Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй ажил хаяхаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй ажил хаяхаа мэдэгдлээ

Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй ажил хаяхаа мэдэгдлээ

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос өнөөдөр /2018.08.16 /Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ. 

Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав мэдээллийн эхэнд хэлэхдээ “ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ “Засгийн газарт цалин нэмэх боломжийг олгосон. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт үлдэж байгаа’ гэдгийг хэлсэн. Тиймээс  бид Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Ерөнхий сайдад  шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа” гэдэг хариуг бидэнд өгсөн.  Эдийн засаг өсөөд байгаа хэдий ч гар дээр авдаг цалин хүрэлцэхгүй өрийн дарамт үүсгээд байна. Өрийн дарамтаас болж авдаг цалин буурсаар байгаа. Гэтэл асуудлыг шийддэг дарга нар сандал ширээтэйгээ зууралдаад, ард түмний халаасны мөнгө, цалингийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал эргэлзээтэй байсаар ирлээ. Тийм учраас өнөөдөр бодит байдалд тулгуурлан багш нарын цалин нэмээч ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Цалин нэмэх асуудлыг шийдэж өгч чадахгүй бол чаддаг хүмүүст нь  суудлаа тавьж өг гэдэг асуудлыг хурцаар тавина’ гэлээ.

Тэд цааш хэлэхдээ ‘Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан.Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтыг зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Тиймээс бид бүхэн өнөөдөр дахин багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байна. Хэрэв гурван талт  хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй, ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж