Байр суурь: 1980-1990 оныхон хувийн тэтгэврийн сангаас орлого авна

Байр суурь: 1980-1990 оныхон хувийн тэтгэврийн сангаас орлого авна

Байр суурь: 1980-1990 оныхон хувийн тэтгэврийн сангаас орлого авна

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар иргэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Тус хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ирэх хаврын чуулганаар өргөн барихад бэлэн болжээ. Хуулийн төслийн талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тодрууллаа.


"ИРГЭДИЙН МӨНГИЙГ АЛДАХ ЭРСДЭЛ ГАРЧ БОЛОХГҮЙ"

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал:

-Залуучууд энэ хуулийг ихээхэн дэмжиж байгаа. Учир нь уг хууль ирээдүйд тэтгэвэр авах залуу үеийнхэнд илүү чиглэсэн. Өмнө нь энэ хуулийг хэлэлцэх оролдлого хэд хэдэн удаа гарсан ч хойшлогдож байсан. Гэхдээ гацсан асуудал гэхээсээ илүү анхдагч хууль учраас олон талын зохицуулалтыг нэг дор уялдуулах шаардлага тулгарч байсан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо ямар эрх, үүрэгтэй байх, хөрөнгө оруулалтын менежментийн компани хэрхэн оролцох, кастодиан банк бүртгэлийг яаж хөтлөх, ажил олгогч болон ажилтан хэрхэн оролцох, хуримтлагдсан мөнгийг хэрхэн удирдах зэрэг олон асуудлыг нарийвчлан тусгах шаардлагатай байсан.

Энэ тогтолцоо нь одоогийн нийгмийн даатгалын системээс өөр. Өнөөдрийн тогтолцоонд ажиллагчдын шимтгэлээр одоогийн ахмадуудад тэтгэвэр олгодог бол шинэ системд иргэн өөрийн нэр дээр бодит хуримтлал үүсгэнэ. Тухайн хүн өөрийн хуримтлалыг хэрхэн удирдах талаар шийдвэр гаргах боломжтой бөгөөд хөрөнгө оруулалтаар өсгөж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах юм.

Гэхдээ энэ нь 5-20 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны процесс тул эрсдэл маш бага байх ёстой. Иргэдийн мөнгийг алдах эрсдэл гарч болохгүй. Тиймээс хуулийг боловсруулахад олон байгууллага, мэргэжилтнүүд оролцсон томоохон баг ажилласан.

Цаашид иргэдэд зөв ойлголт, мэдээлэл өгөх нь чухал. Өнөөдөр зарим иргэн нийгмийн даатгалын тогтолцоог ч бүрэн ойлгодоггүй. Тиймээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид хамтран ажиллаж иргэдэд санхүүгийн боловсрол олгох шаардлагатай.

Энэ хууль амжилттай хэрэгжихийн тулд эхлээд батлагдах, дараа нь сайн сурталчлагдах, улмаар ил тод, хяналттай хэрэгжих ёстой. Учир нь энэ бол иргэдийн өөрсдийн мөнгө юм.

Тэтгэврийн насны хувьд улсын нийгмийн даатгалын тухай хуульд заасан насны жишгийг баримтална. Өөрөөр хэлбэл, хүн 35 насандаа тэтгэвэрт гарах хүсэлт гаргах зэрэг эрсдэлээс сэргийлэхийн тулд улсын тогтолцоотой ижил насны шалгуур үйлчилнэ. Дэлхийн 40 гаруй оронд ийм хувийн тэтгэврийн тогтолцоо аль хэдийн хэрэгжиж байгаа, сүүлийн үед Хятад улс ч мөн нэвтрүүлсэн.

"ХУУЛЬ ЗӨРЧСӨН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО"

"Нэйшнл лайф" даатгалийн компаний захирал Г.Монголхүү:

-Энэ хууль хэрэгцээ шаардлагаас үүдэн боловсруулагдаж байгаа. Монгол Улсад хувийн тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байсан нь уг хуулийг санаачлах гол шалтгаан болсон. Олон улсад хүмүүсийг хуримтлалд татан оролцуулахын тулд татварын болон бусад хөшүүргийг ашигладаг. Харин хуримтлал бий болсон үед иргэдийн хөрөнгө, эрх ашгийг хамгаалах зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр зарим компаниуд ийм төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч эрх зүйн зохицуулалт тодорхой биш байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй. Хэрэв хэдэн мянган хүнээс мөнгө цуглуулсан компани асуудалд орвол хэн хариуцах, ямар хуулиар зохицуулах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй.

Өмнө нь криптовалют, хадгаламж зээлийн хоршоотой холбоотой асуудлууд гарч байсан. Үүнтэй адил эрсдэл давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд зохицуулалтын тогтолцоог урьдчилан бий болгох нь чухал. Шинэ хуулиар Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, дүрэм журмаар зохицуулж, компаниудаас тогтмол тайлан авна. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд шаардлага тавих, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг арга хэмжээ авах боломжтой. Ингэснээр иргэдийн эрх ашиг хамгаалагдана.

"ӨНӨӨДӨР ХУРИМТЛУУЛЖ ЭХЭЛСЭН ХҮМҮҮС Л ИРЭЭДҮЙД ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭНЭ"

"Өлзий энд Ко" ҮЦК-ний захирал Б.Өлзийбаяр:

-Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, тэтгэврийн тогтолцоонд эерэг өөрчлөлт авчирна. Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо нь хуваарилалтын системд тулгуурладаг учир бодит хуримтлал үүсдэггүй. Үүний улмаас улсын төсөвт ачаалал үүсэж, төр дангаараа тэтгэврийн асуудлыг бүрэн шийдэхэд хүндрэлтэй болсон.

Шинэ хууль хэрэгжсэнээр хуримтлалын тогтолцоонд шилжиж, иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй, хуримтлагч болох боломж бүрдэнэ.

Иргэдийн хуримтлуулсан хөрөнгө дотоодын эдийн засагт урт хугацааны хөрөнгө оруулалт болж, компанийн үйл ажиллагааг тэлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ нь эдийн засгийн хөгжилд ч эерэг нөлөөтэй. Өнөөдөр тэтгэвэр авагчид зөвхөн нэг эх үүсвэрээс орлого авдаг. Үүний улмаас тэтгэвэрт гарсны дараа амьжиргааны түвшин буурах тохиолдол элбэг. Харин хувийн тэтгэврийн сан бий болсноор иргэд хоёр дахь эх үүсвэрээс орлого авах боломжтой болно.

Гэхдээ энэ өөрчлөлт шууд үр дүн өгөхгүй. Хуримтлал урт хугацаанд бий болдог учраас өнөөдөр хуримтлуулж эхэлсэн хүмүүс л ирээдүйд үр өгөөжийг нь хүртэнэ. Тооцооллоор 1980-1990-ээд онд төрсөн залуус тэтгэвэрт гарах үедээ хувийн тэтгэврийн сангаасаа орлого авч эхлэх боломжтой.

Хувийн хэвшлийн хувьд ч энэ хууль ач холбогдолтой. Ялангуяа хүний нөөцийн өрсөлдөөн өндөр болсон өнөө үед компаниуд сайн ажилтнуудаа тогтоон барих шинэ боломжтой болно. Ажилтан өөрийн цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулахад ажил олгогч мөн адил хэмжээгээр нэмэрлэх боломжтой. Энэ нь ажилтнуудыг урамшуулах, тогтвортой ажиллуулах нэг төрлийн хөшүүрэг болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun 2026-03-13 103.212.117.59

&

Avatar

Нэргүй 2026-03-13 66.181.190.198

Ersdel mash baga baih yostoi,irgediin mungiig aldah ersdel baij bolohgui,il tod hyanalttai heregjih yostoi….Ene medeej ch dee,gol ni manaid Mongolhuu zahiraliin todorhoilson nuhtsul baidal uuseh magadlal tun undur ter olon ,,yostoinuud,, chini heregjdeggui l bhgui yudaa hii hooson am tudii l yum boldog.Undarmaa metiihnii uildel davtagdahgui geh aidas bna itgel No

Avatar

Зочин 2026-03-13 202.126.88.111

1990-ОНООС ХОЙШ ЯГ ИЙМ АСУУДАЛТАЙ ТУЛААД ХООСОРЧ БАЙСНАА САНАХ ХЭРЭГТЭЙ.ТЭТГЭВЭРТ ГАРАХЫН ТУЛД АЖИЛ ХАЯЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН

Avatar

Нэргүй 2026-03-13 202.126.88.111

НАСНААСАА ӨМНӨ ҮХЭЖ БАЙГАА ХҮМҮҮСД СУДАЛГАА ХИЙХ ЦАГ БОЛЖ.

Avatar

Золбин ардчиллыг булшлагч. 2026-03-13 103.168.34.43

Юу хуцаад байгаа юм бэ? Наад 80,90-ээд оныхон чинь ардчилал, эрх чөлөө гэж хуцалдсан ажил хийдэггүй малнууд байгаа биз дээ,.Муу үхэр монгхол пизданууд сөнөх гэж байж юу хуцаад худлаа бүлтрээд байгаа юм бэ?. Ардчиллын гайгаар баахан архидаж согтуу гентэй мэдрэл муутай малнууд төрүүлсэн. Тэр малнуудаас нь бөөн аутизмтай малнууд төрж улс орноор дүүрч байхад худлаа их юм яриад байх юм.

Avatar

Иргэн 2026-03-13 202.179.15.114

Ер нь тэгээд манайхан өөртөө болон ирээдүйдээ хөрөнгө оруулж сурмаар байна. Тэтгэврийн даатгал бол нас ахисан хойноо үр хүүхдийнхээ гарыг харахгүй, чанартай амьдрах, өвдөж зовох, аялж зугаалах хэрэгцээгээ хангах баталгаа шүү дээ. Үхвэл үр хүүхдэд нь өвлөгддөг байвал сайн. Одоо залуу, ажил хийж байгаа үедээ сарын цалингаасаа жоохон суутгуулаад ирээдүйд тэрийгээ авах л асуудал.20 жилийн дараа харин төгрөгийн ханшийн уналтаар индексжсэн байвал болж бгаа нь тэр. Өнөөдрийн мөнгөн дүнгээр авна гэвэл

Avatar

Иргэн 2026-03-13 202.179.15.114

Хувийн тэтгэврийн даатгалын сан байх нь зөв. Дэлхийн ихэнх оронд даатгалын систем сонголттой байдаг. Хуучин соц орнууд ч адил. Хүний амьдрал баян. Боломжтой нэг нь хуримтлал үүсгээд явна л биз. Улсын даатгал найдвартай ч гэсэн олговрын хэмжээ нь бага, хуулиар %хэмжээг хатуу тогтоодог. Хувийн даатгал илүү уян хатан, гэрээгээр авах тэтгэвэр, нөхцлөө тохирдог, илүү олон сонголттойгоор зарцуулж, өвлүүлж болдог, сангийн хөрөнгийн өсөлт ч өндөр. Гол нь эрсдлийн хамгаалалт! Дэмжиж бгаа!

Avatar

уншигч 2026-03-13 66.181.170.162

Уг нь одоогийн тогтолцоо иргэндээ ээлтэй зүгээр тогтолцоо байгаа юм ш дээ. Улстөрчид л нөхөн даатгал, цэрэг цагдаа, малчин, эх гэх мэтээр самарч байгаа. Амьдралдаа хүргэж ядаж байж хуримтлал үүсгэх үү. Бас жолоочын хариуцлагын даатгалын нөхөн төлбөрөө өгч чадахгүй байгаа даатгалын салбарт итгэж болох уу гээд асуудал их байна

Avatar

Нэргүй 2026-03-13 59.153.113.172

чехүүд хувь тэт санг дан банк хийж бгаа

Avatar

Нэргүй 2026-03-13 103.212.117.86

Хувийн тэтгэврийн санг Монголд МСиЭс, МАК гэх мэт хулхидлаа гэхэд төлөх чадвартай, өөрсдөө алдах юмтай, бас нэрээ боддог том группууд байгуулбал юу юм гэхээс бусад заль луйвраар амьдардаг ичих нүүргүй олон бизнесменүүд хийж чадахгүй. Улс тэтгэврийн сангийн мөнгөө Ундармаад хлдаад олж авч чадахгүй байхад хувь хүмүүс заргалдсаар яваад тэтгэврээ ч авч чадахгүй өнгөрнө

Avatar

зочин 2026-03-13 66.181.184.214

Хулгайчуудад тэтгэвэрээ даатгуулах хэрэг үү, Мэдрэл тань хэвийн биз, Улсынх бол өөр хэрэг Хүндэрхэд төсвөөс хумсалж болно Хувийнхад ямар батлагаа байна аа, Төсвөөс л лав юу ч өхгүй,Тэгээд ч үүн рүү луйварчид хушуурах биз Сайн л бодож хийгээрэй, Уг нь гадаадад байдаг л зүйл гэсэн Хамгийн гол нь иргэдийг хохироож болохгүй,

Avatar

Нэргүй 2026-03-13 124.158.123.242

Нэг нь "Иргэдийн мөнгийг алдах эрсдэл гарч болохгүй" гэж анхааруулжээ. Бүхэл бүтэн олон БАНК дампуурсаныг мартаж болохгүй. 20-30 жил үргэжлэх хугацаанд юу эс болохыг мэдэх аргагүй. Ер нь бол нэг л биш-ээ Доорхи сэтгэгдэл зөв байх-аа…

Avatar

ИРГЭН 2026-03-13 103.212.119.117

өө,,,,,Худлаа худлаа ,,,,,,Хулхидах гэж байгаам,

Avatar

Иргэн 2026-03-13 202.179.15.114

Хувийн тэтгэврийн нэмэлт даатгал… !!! Санхүүгийн зах зээлээс ашиг хайгч хэдэн нөхдийн золиос битгий болчоосой.. Хувьцаа, бонд, даатгал, ХЗХ, Криптовалют..юутай тулав?? Эцсийн эцэст та ирээдүйн хуримтлалаа даатгалын хувийн бизнес эрхэлж бгаа 1 нөхөрт итгэж хадгалуулсан, тэр нөхөр чинь бас та нарын өгсөн мөнгөөр санхүүгийн хөрөнгө оруулалт хийж ашиг олж болно. Күэ яахав нэмэлт хуримтлал үүсгэх боломж олгож бгаа нь сайн хэрэг. Гэхдээ тогтолцоо нь зөв, эрсдлийн баталгаа, хяналт сайн бх ёстой доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж