13 103.212.116.203
бизнес эрхлэгчид чинь хөл алдах бус улс төрчдийг байнга бүр зохион байгуулалттай авилгалддаг нөхдүүд шдээ…том компаниудад авилгал гүйцэтгэдэг бүхэл бүтэн орон тоо бүхий бүтэц ,нэгж ажиллуулж байгааг яах юм бэ..