"The MongolZ" баг өнөөдөр/2026.03.13/ 17:00 цагаас Украины "NaVi" багийн эсрэг тоглоно. Тэд "EPL"-ийн 23 дахь улирлын хэсгийн шатыг 3-1 гэсэн амжилттай давж, плей-оффд шалгарав. Плей-оффын тоглолтууд Шведийн Стокхольм хотод болно.
Өнгөрсөн "Cluj-Napoca" тэмцээний хагас шигшээд шалгарч, шинэ бүрэлдэхүүнээрээ давгүй тоглосон тэд энэ удаа амжилтыг ахиулахыг хүсэх нь мэдээж. Тус багт шинээр нэгдсэн У.Анарбилэг буюу "cobrazera" багийнхаа хамтаар хоёр дахь тэмцээндээ оролцож байгаа нь энэ. Өдгөө 20 настай түүний хувьд өнгөрсөн оны дэлхийн 13 дахь шилдэг тоглогч "Senzu"-г орлож, багт ирсэн билээ.
Тэрбээр чухал тоглолтын өмнө дараах ярилцлагыг өгөв.
-Таны замналын талаар ярья. Багтаа хэдхэн сарын өмнө нэгдлээ. Ямар санагдаж байна?
-Сайн байгаа. Манай багийнхан гайхалтай, уур амьсгал ч маш сайхан байна. Багийнхан маань өгөөмөр, надад маш их зүйлийг зааж өгдөг. Би ч бас аажмаар tier-one түвшинд дасаж байна. Тайзан дээр тоглох мэдрэмж үнэхээр гайхалтай.
-Илүү өндөр түвшинд тоглоход дасан зохицох хэцүү байсан уу?
-Тийм ч хэцүү биш ээ. Надад багийнхан маань байна. Би алдаа гаргавал тэд хэлж өгдөг, засахад тусалдаг. Тиймээс тийм ч хэцүү биш. Би энэ тал дээр чадах бүхнээ хийж байна.
-Түвшин ахихад хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Дарамт. Би Senzu-г орлон тоглож байгаа, тэр л хамгийн хэцүү хэсэг нь гэж бодож байна.
-Senzu-г орлож байна гэж их боддог уу? Тэр дан ганц сайн тоглогч байгаад зогсохгүй бас ч алдартай байсан шүү дээ.
-Тийм ч их биш ээ. Тэр миний дотны найз. Надад "Сөрөг сэтгэгдлүүдийг битгий тоо, өөрийнхөөрөө тогло, чамайг сайн тоглоно гэдгийг мэднэ" зэргээр их зөвлөдөг.
-Тэгж хэлэхээр илүү тайвширч байгаа биз?
-Тийм ээ, ингэхээр их амар байдаг.
-Чамайг багт нэгдсэний дараа The MongolZ сайн тоглож байна. Багтаа ингэж хурдан уусах нь гайхмаар байсан уу?
-Үнэндээ үгүй. Багийн цөм бүрэлдэхүүн байна. Энэ чинь ганц хүний тоглоом биш шүү дээ. Багийн тоглоом. Тэд яаж тоглохоо мэддэг. Би ч тэднийг нэг тоглогчгүй байсан ч сайн тоглохыг мэддэг. Үндсэн баг нь хэвээрээ, IGL нь ч адилхан байгаа шүү дээ.
–EPL тэмцээний талаар ярья. Та нар өмнөх шатанд дасгалжуулагч maaRaa-гүй тоглосон. Энэ чамд болон танай багт хэрхэн нөлөөлсөн бэ? Тоглолт илүү хэцүү байсан уу?
-Тийм ээ, арай хэцүү. Яг л эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг дутсан юм шиг санагдлаа. Ер нь бид сервер дээр тоглож байхад тэр бидний ард бүхнийг ажиглаж байдаг. Тийм болохоор гуравдагч хүний харах өнцөг дутуу байлаа.
-maaRaa байхгүй байхын хамгийн хэцүү тал нь юу вэ? Жишээ нь тоглолтын үеэр өөрчлөлт хийх шаардлагатай болоход түүний timeout үгүйлэгдэв үү?
-Тийм ээ, тэр тал дээр нэлээд хэцүү. Бид зургуулаа тоглоод дасчихжээ. Нэг хүн байхгүй болохоор мэдрэмжийн хувьд өөр, уур амьсгал ч өөр болчихдог.
-Плейоффт NaVi-тай тоглоно. Та нар өмнө нь Cluj дээр тэднийг хожсон. Ингэхээр дахиад хожно гэсэн итгэл төрж байна уу?
-Тийм ээ. Тэдний яаж тоглодгийг бид мэднэ. Тиймээс сайн бэлдэж, өмнө нь хийж байсан зүйлсээ давтах хэрэгтэй.
-Та нар maaRaa-гүй тайзан дээр тоглоно. Тэр асуудал үүсгэнэ гэж бодож байна уу?
-Тийм ч том асуудал болохгүй ээ. Гэхдээ бага зэрэг нөлөөлнө.
-Vitality болон Falcons энэ тэмцээнд оролцоогүй. Энэ нь та нарт цом авах боломж илүү байна гэсэн итгэлийг өгч байна уу?
-Үгүй дээ. Бид зүгээр л… За магадгүй ээ (инээв). Гэхдээ бага зэрэг итгэл өгч байна.
-The MongolZ-д нэгдэх үед ямар нэг зорилго тавьсан уу? Жишээ нь гурван сарын дараа хаана хүрсэн байх гэх мэт.
– Үгүй ээ. Миний хувийн зорилго бол зүгээр л багийнхандаа тоглоход амар байлгах, “шинэ хүн ирсэн” гэсэн мэдрэмж төрүүлэхгүй байх, багийг аль болох тухтай байлгах. Багийн хувьд бид нарийвчлан ярилцаагүй, гэхдээ мэдээж плей-оффт шалгарах, дараа нь цом хүртэх л зорилготой шүү дээ.
3,569.17






















































Нэргүй 2026-03-13 66.181.179.131
Delgetsiin l dontnuud shuu dee.Ooriin xuch chadlaar bish.Ene bol temtseen bish. tamirchid ch bish.Zugeer l delgetsiin domtonguud
Нэргүй 2026-03-13 192.82.64.217
Дэлхий нийтээр цахим спорт гээд хүлээн зөвшөөрсөн юмаа. Дэлхий аварга болж байна, удахгүй Олимп болно. Энэ төрлийн олимп. Дэлхий нийтээр цахимжилт явагдаж байна. Цахимжилтын нэг хэсэг нь Цахим спорт юм.
Цахимжилт бол таны бидний сонголт биш, энэ бол Тулгалт юм.
Нэргүй 2026-03-13 202.131.232.102
Aan za esport sport bish toglogch nar tamirchin bish bol tanii word excel deer hiideg yum ajil bish ta ajiltan bish
Нэргүй 2026-03-13 43.242.242.59
За дүү нартаа амжилт хүсье. Чингис хааны үр сад хэрхэн тулалдхж чаддагийг харуулах цаг нь боллоо. Ази тивийн нүүр царай болсон ганц баг гэдгээ ч та нар бас санаж сайхан тулалдааныг үзүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулаарай. бид дээлий чинь захыг мушгиад байж байя. Амжилт
Цахиур 2026-03-13 202.9.46.112
ухаалаг, даруухан, ниийцэгхэг хүний л ярилцлага байна. би ч бас дүү нартаа амжилт хүсье.
Нэргүй 2026-03-13 202.5.198.171
рисдаа