Тайванийн арми өдөр тутамдаа арлын ойролцоо нисч буй Хятадын байлдааны онгоцнуудыг хянах даалгавартай байдаг. Заримдаа онгоцнууд 10, 20-иороо тоологдох нь ч бий. Гэтэл сүүлийн бараг 14 хоногийн турш Хятадын байлдааны онгоцууд арлын ойролцоо харагдаагүй нь Тайванийг гайхашруулжээ. Шинжээчдийн мэдээлж буйгаар хамгийн удаан үргэлжилсэн энэхүү завсарлага эцэст нь Пүрэв гаригт /2026.03.12/ эвдэгдэж, Ардын чөлөөлөх армийн таван онгоц Тайванийн хоолойн ойролцоо ниссэн байна.
Хятадын онгоц хамгийн удаан хугацаанд таг чиг болсон энэ үйл явдлын талаар Ардын чөлөөлөх армийг судалдаг цэргийн шинжээч Бен Левис хэлэхдээ "Тайванийг тойрсон Ардын чөлөөлөх армийн үйл ажиллагааны сүүлийн үеийн түүхэнд ийм зүйл огт гарч байгаагүй. Тайванийн Батлан хамгаалах яам 2020 онд мэдээллээ хуваалцдаг болсноос хойш энэ тоо үргэлж өссөөр ирсэн. Өнөөдрөөр дуусч буй, магадгүй үгүй ч байж болно, энэ нам гүм байдал арга барилын маш чухал өөрчлөлтийг илэрхийлж байна" гэжээ.
Шинжээчдийн дэвшүүлж буй өөр нэг тайлбар нь "Бээжин энэ сарын сүүлээр болох Ши Жиньпин, Дональд Трамп нарын уулзалтаас өмнө хямралыг томруулахаас зайлсхийж байна" гэх өнцөг юм. Тэд худалдаа, технологи, Тайвань гэсэн асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.
Мөн Хятадын жил тутам зохион байгуулдаг "Хоёр чуулган" сүүлийн өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү чухал чуулган болсон цаг хугацаатай дээрх завсарлага таарч байгаа юм.
Гэхдээ нөхцөл байдал тайван боллоо гээд яаран дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг Тайванийн Батлан хамгаалахын сайд Веллингтон Ку хэлжээ. Тэрбээр "Маш олон онол бий. Гэхдээ л бид Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Тайванийн эргэн тойронд өдөр бүр үйл ажиллагаа явуулж байгааг харсаар байна" гэсэн юм. Яг үнэндээ байлдааны нисэх онгоцууд үзэгдээгүй ч хөлөг онгоцууд хэд хэд гарч ирснийг Тайвань үргэлжлүүлэн хянасан ажээ.
3,576.03





















































Нэргүй 2026-03-13 66.181.160.92
За жудаггүй Хятад USA-д бариулаад эхэлж дээ😏 Ичих булчирхайгүй амьтад шүү.
Нэргүй 2026-03-13 66.181.164.23
Бензин дуусаа таг мад пад
иргэн 2026-03-13 103.212.117.96
ТҮЛШГҮЙ БОЛОХГҮЙ ЮУ