Даатгалын салбарын нийт хохирлын харьцаа 40.6 хувь байна

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Даатгалын салбарын нийт хохирлын харьцаа 40.6 хувь байна

Даатгалын салбарын нийт хохирлын харьцаа 40.6 хувь байна

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (ЖХАЖД)-ын хураамж салбарын нийт хураамжийн орлогын 22.7 хувийг бүрдүүлсэн дүн энэ оны хоёрдугаар улиралд гарчээ. Даатгагч нар буюу даатгалын компаниуд 2018 оны эхний хагаст нийт 792714 иргэд, байгууллагатай даатгалын гэрээ байгуулж 84.0 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсний 20.4 хувийг хөрөнгийн, 15.8 хувийг авто тээврийн хэрэгслийн, 13.2 хувийг гэнэтийн ослын даатгалын хураамж тус тус эзэлсэн байна.

Дээр дурдсан даатгалын дөрвөн үндсэн бүтээгдэхүүний орлого салбарын нийт хураамжийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм.

Тэгвэл нөхөн төлбөрийн зардалд ЖХАЖД мөн л “толгой цохиж” байна. Даатгалын компаниуд энэ оны эхний хагаст нийт 8.9 тэрбум төгрөгийг ЖХАЖД-д төлсөн бол барилга угсралтын даатгалаар 7.5 тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгалаар 5.5 тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалаар 3.8 тэрбум төгрөгийг тус тус олгосон нь хамгийн өндөр дүнтэй нөхөн төлбөрүүд болж байна.

Давхар даатгалд төлсөн хураамж болон давхар даатгагчаас төлсөн нөхөн төлбөрийг оруулж тооцсоноор 2018 оны эхний хагас жилд даатгалын салбарын нийт хохирлын харьцаа 40.6 хувь байна. Харин даатгалын компаниудын цэвэр хураамжийн орлогоор тооцоход салбарын хохирлын харьцаа 46.7 хувь байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж