"Төр Үндсэн хуулиа зөрчвөл ард түмэн босох хэрэгтэй шүү"

"Төр Үндсэн хуулиа зөрчвөл ард түмэн босох хэрэгтэй шүү"

"Төр Үндсэн хуулиа зөрчвөл ард түмэн босох хэрэгтэй шүү"
Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 12. Хотын дарга асан Э.Бат-Үүл. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хөгжлийн банкны гэх хэргийг өнгөрсөн долоо хоногт Давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг цагаатгасан байсан шийдвэрийг хүчингүй болгосон нь захиалгатай гэж та дүгнэсэн байсан. Шүүхээс гаргасан шийдвэр үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан захиалга гэж үү?

-Бүр эргэлзээгүй. Яг тэр шүүх бүрэлдэхүүн хоёр жилийн өмнө Н.Алтанхуягийг цагаатгасан. Гэтэл тэр шүүгч нар хоёр жилийн дараа яг тэр хавтаст хэргээ уншиж, өмнөх шийдвэрээ хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, хэргийг дахин сөхөж байна. Шүүгчийн итгэл үнэмшил гэдэг чинь хуулийн маш хатуу ойлголт байдаг. Нэг итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэрийг шүүх буцааж болдоггүй юм. Тиймээс ийм шийдвэр гаргасан гурван шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс татах ёстой. Яагаад гэвэл итгэл үнэмшил хувирсан шүүгчээр шүүх ажиллагаа хийлгэж болдоггүй. Ерөөсөө шүүхийн өөрийнх нь хууль. Энэ бол олон улсын жишиг. Тэгэхээр шүүгч нар нь өөрсдөө шүүхийнхээ хуулийг зөрчиж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчсөн.

Шүүгч хүн яагаад ийм шийдвэрийг гаргаж байна гэхээр улс төрийн дарамттай болоод л хийсэн хэрэг. Улс төрийн захиалгатай гэсэн үг.

Монгол Улсад ийм тохиолдол хоёр дахь удаагаа болж байна шүү. УИХ-ын 2020 сонгууль ид өрнөж байхад Улсын Дээд шүүхээр хууль зөрчин, нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд нарыг барьж хорьсон. Хуулиараа Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр хийх ёстой процесс. Энэ шийдвэрийг өөр хэн ч гаргах эрхгүй байдаг. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг барьж, хорих ёстой бол сөрөг хүчний бүх нэр дэвшигчийг хорих уу. Дэлхий нийтэд тогтсон жишиг шүү дээ. Тэр битгий хэл дарангуйлагч оронд хэлбэр төдий сонгууль явуулж байхдаа ч нэр дэвшигчийг барьж, хорьдоггүй. Ардчилсан нам 2020 онд болсон үйл явдлыг шүд зуун шүүхэд хариуцлага тооцуулж чадаагүйгээс болоод одоо бүр даварч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг байр сууриа илэрхийлснийх нь төлөө Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ олон улстөрч мэдэгдэж буй. Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр хүртэл нэр дэвшинэ гэсэн. Би дахиад хэлье. Энэ бол шүүгч мэргэжлийн ёс зүйн ноцтой алдаа. Шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргахгүй байна гэсэн үг. Энэ асуудалд Ардчилсан нам дуугарч, таслан зогсоох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маш хариуцлагатай сонгууль. Бид одоо гараад л тэмцэх ёстой.

Ардчилсан нам Төв талбай дээр суулт хийдэг юм уу, өлсгөлөн зарлах хэрэгтэй. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд ч заасан байдаг. Төр Үндсэн хуулиа зөрчвөл ард түмэн босох хэрэгтэй шүү.

-Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд байхдаа хамаатан саднаа албан тушаалд томилохоос эхлээд эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд олноор гаргаж байсан. Тэр өнцгөөс нь олон нийт хараад өндөг шиг өөгүй хүн биш шүү дээ, шүүх харин ч зөв шийдвэр гаргалаа гэж үзэх нэгэн байна. Шүүх байгууллага захиалгаар ажиллаж байна гэх баттай баримт танд байна уу эсвэл хардлагаар асуудалд хандаж байна уу?

-Баттай баримт, хардлага ч биш. Сая би хэллээ. Шүүгчийн итгэл үнэмшил юм. Өөр шүүгч гарч ирээд өмнөх шийдвэрийг нь хүчингүй болгосон бол өөр хэрэг. Гэтэл тэгээгүй. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ гурван шүүгчийг татах ёстой. Хуулиараа итгэл үнэмшилгүй хүнийг шүүгчээр ажиллахыг хориглодог.

Ер нь интернэт орчинд хүмүүс юу хүссэнээ ярьдаг боллоо. Н.Алтанхуягт дургүй хүн олон байгаа. Цаанаа улс төрийн зорилго тавьчихсан бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна.

Тэд юуг ч ярина. Ер нь сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хууль ёсны зүйл ярихаа болиод дургүй хүнээ л намнадаг боллоо. Ардын шүүх бий болчихсон. Энэ улсад ардын шүүх бүхнийг шийддэг юм бол шүүх институци ямар хэрэгтэй юм. Аливаа хэрэг маргааныг олон нийтийн сүлжээгээр шүүчихдэг бол шүүх байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Тэгвэл энэ улс орон чинь бүр “хаус” болж, бие биеэ хүчирхийлдэг л болно.

-Хаврын чуулганаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Дэд сайд нарыг эгүүлэн татаагүй, мөн Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарын сайдад хариуцлага тооцоогүй гэдэг асуудал ч яригдаж байна. Та дэмжиж байгаа юу?

-Дэмжихээр барах уу. Одоо энэ Засгийн газрын дэд сайд нарыг огцруулах асуудлаас гадна УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх ёстой гэж бодож байна. Эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх ёсгүй. Тиймээс энэ асуудалд сөрөг хүчнээс гадна УИХ-ын гишүүд ч гэсэн хүлцэнгүй хандахгүйгээр зоригтойгоор үг, үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай. Манай намын дарга О.Цогтгэрэл энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдоход манай намын зарчмын шаардлагыг тавьж байсан. Парламент улс төрийн таван намтай. Тэр утгаараа намуудын зөвшилцлийн талбар. Нэг намын дарга нь индэрийн орой дээр гарч сууж болохгүй. Энэ бол зарчмын бус гэдэг шаардлагыг тавьж байсан. Уг шаардлага зөв байсныг улс төрийн үйл явц илэрхийлж байна. УИХ-ын дарга Н.Учрал намын даргынхаа хувьд бус парламентынхаа спикерийнхээ хувьд парламентынхаа талд зогсох ёстой. Гэхдээ нөхцөл байдлаа харахад намынхаа талд шийдвэр гаргах үзэл санаа цухалзаж байгаад харамсч байна. Аль нэг намын дарга УИХ-ын даргын индэрээс буух ёстой" гэсэн. Би энэ байр суурийг нь бүрэн дэмжиж байгаа.

-УИХ-ын хаврын чуулганы хамгийн галтай сэдэв нь Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл болох нь тодорхой болж байна. Энэ төслийг агуулгынх нь хувьд та дэмжих үү. УИХ гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон тул хариуцлага тооцох нь зөв, хуулиа чангатгах нь зөв гэдэг байр суурь илүү голлож байна?

-Хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхээ л хэрэгжүүлж байна гэж ярьж байна. Гэхдээ хууль санаачлах эрх хэмжээ хязгааргүй эрх гэсэн үг биш. Үндсэн хуульд засаглалын хуваарилалтыг заахдаа УИХ болон Ерөнхийлөгчийн онц бүрэн эрх гэж ялгаж өгсөн. Ерөнхийлөгчийн онц бүрэн эрх бол УИХ-ын онц бүрэн эрхээр хязгаарлагдана. УИХ-ын бүрэн эрх рүү халдаж болохгүй. Хэрвээ тэгвэл Ерөнхийлөгч ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилж болно. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хууль санаачилж болохгүй.

Яагаад гэвэл энэ институци хоорондын ашиг сонирхол болно. Энэ нь даамжраад УИХ-ын онцгой бүрэн эрхийг өөртөө шилжүүлсэн хуулийг санаачилвал яах вэ. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулиар хориотой юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө “Парламентын засаглалын төлөө байна” гэдэг байр суурьт хатуу байдаг хүн. Ийм хууль санаачлан боловсруулсан гэхэд нь их гайхсан. Би бол дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх ирээдүйн нэр дэвшигчийн л хийсэн ажил гэж харж байна. Зориуд ийм хууль өргөн барьж байна. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа “Парламентаа нүдний цөцгий мэт хайрлая” гэсэн биз дээ. Одоо Ерөнхий сайд болохоороо тэс өөр үгтэй, Ерөнхийлөгчид нэр дэвших болохоороо бүр худлаа ярьдаг байж болохгүй.

"МАНАЙ НАМЫН ДОТООД ЗОДООН БОЛ УЛС ТӨРИЙН МАРКЕТИНГ"

-Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн өөрчлөлтийн эсрэг парламентад 42 суудалтай сөрөг хүчин болох Ардчилсан нам хэр хүчтэй дуугарч чадах бол. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэр сайн ажиллаж байна вэ?

-Ер нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл маш их ажилтай байна. Улс төрийн донсолгоотой үед манай намын даргаар ажиллаж байна. Одоо болтол улс төрийн донсолгоо дуусахгүй “галтай” байна. Ардчилсан намын даргыг маань бүртгэх эсэх асуудал хэчнээн хүнд байв. Энэ галуудыг давж, нам дотроо маш том шинэчлэлийг эхлүүллээ. Өнөөдөр Ардчилсан намын гишүүнээр 165 мянган хүн бүртгүүлсэн нь гайхамшигтай зүйл шүү. Яг үнэндээ Ардчилсан нам шиг шинэчилсэн бүртгэл хийвэл МАН-д ч ийм гишүүн байхгүй. Би бол тэгж хардаж байна.

Өнөөдөр Монголын улс төрд байгаа манлайлагч дотроос ямар нэгэн дуулиант хэрэгт холбогдоогүй хүн бол Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл. Тэр утгаараа энэ хүн тод харагдаж байгаа. Тийм учраас эрх баригчид О.Цогтгэрэл рүү дайрах боломжгүй учраас парламент руу дайрах тактик хэрэглэж байна.

Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийг золиосонд гаргах гэж байна. Энэ бол дэндүү даварч байна. Ер нь яагаад парламентын засаглалыг номхруулах гээд байгаа юм бэ гэхээр энэ засаглал нь МАН-ын бүх идээ бээрийг ил гаргасан. МАН-ынхан шударгадаа биш. Нам дотроо албан тушаалын төлөө алалцаж, бие биенийхээ булхайг гаргаад ирсэн. Нээлттэй парламентын давуу тал нь энэ. Улс төрийн намуудын өрсөлдөөний талбар учраас бүх асуудал ил болж эхэлсэн. Хэрвээ энэ парламентын засаглал байхгүй байсан бол хэдэн их наядын хэргийн талаар ард түмэн хэзээ ч олж мэдэхгүй байсан. Энэ бүх асуудлыг ямар нэгэн чөлөөт хэвлэл, олны танил хүн, Ардчилсан нам бус эрх баригч намынхан өөрсдөө бие биетэйгээ хэрүүл хийхдээ ярьж, ил гаргасан шүү дээ. Одоо тэд нийлж байгаад парламент гэдэг ил тод индэрийг устгах гэж санаархаж байна.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зохицуулалтыг хуульд оруулж, одоогийн төрийн тэргүүн дахин үргэлжлүүлэн албаа хашиж магадгүй гэх асуудал хөндөгдөх боллоо. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал УИХ-д орж ирвэл та дэмжих үү?

-Дэмжинэ. Би уг нь институци хоорондын тэнцвэрийг бодоод үүний эсрэг байдаг юм. Яагаад гэвэл парламент нь дэндүү том эрх мэдэлтэй болчихсон улс орнууд бий. Сүүлдээ Ерөнхий сайд нь дарангуйлагч болсон жишээ ч бий. Ер нь төрийн институцийн нэгнийх нь дарангуйллыг дарахаар нөгөөдөх нь дарангуйлагч болчих гээд байдаг. Их зовлонтой л доо. Жишээлбэл, Словак улсад ийм үйл явдал болсон. Уг нь Монгол Улс Ерөнхийлөгчтэй байх нь зөв. Харамсалтай нь, эхнээсээ парламентаа устгах тухай ярьж байна. Энэ яг В.В.Путин ОХУ-д хийсэн ажил. Энэ хүн Төрийн Думын гишүүдээ ёс зүйн асуудал дээр бариад авчихсан учраас ерөнхийлөгч нь хэмжээгүй эрхтэй болчихсон юм. Бас Беларусь улс байна.

Би сүүлдээ парламент нь дээр юм уу гэж бодсон. Гэхдээ энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх ажил яавч биш. Би тэр хүнийг мэднэ. Энэ хүн парламентын засаглалын төлөө байж, парламентаар бойжиж ирсэн улстөрч.

Парламентын засаглал энэ хүнийг ийм түвшинд авч ирсэн. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар л нэг тийм явуулга хийчихлээ. Г.Занданшатар Ерөнхий сайд болонгуутаа хийсэн ажлыг хараад жинхэнэ “аюул”-ын эх сурвалж байна гэж бодсон. Монголын Засгийн газрын түүхэнд бүр тодруулбал дарангуйллын үед ч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилохдоо хүн яллаж ир гэж байгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн чинь бодлого тодорхойлдог хүн шүү дээ. Хүн яллах үүргээр томилж болохгүй. Тэр санаагаа ичгүүргүйгээр хэлж, зарласан. Улстөрчдөд тийм санаа байсан ч нуудаг байсан. Г.Занданшатар үүнийг ил хийсэн. Тэгэхээр хэтэрхий улайрч, цадигаа алдаж байна.

-Ер нь Г.Занданшатарын танхим хэр ажиллаж байна гэж та дүгнэж байгаа вэ. Ажлаа эхэлснээс хойш арван сар боллоо?

-Ерөнхий сайд Г.Занданшатар үгээр л тоглоод байна. Ер нь энэ хүн Ерөнхий сайд юм уу, инфлюенсер юм уу гэдгийг ойлгохоо байлаа. Гэтэл инфлюенсерийн ажлыг хийгээд байх юм.

-УИХ 126 гишүүнтэй ажиллаад хоёр дахь бүрэн эрхээ дуусгаж байна. Парламентын гишүүдийн тоог нэмснээр үр дүн гарч байна уу. Мөн намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгодог тогтолцоогоо эргэн харах хэрэгтэй гэх асуудлыг гишүүд өөрсдөө хөндөх боллоо. Хэр зөв санал вэ. Уг нь намын жагсаалтаар УИХ-д сонгогддог гишүүдийнхээ тоог харин ч нэмбэл илүү хэрэгтэй гэж зарим судлаачид хэлдэг?

-Ер нь жагсаалтаар сонгогдсон гишүүнд улс төрийн нам хариуцлага тооцож болохгүй. Хүмүүс их буруу ойлгож байна. Сонгогчид нь нийт ард түмэн байхгүй юу. Харин улс төрийн нам сонгогчдод жагсаалтаа өгсөн юм. Тэгэхгүй болохоор улс төрийн нам болон тойргийн сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг гэх хоёр өөр статустай болох вий. Энэ бол эндүүрэл. Тэгж ярих юм бол намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь илүү дархлаатай юм шүү дээ. Яагаад гэвэл нийт ард иргэдээр сонгогдсон УИХ-ын гишүүн буюу том тойргоос сонгогдсон. УИХ-ын гишүүнд сонгогчид бус улс төрийн нам хариуцлага тооцож, хариуцлага тооцно ч гэх шиг. Тэгвэл энэ ард түмний засаглал юм уу, намын засаглал юм уу. Ард түмний засаглал шүү дээ. Залуучууд Үндсэн хуулиа ойлгохгүй маш их будилж байна.

Танай намын Дотоод сонгууль өнгөрсөн өдрүүдэд маш их санал шүүмжлэл дагууллаа. Намын дарга О.Цогтгэрэл намаа бутаргах, хуваах ажлыг Дотоод сонгуулиар дамжуулан хийж байна гэх мэдээлэл ч гарсан. Та АН-ын үйл ажиллагаанд оролцож байгаа юу?

-Би чинь тэтгэвэртээ гарсан хүн шүү дээ. Сая Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой хэргийн шүүхийн шийдвэр дээр өөрийн байр сууриа илэрхийлж, намынхнаа уриаллаа. Ардчилалд хайртай хүн бүр энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Бүх юм хуулийн дагуу л явах ёстой. Гэтэл ард түмний нүдэн дээр ардчиллын зарчмыг устгаж байна. Шүүгч хоёр өөр итгэл үнэмшилтэй байж болдгийг харуулчихлаа. Шүүхийг шившиг болголоо. Улстөрчдийн гар хөлөөс шүүхийн маань чөлөөлөгдөөч ээ. Манай нам тэрний чинь төлөө явъя, тэмцье. Улстөрчид та нараар гэмт хэрэг хийлгэж, хийлгэж байгаад золиос болгоно шүү.

-АН дотроо олон фракцтай. Шинэчлэл нэрийн дор хагарал үүсэх вий гэх болгоомжлол ч байна. АН-д УИХ-ын гишүүн Х.Баттулгын нөлөө хэр байна гэж харж байна вэ?

-Би Ардчилсан намд Х.Баттулгын нөлөө нэг их байгаа гэж бодохгүй байна. Гэхдээ манай нам дотор өөрийн фракцтай хэвээрээ. Тэр утгаараа бусад фракцуудтай өрсөлдөөд л явж байгаа байх. Хоёрт, манай нам ил тод нам. Коммунист нам шиг бүгдээрээ улаан өнгөтэй биш. Фашист нам шиг бүгдээрээ хүрэн бор өнгөтэй биш. Ардчилсан нам чинь олон ургальч үзлийг зөвшөөрсөн нам. Баруун төвийн үзэл баримтлал дотроо 10 орчим бий. Харин Л.Гантөмөр нэг зүйлийг их буруу яриад байх юм. Одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд манай намынхан дотроо зодолдож байсан ч эцэст нь хамтдаа нэг дуугаар зүтгэж, ялуулсан. Бас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сунгаагаар гаргасан.

Манай намын дотоод зодоон бол улс төрийн маркетинг. Чимээгүй намыг хэн ч сонирхдоггүй. Бид хэчнээн зодолдож байсан ч асуудлаа нэгдэж шийддэг. Ер нь манай нам дотоод шуугиан ихтэй үедээ ялалт байгуулдаг юм.

Ардчилсан намд шинэ залуу лидер олон байна. Намын дарга О.Цогтгэрэл бол тэдний нэг төлөөлөл. Манай Цогоо бол энэ цагийн лидер. Энэ хүн асуудалд нухацтай ханддаг хүн. Тэгэхгүй бол хэрүүл хийгээд л явбал МАН-ынхан шиг болно. Ямар галзуу инфлүүсер байгаа биш. Харин манай намын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгэнд их гайхлаа. Биднийг дуудахгүй бол АН дээрээ очихгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь биднийг “1990 оныхон ч” гэх шиг. Намын залуус маань биднийг балбаж улс төр хийдгээ болих хэрэгтэй. Бид ямар ч гай болоогүй, харин ч залуусаа дэмжиж байгаа. Харин бид тэтгэвэрт гарсан болохоос үхсэн биш олон нийтийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо бичиж болно биз дээ. Эрх чөлөөт хүн биз дээ. Би тэтгэвэрт гарсан хүн твиттерт жиргээд л сууж байна. Тэр МАН-тайгаа тулалдаач ээ. Ахмадуудаа жаахан хүндэлмээр байна шүү.

"УЛААНБААТАР ХОТ ИХ ХЭМЖЭЭНИЙ БОНДЫН ӨРӨНД ОРЖ, ДАМПУУРАХ ВИЙ"

Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 12. Хотын дарга асан Э.Бат-Үүл.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Эрх баригч нам Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг  огцруулах асуудлыг ярьж, бүлэг фракцууд нь хөдөлж эхэлсэн мэдээлэл гараад удаж байна. Харин та Х.Нямбаатар даргыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн . Тэр үнэхээр сайн ажиллаж байна уу. Эсвэл та түүнд тал засав уу?

-Хүмүүс сүүлийн үед миний бичсэн пост, жиргээг өөртөө тааруулж, мушгиад байдаг боллоо. Заримдаа миний бичсэн санаанаас шал өөрөөр мушгиж, тайлбарлаад байх юм. Би Х.Нямбаатарт нийслэлийн маш чухал асуудлууд дээр анхаарч ажиллаач ээ гэдгийг л хэлсэн. Түүнийг жаахан догиосон. Би тэр хүнийг ерөөсөө өмгөөлж, хамгаалаагүй. Би МАН-ын дотоод асуудлыг мэдэхгүй. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд МАН хотыг удирдаж чадахгүй байна. Өнгөрсөн 2016 оноос хойш МАН-ын бүлэг хоорондын тэмцлээс болж дөрвөн хотын дарга солигдлоо. Нэг нам ялчихаад 10 жилийн дотор дөрвөн хүн сольж байгаа нь чадахгүй байгаагийн шинж. Зүгээр яахав Х.Нямбаатарын хувьд, бидний үед эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, метрог минь үргэлжүүлсэн учраас дэмжинэ шүү дээ. Би юу гэж хотын асуудлыг улстөржүүлэх вэ дээ. Х.Нямбаатараас өмнөх гурван дарга нь бидний санаачилсан ажлыг шууд зогсоосон.

Хотын даргаар ажиллаж байгаа хүн нийслэлийн иргэдийн эрчим хүч, дулааны хангамжийн шийдэх эрх мэдэлтэй байх ёстой. Мөн замын цагдаагаа удирдаж байж замын түгжрэл буурна. Бас дархан цаазтай Богд уулын эргэн тойрон дахь хууль бус газар олголтыг шийдэж, цэгцлээч ээ гэсэн.

Учир нь энэ бүс нутаг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн хэсэг. Тэгэхээр энэ бүс нутгийг нийслэлийн Засаг дарга мэдэлдээ авах ёстой. Тэгэхгүй бол Зайсанд байгаа газруудад хөрөнгийн бүртгэл хийх боломжгүй болж, хотын иргэд хохирч байна. Ер нь тэгээд хотын даргаар ажиллаж байсан хүн хотын даргынхаа зовлонг мэднэ шүү дээ. Монголд ажиллаж байгаа бүх дарга нар дотроос хамгийн ачаалалтай албан тушаал нь хотын дарга юм. Энэ ажлын хажууд Ерөнхий сайдын ажил юу ч биш. Тэгээд нийслэл хотод үүсч байгаа асуудлуудыг шийдье гэхээр даргад нь эрх мэдэл байдаггүй. Жишээлбэл, би хотын дарга байхдаа Яармаг, Зайсан гээд уулын аманд барилга барихыг зогсоосон. Одоо хүмүүс бүр мартчихсан байх юм. Тэр бүс нутаг хуулиараа байгалийн онгон бүсэд ордог юм. Гэтэл намайг ажлаа өгсний дараа уулын амуудад бетонон ширэнгэ бий болчихсон. Удахгүй МАН-ынхан дархан цаазтай уулын аманд хууль бусаар газар олгож, барилга барьсан асуудлаа ярьж, хэрэлдэх байх. Тэр үеэр хамаг юм ил болно биз.

-НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийг тодотгосон. Энэ жил СОП-17 конвенц, трамбайн хоёрдугаар шугамтай  холбоотойгоор нийслэлийн төсвийг 5 их наяд 386.8 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд дээрх шалтгаанаар хийсэн нийслэлийн төсвийн тодотголыг хэр зөв гэж харж байна вэ?

-Миний үед ийм их төсөв байсан бол Улаанбаатар хотыг Токио шиг болгочих байсан. Намайг хотын даргаар ажиллаж байхад энэ төсвийн тавны нэгтэй л тэнцэж байсан. Гэхдээ сэтгэл байвал олон ажлыг хийж болдог гэдгийг харуулсан. Бидэнд мөнгө их хомс байсан юм шүү дээ.

-Нийслэл хот 2025-2028 онд 16 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээлбэл, трамбай, дүүжин тээвэр, Туулын хурдны зам, ДЦС-5 гэх мэт. Тэр дунд Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд 14 захыг нүүлгэн шилжүүлнэ гэдгийг онцолж байгаа. Энэ асуудлыг үе үеийн хотын дарга нар хэлдэг ч хэзээ ч биелж байгаагүй. Одоо нүүлгэх боломжтой юу?

-Одоо хүмүүс бүр мартаа биз дээ. Толгойтод авто зах байгуулж, хотын төвд автомашин зардаг байсныг нүүлгэсэн. Томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэж амжаагүй л байхгүй юу. Жаахан хугацаа шаардсан ажил байсан.

-Нийслэлээс 2026 онд 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалж, ДЦС-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөд тусгасан. Нийслэл бонд гаргаж, бүтээн байгуулалт хийхэд давуу болон сул тал нь юу байдаг вэ?

-Сүүлийн үед Засгийн газрын түвшинд ярьж байгаа ноцтой асуудал байна. Энэ бонд гаргах ажиллагаа хотыг маш их өрөнд унагах вий. Ер нь тэгсэн бололтой гэх яриа ч гарсан байна лээ. Тэгвэл энэ бол ёстой гамшиг болно. Хоёрт, ийм бондын хөрөнгөөр хэзээ ч хурдны зам барьдаггүй юм. Гэтэл бондоор босгосон мөнгөнийхөө 50 хувиар Туулын хурдны зам барихаар төлөвлөсөн байна. Хурдны зам гэдэг чинь урт хугацааны хөрөнгө оруулалт болохоос богино хугацааны бондын хөрөнгөөр барьж болдоггүй зүйл. Тэгэхээр Улаанбаатар хот хурдны замтай болохоосоо өмнө төсөв санхүү нь дампуурна. Одоо энийг нь бодохоор нуруугаар хүйт даагаад л байна. АНУ-ын Детройт хот шиг өрөнд орж, дампуурах вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-16 202.72.243.182

За болио битгий турхираад бай Та ч тийм зөв шударга удирдагч байгаагүй шүү

Avatar

Нэргүй 2026-03-16 103.57.93.244

гадаад байдал дайн самуунтай байхад юунд турхираад байгаа ахмад хүн байж

Avatar

Зочин 2026-03-16 66.181.179.100

гайтай зөнөг далдхан бай шургагчаа

Avatar

зочин 2026-03-16 66.181.184.214

Нийслэлд үүсээд байгаа бүх хүндрэл ардчилагч гэх энэ хулгайч луйварчдаас болсон, Эд нар төрд гарангуутаа бүх зүйлийг үймүүлж эхлэсэн, Иргэд хаана амьдрах нь тэдний эрх гэж уриалаад хууль батлуулсан,Хөдөөгийнхөн малаа зарах нь зарж,устгах нь устгаж хот рүү бөөнөөр нүүв, 700 мянга хүрэхгүй хүн амтай байсан хот хэдхэн жилд 1 сая 700 мянган болтол өсөв Хот хүн амын өсөлтөө даахаа байв Тэгээд түгжрэл агаар хөрсний бохирдол г,м, ОХУ-д хүн амаараа 3-рт ордог Новосибирскээс ч олон хүнтэй болоод байн,

