Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна

Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна

Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна

Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор шийтгэлийн шар хуудас нааж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын нэгдүгээр хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэл хотын гудамж, талбайд түр болон удаан хугацаагаар байршуулахыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ байршуулсан тохиолдолд шийтгэлийн шар хуудас нааж эхэлсэн. Тодруулбал, 2025 оны 239 дүгээр тогтоолоор журамд нэмэлт өөрчлөлт орж, шийтгэлийн хуудасны шинэ загвар батлагдсан.

Энэхүү журмын хүрээнд тээврийн хэрэгслийг хориглосон газарт байршуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн, явган хүний гарц болон зам талбайг хааж тавьсан, нэгдүгээр эгнээг хаасан, мөн орц, гарц таглан бусдын хөдөлгөөнд саад учруулсан зэрэг зөрчлийг алба хаагчид илрүүлж, автомат ажиллагааны хүрээнд зураг, дүрс, техник хэрэгслээр баталгаажуулан E-Police аппликейшн руу илгээж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэнэ. Мөн 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжиж буй уг журмын хүрээнд өдөрт дунджаар 700–800 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч байгаа аж.

Тээврийн хэрэгсэлд наасан шар хуудасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль ногдоно. Хэрэв иргэн торгуулиа 14 хоногийн дотор сайн дураараа төлбөл 50 хувиар хөнгөлөх журамтай. Харин хуулийн хугацаанаас хэтэрч, таван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэн тооцохоор зохицуулжээ.

Одоогоор илэрч буй зөрчлүүдийн дийлэнхийг нэгдүгээр эгнээнд болон явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчил эзэлж байгааг тэрбээр онцоллоо.

2025 оны аравдугаар сараас эхлэн шийтгэлийн шар хуудсыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сараас журамд орсон өөрчлөлтийн дагуу албан ёсоор хэрэгжиж, одоогоор хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр олгож эхэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.227

торгууль дэндлээ

Avatar

Нэргүй 2026-03-13 202.126.91.127

зөв. явган хүний гарц орц дээр битүү машин

Avatar

зочин 2026-03-13 66.181.181.71

Тухайн байгууллага, орон сууцанд амьдрагсдад зориулсгдсан газарт дурын хүн машинаа байрлуулаад хэдэн өдрөөр орхиж байгааг яаж зохицуулах вэ? Тухайн байгууллага, орон сууцны иргэд бусдын орхисон машинд шар хуудас наах бололцоо олго оо. Үүнд Замын цагдаагийн газар зохицуулалт, хариулт өгөөч ээ.

Avatar

Нэргүй 2026-03-13 122.201.23.83

Зогсоолынхоо асуудлыг шийдэхгүй бол түр зогсолт хийх зай талбайтай Нийслэлийн хэмжээнд бараг байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2026-03-13 192.82.91.245

tur bolon udaan zogsoh gehiin? tur zogsolt – oo er ni yaj todorhoilj bgaa yum bol? UB – t udaan baitugai tur zogsoh gazar oldohoo bolison. buh zam deer ulaan chagt zoochihson. hun suulgaj buulgah ch gazar oldhoo boliloo sh dee.

Avatar

Нэргүй 2026-03-13 122.201.31.47

цаас наах зав цагдаад байна уу, олон нийтийн, туслах ажилтнуудаа үүнд ашигламаар юм.

Avatar

Нэргүй 2026-03-13 202.21.107.25

Энгийн иргэдийг хооронд нь алалцуулж гэмт хэрэг гарахаас өмнө цагдаа нь өөрөө зөрчилөө хариуцсан нь дээр байх аа!!!

Avatar

Нэргүй 2026-03-13 45.117.34.139

Наах яах вээ? наана чинь асуудал байнаа гэдгийг ойлгож яаж шийдэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого боддог эрхтэн дарга, хариуцсан төрийн байгууллага байна уу? ядаж цагийн хуваарийн зохицуулалт энээ тэрээ алга уу?

Avatar

Нэргүй 2026-03-13 124.158.120.198

Нөгөө зураг дарж сардаа 2 сая гаран төгрөг авдаг гэсэн хүмүүс чинь яасан?

Avatar

Нэргүй 2026-03-13 202.131.225.197

Naa naa, bugden deer n naa, durmee medku ymnuud, ene joloonii kursnuudiin chanart anhaarah tsag ali hediin ongorood odoo bur sunuh tiishee orloo. DURME MEDKU JOLOOCH NARAAS BOLJ HOHIRCH BN

Avatar

Нэргүй 2026-03-13 103.57.92.180

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ ТАЙЛБАЙ, НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫГ АВИЛГАДАЖ, ХУЛГАЙЛЖ, ЗАРЖ ИДСЭН НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД МАШИН ТАВИХ ЗАЙГҮЙ БОЛТОЛ НЬ БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧИХӨӨД ХААНА ЗОГСОХ БИЛЭЭ ДЭЭ… НААД ОНИГООГОО БОЛИО

Avatar

Нэргүй 2026-03-13 202.70.43.34

Одоо зун боллоо, Мопед , Мотоцикл, Скүүтэр гэж ЗАМБРААГҮЙ юмс нь гарч ирлээ….НИЙГЭМ-ийн ХАРИУЦЛАГАГҮЙ, ХАР АМИА БОДСОН ХҮМҮҮС нь Мопед , Мотоцикл, Скүүтэр тэргүүтнээ унаж бусдадаа Гай болж амьдарна…..Хурдхан МЕТРО, ХУРДАН ГАЛТ- тэрэгтэй болохысоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж