Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн Удирдах зөвлөл хуралдаж, энэ сарын 25-ны өдөр Бага чуулганаа хуралдуулах шийдвэр гаргажээ. Бага чуулганаараа Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан талийгаач А.Эрдэнэ-Очирын орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай явдал болсон. МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалайгийн мэдээлснээр, ирэх жилийн эхээр тус эвлэлийн 90 жилийн ой болох зэрэг тулгамдсан олон асуудал байгаа ажээ.
Б.БаТ
Холбоотой мэдээ