Залуучуудын олимпийн аваргуудад хэн юу амлав

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимпийн аваргуудад хэн юу амлав

Залуучуудын олимпийн аварга залууст “Мон уран” компани мөнгө амлажээ. Тив дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимп дөрвөн жилд ганц удаа  болж дэлхийн улс орнууд тамирчдынхаа чансааг сорьдог. 2008 оны Бээжингийн олимпоос Монгол Улс аваргатай болж аваргуудад төр засгаас эхлээд компани, хувь хүмүүс мөнгө, төгрөг, байр, байшин, алт гээд аль байдаг бүгдийг амлаж байсан өдрүүд саяхан боловч аль хэдийнээ хоёр жилийг ардаа орхисон ч амласанаа өгсөн нь ховор олимпийн аваргуудаар нэрээ чимээд өнгөрсөн л гэх юм билээ. Тэгвэл саяхан болж өнгөрсөн заруучуудын олимпийн аваргуудад ч нөгөөх худлаа амлаж нэр хүндээ өсгөдөг компаниуд амласаар л байгаа гэнэ. Тухайлбал “Мон уран” компани 2008 оны аваргуудад тэрбум төгрөг амлаж байсан ч өгсөн авсаныг нь хэн ч хараагүй, сонирхоо ч үгүй бол залуу аваргуудад бас л энэ компани чамлахааргүй мөнгө амласан гэнэ.

А.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж