Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэйиргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.
2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.






3,569.17






















































Нэргүй 2026-03-12 202.126.88.88
Тэнэх дуртай малнууд өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийнхөө амиар дэнчин тавьж тэнээрэй. Дубай нислэгээ албаар цуцлаж гадны иргэдийг цөмийн цохилт энэ тэрээс өөрсдийгөө хамгаалуулах амьд бамбай болгон ашиглах зорилгоор хорьж байгаа.
Нэргүй 2026-03-12 202.70.43.34
Ийм ҮЗЭЛ СУРТАЛЫН, НЭР ӨНГӨ ХӨӨЦӨЛДСӨН юмс Ямар их болоод байнаа Монголд Сүүлийн үед ???? Хоосон ПРОПАГАНДИСТ-уудаар Нийгмийн Бүх Давхарга, Бүх Ажил Мэргэжлийн Салбарууд Хоосон Үзэл Суртлын юмс их хийдэг боллоо
Иргэн 2026-03-12 192.82.92.42
Аль ч терийн уурэг ш тээ. Ковидоор иргэдээ естой хаясандаа!!! Данхар тер, мулгуу шоу ургэлжилсээр…
иргэн 2026-03-12 103.57.94.252
Та бүхэндээ баярлалаа
Нэргүй 2026-03-12 59.153.113.173
бидний татварын мөнгөөр хэдэн тэнэмэл золбингуудыг ачирлаа одоо тэр ац ац нараас зардалаа ав даварсан зда нар
Сүржигнэхээ л больчихооч 2026-03-12 66.181.186.39
Сүржигнэхээ л больчихооч
Нэргүй 2026-03-12 202.126.91.196
худлаа шаахулгаычхужаа манжлаларууд.
Нэргүй 2026-03-12 202.9.41.91
Гэтэл зарим хүмүүс монгол эх орноо муулж гадаадад гарч амьдархыг иргэдэд ухуулдаг болсон. Өөрийн эх оронтой байх сайхан. Эдийн засагч Р.Даваадорж гэдэг хүн Монгол улсыг хөгжлөөрөө АФрикийн бүх улсаас доогуур гэж хэлснийг ньюс. мн сайт онцолж нийтэлсэн. . Монгол улс хөгжлөөрөө Африкийн олон улсаас илүү гэдгийг дэлхий мэднэ. Монголчуудыг гадаадад гаргаж эзэнгүй болгох сонирхол хятадуудад байдаг.
Нэргүй 2026-03-12 202.21.107.9
Одоо болно оо
Нэргүй 2026-03-12 27.123.212.86
кккк, хөөрхөн шүү
иргэн 2026-03-12 59.153.84.210
БАярлалаа та бүхэнд
Зочин 2026-03-12 66.181.161.131
Сүржигнэ, айр china, бусад компаниуд өдөр алгасахгшй нисээд нилээн хэд хонож байгаа
Нэргүй 2026-03-12 202.9.46.51
Багийн амь нас болон үнийг нь төлж чадаагүй байгаа онгоцоор ингэж попорч болохгүй.