Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Чу Аэгийн хамт дотоодын зэвсгийн үйлдвэртэй танилцсан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээлэв. Тэд Лхагва гаригт (2026.03.11) үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гар буугаар туршилтын буудлага мөн хийсэн байна. Ким Жон Ун эл үеэр галт зэвсгийн үйлдвэрлэлийн явцыг шалгаж, үйл ажиллагааг шинэчлэхийг уриалсан аж.
“Энэхүү үйлдвэр нь цэрэг армийн байлдааны чадварыг дээшлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Ким хэлээд үйлдвэрийн хүчин чадлыг “холыг харсан бодлогоор” нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо хэмээн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ. Ким Жон Ун мөн саяхан шинээр танилцуулсан байлдааны хөлөг онгоцноос стратегийн далавчит пуужинг харвах туршилтыг удирдсан. Энэ нь цөмийн зэвсэгтэй орны хувьд батлан хамгаалах хүчин чадлаа харуулах бодлогын нэг хэсэг байв.
3,576.02





















































Нэргүй 2026-03-12 59.153.115.68
Энэ охиныг монголд авчираад манай нөгөө рекэтчин охидуудад өгчих юмсан