Avatar

зочин 2026-03-16 66.181.184.214

Хамаг хүндрэлийг үүсгэж, иргэдийг зовоож, нийгмийг ийнхүү хохироосон атлаа ,одоо болохоор бүх бурууг бусад рүү чихээд Батүүл мэт нь ханхалзаж сууна, Энэ нөхөр чинь нийслэлийн төсвөөс багагүй хэмжээний мөнгө савардсан гэж дуулдаад л байсан, Төлсөн үү Хариуцлага хүлээсэн үү, Эсвэл аргалаад хэрэг завшсан уу

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.160.47

лалрын зөнөг Зоригийн хэрэгт холбоотой бас хүзүүгүй оргодол

Avatar

Нэргүй 2026-03-16 202.21.126.106

би үүлд дургүй гэхдээ энэ яриа их сайн шүү дарангуйлалын эсрэг үүл шиг ил зоригтой дугарч байгаа хүн алга

Avatar

Нэргүй 2026-03-16 202.126.91.179

за шлдаа балмаа

Avatar

Нэргүй 2026-03-16 202.179.15.43

жинхэнэ олон түмнийг турхирч байна уу…

Avatar

Нэргүй 2026-03-16 103.57.95.238

Энэ хөгшнийг хүүхэдтэйгээ хавсраад Нийслэлийг хэдэн тэрбумаар нь цөлмөж хоосолсон гэцгээдэг. Сүүлийн үед гэмгүй царайлаад МАН руу дайрах боллоо. Дараагийн луйвар танхайрлын оршил бх гэж хашрууд хөөрөлдөх юм

Avatar

Уншигч 2026-03-16 157.15.6.105

За Үүл гуай, та нэг их сүртэй А.туяаг дэмжээд л юу болчив? Дараа нь би энэ амьтанг ийм чөтгөр байсныг мэдээгүй гээд шогширдог шүү! Наад А.туяа чинь орозын гөлөг женокын гөлөг болсон байгааг та ч харж байна, бид ч харж байна. Улсаа самралцах эс болон эл үйлдлүүд чинь хэрээс хэтэрлээ. Хийвэл өөрөө гарч ирээд тэр ерөнхийлөгчөө хий. Чадахгүй бол битгий жав жав гээд ороз гөлөгийн төлөө хуцаад бай.

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.191.135

Өвөө гэртээ хариа

Avatar

### 2026-03-16 59.153.113.168

– ypa-;

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.164.23

Хохинэээ МАН аа шүтсэн эргүү золбин Оркууд л Монголд үлдсэн бусад нь бүтэхгүйг нь мэдээд ааль хэдийн гараад явцгаасан, виз нь ч гардаггүй хэдэн өлсөглөн оркууд л АНУ Солонгос барууныг харааж Оросыг шүтээд ажилгүй найркаагаа гудраад МАН даа саналаа зараад хэвтэж байдын байлээ

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.186.93

Ухаа худагаа хятад эзэнтэй мсs-ээс төрд авч Монголчуудад ашиг хүртээнэ гэхээр Үндсэн хууль зөрчдөг юм уу! Битгий Х.У.Ц за юу!!!

Avatar

Нэргүй 2026-03-16 43.242.242.59

Энэ салга өвгөн хүүхэд байхаасаа л 40 мянгат хавиар явсан хүмүүсийг дээрэмддэг мөн Төмөр замын дээд сургууль дээр очиж оюутан нарын стипендийг дээрэмддэг хулигаан байсан. Гэтэл шударга ёс ардчилал гээд өөрийн хүмүүжлээс өөр юм яриад улс төрч болчихсон. хүмүүжилгүй ёс зүйгүй хүмүүсийг тахиж шүтэх болсон. Малыш Энхтүвшин олон удаагийн ярилцлагдаа "Зоригийг Бат-Үүл алсан" гэж шууд хэлж байсан. Ийм хүмүүс бусдад сургаж заагаад байхаар хзалуучууд яаж хүмүүжилтэй байх билээ. бид үүнийг харж байгаа.

Avatar

зочин 2026-03-16 66.181.160.107

Их сургуулийн физикийн факултетийг төгссөн гэсэн. Тэнд чинь шилдэгүүд нь ордог , төгсдөг л сургууль байсан да ..

Avatar

Нэргүй 2026-03-16 103.9.90.101

хуцыч

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.176.238

Батүүл зөв ярьсан байна,ардчилал бол ил тод байдал,коммунистууд шиг хамаг муу муухайгаа иргэдээсээ нуучихаад өөрсдийгөө хамгийн мундагууд гээд бурхад шиг дахин шүтүүлдэг үүний үр дүнд нь бүхэл бүтэн дарга шүтэж амьдардаг хүн сүрэг бий болсон байна тэгээд өөрөөсөө бусад хүний үзэл бодлыг улайран эсэргүүцэж элдэв аргаар хараан зүхэж харлуулах ажил хийж байна,та нар өөрсдөө мөнгө өгсөн хүнээ сонгодог тэр их хуралд сууж байгаа хүмүүс чинь та нарын л тусгал ш дээ та нар өөрсдөө сонгосон

Avatar

саарал 2026-03-16 103.168.34.213

Энэ салга саарал худлаа, МАН-тай хуйвалдсан л байгаа, тэр жил Алтанхуягийг унагахад гол хүчин зүтгэсэн хулхи саарал энэ дээ

Avatar

Нэргүй 2026-03-16 103.212.118.113

МАН ынхан төрд хамгийн олон жил сууж АН ыг муулж суудлаа хадгалдаг жинхэнэ авилгачид чинь энэ МАн ынханшдээ төрийг идсэн ард түмнийг ядууруулсан одоо бүр дарангуйлал тогтоох далд санаа агуулж байга

Avatar

Зайл 2026-03-16 192.82.64.215

Малгайгаа мартсан мал гэмт үйлдлүүдээ мартаа юу

Avatar

Сүрэн 2026-03-16 192.82.64.215

Энэ гэмт этгүүдүүд бүр цагаандаа гарчээ

Avatar

Del 2026-03-16 202.55.188.110

одоо амьтан талцуулахаа хэзээ болих юм вэ

Avatar

Нэргүй 2026-03-16 66.181.160.58

хотын дарга болоод хүн танихаа байтлаа баяжсан гэж ойр ажиллаж байсан хүн нь ярьдаг юм байна лээ тэр үнэн байх 90 ээд онд яриад явдаг юмаа зурагдсан пянз шиг солиороод давтаад явдаг болсон гацсан тархитай мал ухаантай хүн цаг үеээ дагаад өөрчлөгддөг энэ тэнэг хэзээ ч өөрчлөгдөхгүй тэнэг дээр зөнөг залгаад дуусаж байгаа нөхөр

Avatar

сонгогч 2026-03-16 202.9.46.69

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахгүй байх нь УИХ эх орноосоо урвагчид,, хулгайчууд, дээрэмчид гэх мэт гэмт этгээдүүдийг 4 жил өмгөөлөн хамгаалж , сонгогчидоо басамжлан доромжилно гэсэн үг. Бид ийм хүмүүсийг толгой дээрээ гаргачихаад зүгээр хараад суух хэрэг үү? Энэ хуулийн эсрэг санал өгсөн гишүүн бүр "НО" – той гэдгээ баталсан хэрэг болно шүү……..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-16 59.153.115.68

Алтанхуягийн хулгайг цагаатгах юм бол миний хулгай бас цаагуураа цагаадана гэх нь мөн их ухаан шүү

Avatar

Нэргүй 2026-03-16 59.153.115.68

За за ойлголоо Хүүкийг шургаж далдуур Жэнког магтаж Данхыг хамгаалах зорилготой ярьж байгаа салга буриад байна

Avatar

ИРГЭН 2026-03-16 103.212.119.117

тэр Элбэгдорж, Сайханбилэг гэсэн Оргодолуудаа олж ирээд Ардчилал, Үндсэн хууль, Шударга ёсоо ярь,,, АН гарсан ч ялгаагүй л энэ Улс орныг бас л самарна,

Avatar

Нэргүй 2026-03-16 59.153.115.68

Энэ муу ёс зүйгүй хулгайч шударга юм яриад хэн үнэмших болдоо.Хотын дарга болонгуутаа хүүгийнхээ компаниар дамжуулж хичнээн айлыг орох орон оочих аягагүй болгосныг чинь мэдэх амьд хүн хэд хэд байгаа юм аа

Avatar

Нэргүй 2026-03-16 202.70.43.34

1990 онд Хувьсгаль Хйисэн Хүмүүс болон Улс Төрийн Нам нь өөрөө цаашдаа Улс Орноо удирдахгүй бол тэр 1990 оны Хувьсгалыг Зүхэгсэд албаар энэ Улс Төрийн Тогтолцоог Буруу Замаар оруулж байна. Монгол Төрд Залгаж халаа чанар гэж байхгүй, Гэрэл гэгээтэй юм бүхнийг Харлуулж Байхгүй болгох нь Монгол Хүний МӨН ЧАНАР юм бн хөөрхий

Avatar

зочин 2026-03-16 66.181.160.107

Яалтачгүй л Монголын лидер улс төрч юм дөөөөөөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж