Цахилгаан дугуй, мопед, скүүтерээс үүдэж 2820 иргэн гэмтжээ

Цахилгаан дугуй, мопед, скүүтерээс үүдэж 2820 иргэн гэмтжээ

Цахилгаан дугуй, мопед, скүүтерээс үүдэж 2820 иргэн гэмтжээ

Монгол Улсад цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтерийн хэрэглээ жил бүр нэмэгдэж, явган зорчигч жолооч нарын толгойны өвчин болж эдгээр тээврийн хэрэгсэлд зориулсан зам, талбай байхгүйн улмаас урин дулааны улиралд тайван алхах аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, урин цагт хаашаа л харна энэ төрлийн тээврийн хэрэгсэл хөлөглөсөн иргэд зорчих болж үүний зэрэгцээ иргэд гэмтэж бэртэх эрсдэл нэмэгдсээр байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашигладаг судалгаа бий. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд заасны дагуу, иргэд цахилгаан мопед болон скүүтерээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэсэн хэдий ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтерээс үүдэж гэмтэж, бэртсэн иргэдийн тоо гурав дахин нэмэгджээ.

Тодруулбал, 2022 онд дээрх тээврийн хэрэгслүүдээс үүдэж 50 иргэн гэмтэж, бэртсэн бол 2023 онд 305 иргэн гэмтэж, бэртжээ. Тэгвэл 2024 онд 532 иргэн, 2025 онд цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтерээс унаж, мөргүүлж 2820 иргэн бэртэж, гэмтсэн бол 2024 онд гурван хүн нас барсан байна.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл: Мопед, суррон, скүүтерээс үүдэж гэмтсэн нийт иргэдийн буюу 72 хувь нь онхолдож гэмтэж, бэртсэн, Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5 хувийг, явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9 хувь, мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5 хувийг эзэлж байгаа аж. Улмаар дийлэнх тохиолдолд, ослын үед толгой, тохой, шуу, өвдөг, шилбэ зэрэг эрхтэнүүд хугарч, гэмтдэг байна.

ЦАХИЛГААН ДУГУЙНЫ ИМПОРТ 10 ДАХИН НЭМЭГДСЭН БАЙНА

Тэгвэл эрэлтээ дагаад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсчээ. Тодруулбал, 2022 онд 1065 ширхгийг импортоор оруулж ирж байсан бол 2025 онд 12,693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд цахилгаан дугуйны импорт 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгдсэн байна.

Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллах юм. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж, замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй унаж аваар осолд өртөх нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас хөдөлгөөнийг нээхдээ 16 нас хүрээгүй хүүхэд унахыг хязгаарлах юм. Мөн 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.128

энэ хог олон хүний аминд хүрч олон ээж аавын голыг харлуулна даа!!!

Avatar

Нэргүй 2026-03-13 59.153.114.95

Мөнгө олохын тулд монголд гадны юу ч хамаагүй дуурайж хямд чанар муутай барааг оруулж хэд дахин нугалан зарж буй үйлдлүүдэд хяналт тавьдаг баймаар юм!Япон шиг

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.189.209

ЭНЭ СКҮҮТЭР,СУРРОНЫГ ҮТЭР ТҮРГЭН ХОРЬ !!! ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ЭРСДЭЭД БАЙХАД ҮХСЭН ШАРХАДСАНЫГ ТООЛООД ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙДАГ ЗАСАГ ЗАХИРГАА ГЭЖ ХАА БАЙСАН ЮМ БЭ!!!! ШИЙДВЭРТЭЙХЭН АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ

Avatar

Иргэн 2026-03-13 192.82.92.42

Дуу ихтэй мотоциклийг даруй хориглох, хуний аюулгуй байдалд заналхийлсэн замын хеделгеенее цэгцлэх нэн шаардлагатай!!!

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.182.145

Явган хүний замаар тайван алхах боломжгүй цорын ганц орон Монгол боллоо шүү.

Avatar

Нар 2026-03-13 202.179.15.130

ЯВГАН ЗОРЧИГЧИД БАС ӨӨРСДӨӨ ДУГУЙН ЗАМААР МАШ ИХ ЯВДАГ. ИЙМЭЭС ДУГУЙН ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА ХООРОНД НЬ ХААЛТ ХАШЛАГА ХИЙСЭН НЬ ДЭЭР БАЙХАА. ЯВГАН БОЛОН ДУГУЙТАЙ ЗОРЧИГЧИД НЬ ӨӨРС ӨӨРСДИЙН ЗОРИУЛАЛТЫН ЗАМААРАА ЯВЖ СУРТАЛ НЬ.

Avatar

МЕТРО............... 2026-03-13 202.70.43.34

Одоо зун боллоо, Мопед , Мотоцикл, Скүүтэр гэж ЗАМБРААГҮЙ юмс нь гарч ирлээ….НИЙГЭМ-ийн ХАРИУЦЛАГАГҮЙ, ХАР АМИА БОДСОН ХҮМҮҮС нь Мопед , Мотоцикл, Скүүтэр тэргүүтнээ унаж бусдадаа Гай болж амьдарна…..Хурдхан МЕТРО, ХУРДАН ГАЛТ- тэрэгтэй болохысоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж