Өмнөд Солонгост байршуулсан байсан АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг Ойрхи Дорнод руу шилжүүлэх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна. Энэ алхам нь Өмнөд Солонгосын батлан хамгаалахын байр сууринд нөлөөлж магадгүй юм.
Ойрхи Дорнодод мөргөлдөөн даамжрах болсон тул Вашингтон бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон холбоотнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэхийг эрмэлзэж байна.
"Вашингтон пост" хэвлэлд мэдээлснээр Өмнөд Солонгост байршуулсан байсан "THAAD" систем буюу Терминалын өндөрлөг газрын хамгаалалтын системийг Ойрхи Дорнод руу шилжүүлэх болжээ. Мөн "Patriot" системийг сүүлийн хэдэн долоо хоногт нүүлгэн шилжүүлсэн байж болзошгүй шинж тэмдэг ажиглагджээ. Тодруулбал, ойрмогхон АНУ-ын хэд хэдэн цэргийн тээврийн онгоц Кёнги мужийн Осан агаарын баазаас хөөрчээ.
Эдгээр систем нь Солонгосын хойгт байрлуулсан хамгийн дэвшилтэт пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд учир яах аргагүй анхаарал татаад байна. "THAAD" систем байхгүй бол БНСУ-ын Хойд Солонгосын пуужингийн аюул заналхийллийн эсрэг тэмцэх чадвар мэдэгдэхүйц суларна гэсэн үг.
Өмнөд Солонгос болон АНУ-ын Зэвсэгт хүчний 1990-ээд оноос хойш ашиглаж ирсэн "Patriot" пуужингийн системүүд нь ойрын болон дунд тусгалын баллистик пуужингуудыг нам өндөрт сөнөөх зориулалттай. Харин 2017 онд Өмнөд Солонгост байрлуулсан "THAAD" систем нь газраас дээш 40-150 километрийн өндөрт байрлах баллистик пуужинг сөнөөх зориулалттай.
3,576.02





















































Холбоотой мэдээ